Ховорхон
тохиосон хувь заяатай
Хоёр
сая гаруйхан Монголчууд
Хотол
олноороо төрөө дээдлэн ирсэн
Холын
биш, ойрхоны түүх тодхон
Цал
буурал түүхийн баялаг хуудаснаа
Цагаан
морин жилийн хувьсгал тод
Монголоо
хөгжүүлэе гэсэн эрмэлзэл бүр тод
Монгол
Монголоороо үлдэх эсэх харамсалтай нь бүдгэрсээр.
Сайн
муу зэрэгцэх энэ хорвоод
Сайн
нь биднээс холдоод байна уу
Багадаа
үзэх байтугай төсөөлөөгүй зүйлс
Бараан
мөр татуулсаар болсоор байна.
Бадар
барьж баахан доншуучилсан
Бар
улс болно гэж багагүй дүвчигнэсэн
Баян
Монгол хөгжинө гэж хөөрцөглөөд
Баялгийн
Хараал хүрээд таварцаглах нь энэ үү!
Өсөхөөсөө
эхлээд олонтаа сонссон
Өвөөгийн
минь амны уншлага
Төрийн
минь сүлд өршөө гэдэг
Төвөггүй
толгойд минь хоногшсон.
Манай
үеийнхэн бүгдээрээ л сонсож өссөн
Мартагдах
шахсан бас нэг “уншлага”
Монголоо
алдсан “моньд” гэдэг
Моодноос
одоо гарсан болтой
Төр
нь ийм үнэ хүндгүй болсон юм уу
Түмэн
олон нь тийм итгэл алдарсан юм уу
Төрөө
дээдлэх байтал “түй май” гэх юм
Төрөөсөө
өршөөл хайхын оронд хараах юм
Газар
шороо минь гээд гайгүй юм ярьснаа
Галт
зэвсэг агсаад хэсэг нь олныг сандаргалаа
Гашуун
юм хүртчихээд ордоны цонхоор хөнгөрдөг нь байсан
Гадаа
нь очоод салаавч өгдөг нь сая гарч ирлээ.
Ариун
цус, алтан амиа үл хайрлан
Ард
түмнийхээ төлөө тулалдаж явсан
Өвөг
дээдэс минь амьд сэрүүн байсан бол
Өр
нь эмтэрч харуусах байсан нь лавтай.
Журам
гэж мэр сэр ярих ч
Жудаг
гэж байнга хэрэглэгддэг үг
Аль
аль нь ардчилсан Монголын
Албархаг
эрхэмүүдийн мартсан үгс болтой
Монголоор
дүүрэн байгаа эдгээр
Монголоо
алдсан моньднуудыг яанаа!
Хүмүүжнэ
гэж төрөл арилжихтай адил юм болох биз
Хөөрхийс,
төрийн минь сүлд өршөө!
No comments:
Post a Comment