Ардчилсан Үндсэн
Хууль батлагдсаны 22 жилийн ойг
Асар
бахархалтайгаар тэмдэглэх энэ өдөр
Утгагүй
гүтгэлгийн бай болсон би 188 хоног
Улсынхаа төв
шоронд хоригдол хэвээр
Гэрээсээ
хол давхар давхар цоожны цаана
Гэргийгээ,
ээжийгээ, энхрий үрсээ зовоосон 188 хоног
Хагацал
авчирсан бурангуй түшмэдийн эрхэнд
Хагас жил
байна гэдэг урт хугацаа юм.
Араас минь шалгах
нэрээр хорьсон нөхдийг минь
Ар араас нь
батлан даалтанд гаргасан боловч
Хийгээгүй хэргийг
үргэлжлүүлэн шалгаж байна гэх тул
Хэзээ хорионоос
суллагдах нь ойлгомжгүй хэвээр.
Эрх
чөлөөгөө хасуулсан иргэн нь
Элдвийг
бодон нааш цааш холхино
Энхрий
хонгор ханиа, эрх бяцхан үрсээ
Элбэрэл
ачит ижийгээ эн тэргүүнд үгүйлэн санана
Хоригдол би долоо
дахь сарын хугацаатай тулж
Хоног өдрийг
тоолон бодлоо хэлхэнэ
Эвий минь,
ээжтэйгээ ганц уулзахсан гэж бодовч
Ийм газар авчраад
яахав гэж зүрхшээнэ
Эргэлтийн
өдөр долоо хоногт ганц удаа
Энхрий
хайртынхаа барааг харж, элгээ дэвтээнэ
Эрх
үрсийнхээ сургыг сонсоод
Эцгийн
хайр, бахархлаар сэтгэл бялхана
Эр нөхөр нь
хилсээр хоригдоод 6 сар гаруй болсон
Эзгүй мэт хүйт
даах гэртээ алаг үрсийнхээ хамт
Ханийгаа өөрийн
эрхгүй санан
Харуусал гунигийн
нулимс урсган суугаа
Ээжийнхээ
уйлахыг тайтгаруулах санаатай
Энхрий
бяцхан охин минь
Араас нь
тэврээд суухдаа
Аргадан
тайвшруулах гэж ихэд хичээсэн гэнэ
Аавынхаа нүдэнд
нялх охин минь
Арван зургаан нас
саяхан хүрсэн ч
Асар ихийг
эргэцүүлэн шаналж буй нь
Аавыгаа өмгөөлж
бичсэн захианаас нь илхэн
Энэрэнгүй,
хүнлэг, ардчилсан нийгэм өөд тэмүүлэх Монголд
Эрх
чөлөө, шударга ёсыг хаанаас олох вэ?
Өрнөдийн
хөгжилтэй Герман улсад
Өрөөлөөс
дутах юмгүй амьдарч байсан ч
Эх орноо гээд
хариас ирсэн иргэн нь
Эрх чөлөөгөө
хасуулан хоригдож буй нь юуных вэ?
Авилгалтай тэмцэх
нэрээр төрд шургалсан луйварчид
Аавыг минь хориод
зургаан сар боллоо хэмээн
Арван
зургаан настай охин минь
Ардчилсан
Ерөнхийлөгчид хандсан захидалдаа асуужээ
Том
төрөөс ухаалаг төр рүү түмнээ уриалсан
Төрийн
тэргүүнд бичсэн энэ захидлаа охин минь
Өршөөл авралыг
хүссэндээ бус
Үнэн мөнийг хайсандаа бичсэн нь илт.
Өнөөдөр эргээд
санахад манай үеийнхэн
Өсөх насандаа ийм
бодолд дарагдаж явлуу?
Хүүхэд
насны хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсанаас
Хүлээстэй,
хорионд суух аавдаа санаа зовж яваагүй.
Хоёр
жилийн өмнө халуун бүлээрээ
Хоолоо
идэнгээ ханийнхаа хамт, хүүхдүүдээсээ:
Аавыг нь улс
төрийн сонгуульд орвол зохино гэсэн
Андууд, журмын
нөхдийн саналыг хуваалцахад, охин минь
Хар цагаан үггүй,
суудлаасаа босоод
Хаалгаа хаагаад
өрөөндөө орсон
Удалгүй
өрөөнөөсөө гарч ирэхдээ
Улс төрд
орсон сайн хүн, муу болж хувирдаг талаар
“Таван
нийтлэг шалтгаан” гэсэн интернетийн нийтлэл
Та,
үүнийг унш гээд аавдаа тулгасан.
Арван дөрөвтэй
охиноо ингэнэ гэж санаагүй би
Анхааралтай гээч
нь тэр нийтлэлийг уншсан
Ардчилалын өлгий
нутаг, алс холын
Америкийн улс төрийн
бульхаатай тогтолцоо хэрхэн
Улс
төрчид мянга сайныг хүсэвч
Урвамтгай,
хувирамтгай урсгал эргүүлэгтээ татан
Өөрийн
гэсэн бохир дүрмэндээ уусган хэнбэ гуай ч байсан
Өршөөлгүй
живүүлэн, гарцгүй болгодог гэсэн байв.
