Тусгаар тогтнолын талаар

Тусгаар тогтнол гэдэг тун нандин ойлголтыг
Тунгааж бид бодохгүй явах мэт санагдах тул
Тулгар улсын маань тусгаар тогтнолыг
Тулааны талбөрт биш гэмгүй мэт ярианы завсар гээх шахсан түүхийг сануулъя гэж  бодлоо.
Тээр жилийн өвөл Хөдөлмөр сонины хуудаснаас
Тэсэртлээ бухимдан нэгэн нийтлэл уншиж билээ
Тэгэхэд би бага залуу байсан хэдий ч
Тэсэлгүй үзэг цаас барин бодлоо бичиж билээ
Хорь хүрэээгүй залуу юунд тэгтлээ бачууран
Хоолой зангиран гомдолд автан дэмий
Хойд хөршийнхөө их шатарчны үгэнд хорсов?
Хол болсон, тэр гэмгүй мэт ярианд эмзэглэв?
Дэлхийн аварга шатарчин тэгэхэд
Дэндүү хайхрамжгүй мэт, гэхдээ асар ноцтой
Дэнсэлж бодоход туйлын эмзэг
Дээрэнгүй үзэл алсаас чулуудсан юм
Тэр үед өөрчлөн байгуулалтын уур амьсгал
Тив дэлхийгээр цуурайтаж байлаа
Холбоот Улс өөрчлөн байгуулалтын тонгочоонд самгардаж
Хорь хуваагдаж, хоосон хонох нь гэж сандарч байсан юм
Барууны нэг сэтгүүлчийн асуултанд Каспаров аварга
Балрах шахсан Холбоот улсын байдлаас,  гарах гарц амархан
Баруун Германд Зүүнийг нь зарна, бас Курилын арлуудыг Японд зарна
Багадаад байвал Монголыг Хятадад зарна гэж
Их гүрний дээрэнгүй бодлогыг бага ястан аварга
Ихэд хайхрамжгүй цухалзуулсан юм
Зөвлөлт ахаа гэж өссөн манай үеийнхэн
Зөгий мэт шуугин дургүйцсэн түүхтэй.
Зөвлөлтийн элчингийн гадаа дараах өглөө нь
Зөндөө олуулаа Монголчууд цугларч байсан юм
Гэмгүй мэт тэр ярилцлага бидэнд олныг бодуулсан
Геополитик гэдэг үгийг анх тэгэхэд би сонссон
Гэнэн насандаа бичсэн тэр нийтлэлээ харин би
Гээн үрэгдүүлсэн нь харамсалтай
Одоо эргээд болоход энэ явдал өчүүхэн мэт
Олон жилийн өмнө болсон дэмий хөөрцөглөл мэт. Гэвч,
Тусгаар тогтнол гэдэг энэ нандин ухагдахуунд
Тун ч суурьтай хандах учиртайг бид ямагт санах ёстой
Улс төрийн тусгаар тогтнол маань баталгаажсан нь үнэн хэдий ч
Улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг яах билээ?
Зон олныхоо оюун санааны тусгаар тогтнолыг бас
Зориг/Золигт/ биш биз!!!! гаргаж хэрхэвч болохгүй!
Ингээд бодохоор өнөө цагийн бидний Монголчууд
Ихийг бодож, хичээн хөдлөх үүрэг тээсэн хүмүүс!

1 comment:

  1. Yasan saihan uudrug,eh oronch huu ve!Amjilt huseye!Gerelt nar mandana aa!

    ReplyDelete