Түмэн олон, үеийн үедээ залбиран
Төрийн минь сүлд өршөөнө гэж
заншсан
Монгол хүн хэдий байтлаа
Морио унаад төрийнхөө ордныг
тойрохдоо
Хурай хэмээн омогшин бахархахын
оронд
Хурц мэс далайж, сум харваж
байлаа!
Одоо гэтэл өнөө сум харвасан
нэгэн
Ордны гадаа галт зэвсэг агсаад
Орохыг завдан сүржигнэхдээ
Орон даяар сэрдхийлгэсэн байна
Дээрээ толгойгоо олохгүй үймэх
тусам
Доороо хөлөө олохгүй самуурна
гэж
Үнэхээр гашуун гачлан байдгийг
Өөрийн биеэр ингэж үзэх гэж
хэмээн
Халаглан суугаа ардын хүү би
Хараагийн мөрдөнд хоригдон
суухдаа
Эдүгээ цагт бид л сонголт хийж
Эх орныхоо хаашаа
зүглэхийг залах ёстой гэж бачуурна
Эзэн Чингисийн Монгол гэж
Эцэг өвгөдийн
түүхээрээ омогшилгүй яахав
Эрхт улсынхаа түүх соёлыг харин
мэдэхгүйгээр
Эх оронч гэж сагсалзах хэрэггүй!
Моод хэтэрхий хөөцөлдөж бас
Монголоо алдахгүй байх юмсан!
Брэнд дэндүү шохоорхож бас
Билиг соёлоо гээхгүй байх юмсан!
Залуу зарим охид нь
Замаа битгий алдаасай!
Хорвоо зөвхөн өнгө мөнгө
хоёроос бүтдэггүй гэдгийг
Хожуудаагүй дээрээ ухаараасай!
Түмнээс сонгогдсон түшээд нь
Төр улсаа, түмэн олноо гээсэй!
Баялгаа хамгаалах нэрээр
Балаг бүү тариасай, бадар ч бүү
бариасай!
Арвин баялгаа ашиглахгүйгээр
гэвч
Алсдаа бид хол явахгүй
Төрөлх нутгаа хөгжүүлэхгүйгээр
Төөрсөн мэт бид гэлдэрсэн
хэвээр байна
Эх орон гэж чухам хаанаас эхлээд
Энэхэн хорвоогийн хаана нь
дуусдаг юм бол
Энгэртээ тээх улаан паспорт
Иргэний үнэмлэх хоёроор
хязгаарлагддаг юм уу гэж
Өнөөгийн залуус өөр хоорондоо
асуух нь олон
Өрөөл бусдаас ч хариу эрнэ.Тэгвэл
Алтан соёмбот хөх Монголын иргэн
Аавынд нуугдсан хүү чинь эх
орноо:
Торгон хилийн дээснээс
Тоонот гэрийн босгоноос
Тэнгэр баганадсан уулсаас
Тэнүүн саруул талаас
Урсгал дөлгөөн мөрнөөс
Уулын цэнгэг горхиноос
Үүлгүй цэнхэр тэнгэрээс
Үүрсэн зогсох хурдан хүлгээс
Говийн ганц хайлааснаас
Голын мөлгөр чулуунаас
Айргийн чимчгэнэсэн амтнаас
Ааруулын
шаргал тосноос
Намрын шаргалтах навчиснаас
Нарны алтан цацрагнаас
Эрдэмт багшийн номноос
Ээжийн минь ачит сургаалаас
Эмээлийн
мөнгөн баавраас
Эмээгийн модон авдарнаас
Шандаст хүлгийн тоосноос
Шаргалтах говийн манхадаас
Шилбүүр барьсан хоньчин хүүгээс
Шинэхэн формтой сурагч хүүхдээс
Тугал шүргээх малын хашаанаас
Тулганд дүрэлзэх галын дөлөөс
Үнэгчлэн нойрсох үрийнхээ
үнэрээс
Үүрээр дуулах шувуудын
жиргээнээс
Дэдээгийн минь унших тууль домгоос
Дэнхгэр хүүгийнхээ мөрөөдлөөс
Халх гэрийн минь хорго тоононоос
Хайрт ханийн минь аагтай цайнаас
Уран дархны алх дөшнөөс
Уурхайчны нөр их хөдөлмөрөөс
Хөөрөг зөрүүлэх хөгшчүүдийн
хүүрнэлээс
Хөгжил өөд тэмүүлэх олны
сэтгэлээс
Уртын сайхан дуунаас
Уянгат ардын аялгуунаас эхэлдэг
гэж боддог
Энэ бүгд Эх орны минь
Эс ширхэг нь юм
Иргэн нь болж төрсөн
Эгэл миний бахархал юм
Mash saihan shuleg baina aa,uils chin delgeren buteh boltugai!
ReplyDeleteGaihamshigtai saihan shuleg baina,gaihaltai uhaantai huu baina.Sanasan buh husel n bielj,hurdan erh chuluutei bolohyg huseye!
ReplyDeleteUneheeriin saihan shuleg baina,unen uudrug uzel bodoltoi,uhaantai huu baina,amjilt huseye!Saihan tsag irj unen zuv n yalgagdana aa!
ReplyDeleteGaihamshigtai sain shuleg baina,jinhene unen setgelees n urgan garsan ug hellegeer bichsen,mundag shuleg boljee!!!Mash sain zohiolch boloh nee!!!
ReplyDeleteGreat and I have a dandy provide: Whole House Renovation home renovation cost
ReplyDelete