Агуу их түүхтэй
Амгалан дөлгөөн
түмэнтэй
Аглаг уудам
нутагтай
Асар их баялагтай
Монгол! миний бахархал
Хийгээгүй хэрэгт
ороогдож
Хилсээр олон сар
хоригдож
Хорих анги
гурвантаа сольсон
Хоригдол би
буруугүй ч, цоожтой
Монгол! миний мухардал
Төөрсөн
тавилантайгаа эвлэрэхгүй
Төмөр нудраганд
дарлуулахгүй гэж тэмцэх цагт
Төрийн түшээ
ханьд минь намайг
Төрсөн нутгийнхаа
иргэншлээ сольчихгүй гэх нь
Монгол! миний эмгэнэл
Улаанбаатарын
утаатай тэнгэр
Удахгүй ирэх цагт
цэлмэнэ
Урд, хойд
хөршийнхөө сүүдрээс
Улс маань гарч
хөгжил ирнэ
Монгол! миний итгэл
Saihan shuleg baina,hamgyn gol n uneneiig bichsen baina!Mongolyn unuugiin tur zasgyn udirdlaguud iim l yalzarsan,ene bol gashuun unen!
ReplyDelete