Арван зургаан
жилийн тэртээ нэгэн эрхэм
Ахын дүү улс төрд
ор, өөр замгүй
Улс төр чи
сонирхохгүй байлаа гэхэд
Улс төр чамайг
сонирхоно гэсэн тод санагдсан ч
Зорьсон
үйлсээ бүтээхийн тулд
Заавал
улс төрд орох шаардлагагүй
Эх
орныхоо хөгжилд нэмэр болох хүсэл
Энэ
сонгосон замаараа явсан минь зөв гэж шийдсэн.
Арван хоёр оны сонгуулын
амлалт
Ард түмэндээ
үүсгэсэн хүлээлт
Үймээнтэй цагийн
хар шуурганд туугдаад
Үзэгдэх бараагүй
болоод арилаад одсон болтой.
Элгээрээ
хэвтээд тамир нь тасрах дөхсөн
Эх
нутгийнхаа эдийн засгийн талаар эргэцүүлнэ би
Төрөлх
нутгийнхаа баялгийг юутай ч
Төөрсөн
тэнүүлчдэд ашиглуулахгүй гэж
Сонгуулын
солиоролдоо шатаж явахдаа
Соёлт ертөнцийг
жигшээж дөнгөсөн
Баахан хоосон
амлалтандаа будилсан түшээд
Баялаг
бүтээгсдийнхээ эсрэг дайн зарлаад байна
Буруутай,
буруугүй хамаагүй төрийн нудрагаар заналхийгсэд
Бусдын
бүтээснийг ичихгүй булаахаар завдахдаа
Бусармаг
явдлаа далдлан, буян үйлдсэн мэт маадайх нь
Бурангуй
цагийн хахир өнгө аргагүй мөн.
Айсуй арван
зургаан оны сонгуулаар
Ахиад ямар хоосон
амлалт
Аль халааснаасаа
илбийн үзүүлбэр лугаа гаргаад
Ард түмнээ
аргадан, урхидан ширэн нүүрлэх бол?
Ямар ч
үнээр хамаагүй сонгогдохын тулд
Яаж
ийгээд сонгогчдыг аргалахын тулд
Ойгүй
популист уриа лоозон хашгирагсад өнөө
Айдасгүй
авторитар дунд хувилахаар зэхэх нь зэвүүн.
Улиг болсон
хоосон амлалтуудад нь
Удаа дараалан
хууртаж ханахгүй
Хөөрхий сонгогчид
өрөвдөлтэй
Хөөргөн улс
төрчид ичгүүртэй.
Түүхийг
өөрчлөхөөр нөмрөх хар шуурга
Түймрийн
галаас илүү хөнөөлтэй
Хайртай
гэх эх орноо хөгжүүлэх сэтгэл
Харалган
тэдэнд огт үгүй нь харамсалтай.
Ардчилалын нэр
зээлдэн цамнагсад
Амлатынхаа талыг
адаглаад биелүүлсэнсэн бол
Уур уцаарт
ингэтлээ
Улс маань умбах
байсан ч юм уу?
Ард
түмэн, эх орондоо хүчээ өгнө гэж амладаг ч
Ажигч
үгүй, ичих ч үгүй, амиа бодогсод
Хоёр
нүүртэй, хорон санаатнууд
Хотол
олноо ийн хуурсаар байх уу?
Арвин амлалт өгөн
инээгсэд
Ар хударгаар нь
цадахгүй идэгсэд
Ард олноосоо
хумсалсан ч сэтгэл нь өлөн
Алс ирээдүйн
залуусыг төөрөлдүүлэхээр завдахдаа
Арван
хоёр оноос хойш
Аугаа их
үгүйсгэлийг эхлүүллээ
Хорин
нэгэн оноос ерэн он хүртэл
Хойд
хөршийн тоглоомын засагтай байсан ч
Өдөр тутмын
хэвлэл мэдээллээр
Өглөө оройгүй
бөмбөгдөх боллоо
Тулгар улс маань
бусдын нөлөөнд хэдий ч
Тусгаар тогтнолоо
хадгалж ирсэн
Өвөг
дээдсийнхээ ач гавьяаг
Өршөөлгүйгээр
булшлах нь
Туйлшрах
өвчний нэгэн хэлбэр
Тулгамдсан
асуудлаас бултах ядарсан арга.
Шүүхийн шинэчлэл
хэмээх нэрэн доор
Шуугилдах энэ
эгзэгтэй цагт
Шударга ёсыг
хүлээн суугаа иргэн нь “Ганц”-ын камерт
Шүүмжлэлтэйгээр
бодлоо хэлхэн ганцаар сууна.
Unen aimshgyn ene Mongold hen uldeh ve?eruu uvdug n niilsen emgen uvgun l uldeh baihaa!Hamag saihan zaluusaa shorond hiichiheed!Gevch Unen gej baidag yum aa!Hezeed yalah bolno!Etseg.urs,hani ijil,elberelt eejteigee hurdan uulzah ulziitei yuruuliig urgun bariya daa
ReplyDelete