Муугийн
нүдэнд нар ч сэвхтэй
Мунгинуу
би гэмгүй ч сэжигтэн хэвээр
Наадмын
өмнө цагдан хоригдсон минь
Намартай
ингэж золгох төөрөгтэй байж
Зуунмодны зуны бодол ужигран
Зүүнхараагийн намрын сэрүүнтэй золголоо
Жар хоноход учир нь олдоно гэсэн
хүлээлт
Жавартай тэр өглөө хийсэн одлоо.
Хан
уулын өвөр хормойноос тэр өдөр
Хараа
голын эрэг, Ширхэнцэг хайрханы ар хормойруу шидэгдлээ
Налгар
намрын шар нартай тэр өдөр
Надад
гашуун дурсамж нэгийг авчирлаа.
Зуумодны мөрдөнгийн гаднаас хөдлөхдөө
Заяаны чинийхээ нулимсыг үзсэн минь
юутай гашуун
Замын турш тэр сувдан нулимс харин
Зангирсан сэтгэлийг минь илбэн явсан нь
юутай халуун.
Хонгорхон
чинийхээ даллан зогсохыг хараад
Хорих
руу хүргэгдэж байгаа тэрхэн зуур умартсан би
Хосгүй
чинийхээ ялдам мишээлээр
Хоног
өдрийн уртыг богиносгосон гэрэл болгосон.
Зүүдэндээ хайрттайгаа учиран
Зөөлөн харцанд чинь уяран
Зүйрлэшгүй хайранд умбан
Зүүнхараагийн шөнийг өнгөрөөнө.
Жаран
ваттын чийдэн төмөр торны цаана ёлтойно
Жавартай
шөнийн сэрүүн чийгтэй камерт зугаална
Жижүүрийн
дуудлагаар мөрдөнгийн өдөр эхлэнэ
Жаргалтай
зүүд минь тэхэд замхран холдоно.
Хилс хэрэгт гүтгэгдсэн би
Хүйтэн камерт цоожинд сууна
Ямар учраас ийнхүү
Ял тулгагдаад байгаагаа түмэнтээ бодно.
Бүүдгэр
камер дотроо холхихдоо би
Бөгтийхгүй,
харин ч цэх алхана
Харь
газар өөрийн нутагтаа байгаагаас ч илүү
Харц
дээгүүр, нуруу тэнэгэр яв гэдгийг санана.
Хараагийн
мөрдөнд гансрахгүй, гудайхгүй.
Эцэг өвөгдийн захиж үлдээсэн их үйлс
Эрдэмийн оргил багшийн минь адис
Аагтай цайныхаа дээжийг өргөх
Ачит буурал ээжийн минь сэтгэл
Халамжит
ханийн минь нандин хайр
Хайрын
минь 18 шигтгээ дурсамж
Бондгор
үрсийн минь дуржигнах яриа, бүгдээр
Бодлыг
минь дуулаацуулж, сэтгэл дэвтээнэ.
Үнэндээ хэрэг хийгээгүй би
Үнэнийг хэрхэн ойлгуулах вэ гэж тархиа
гашилгана
Өөрийн эрхгүй элдвийг бодно
Өөдрөгөөр гэхдээ ирээдүйг төсөөлнө.
Хөх
тэнгэрээр овоглосон ажил үйлс
Хөрст
дэлхийгээр ивээгдсэн бүтээн байгуулалт
Алтан
соёмбондоо сүсэглэсэн эрмэлзэл бүхэн
Аз
ивээл, албан тушаалтны хаялга биш,
Буянтай буурлуудын минь өгсөн
хүмүүжлийн дэлбээ
Бурхан шиг түшигтэй ханийн минь дэмжлэг
Хорин таван жилийн хөдөлмөрийн шим
Хор шар, ховорхон тохиох боломжийн
нийлбэр.
Мөрдөнд
суусан 70 хоног
Мөрөөдөл
хүслийг минь мохоогоогүй
Бодол
санааг минь улам хурцалж
Бодит
үнэний төлөө тэмцэх хүслийг ирэлж өгсөн.
Зуунмод, Зүүнхараад өнгөрөөж буй өдрүүд
Зургаан жилийн хөдөлмөрийг нурааж байна
Хамтарагч нэртэй нөхөд-ноход нүүрээ
буруулж
Хайран сайхан залуус ажилгүй болж байна.
Орсон
нэг өдөр байхад гарах нэг өдөр ирнэ
Ороогдсон
энэ хэргийн учир нь олдоно
Сурсан
эрдэм, олсон туршлага байхад
Сүлд
хийморь замыг залж, хийх гэснээ хийнэ.
Харалган улс төрийн тонгочооны
Харамсмаар золиос нь болон хувирахгүй
Энэ бодолтой би хэзээ ч эвлэрэхгүй
Эрх чөлөө мөрдөнд хоригдсоноор
хязгаарлагдахгүй!
Хийгээгүй
хэрэгт сэрдэгдэн
Хилс
хэрэгт сэжиглэгдэн хоригдсон минь
Харгис
дэглэмд бус, харин
Хатуу
үнэн нь, хүмүүнлэг ардчилсан Монголд болж буйд оршино.
Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр
Төмөр хаалганы цаана, цоожинд суугаа би
элдвийг эргэцүүлнэ…
Буурал түүхийн харанхуй сүүдэр
Буурай хэдий ч тусгаар улсыг минь
битгий нөмрөөсэй
Хэдэн
зууны тэртээ яг л өнөөгийнх шиг
Хэдэр
ноёд хоорондоо уралцан ноцож
Бошигт
тайж Түшээт ханыг дайлаар мордсоноор
Бузар
санаат харийн хааны идэш болсон
Тэр алдааг хожмын үедээ засах гэж
Түм түмэн эх орончид 200 жилийн турш
тэмцэн байж
Тулгар улсын голомтыг бусдын савраас
салгаж
Тусгаар тогтнолоо эргэн сэргээсэн
түүхтэй.
Гэтэл
өнөөдөр эгээ л эргээд
Гэмгүй
олон ноёдын тэмцэлд хэлмэгдэх юм
Эх
орон, элгэн нутгаа умартан зарим нь
Эрх
мэдэл, эд баялагт дэндүү шунаж
Төрийн ажлыг хувийн бизнес мэт улайрах
Тушмэдийн дүр исгэсэн луйварчид
таахалзана
Сонгуулийн сургаар соотолзон оволзож
Сонгогчдыг будилтал ам гарахдаа
Намчирхан ичгүүргүй тэмцэлдэж
Наймаалцан сонжуургүй шарвалзах юм.
Өнөө
цагт зүсээ хувиргасан дайсан
Үзэсгэлэнт
гүнжээ өгөхгүй
Өдтэй
отго жинс, цол хиргэмээр шагнахгүй
Үй
олон цэрэг хөдөлгөхгүй, гэхдээ
Эх нутгийн минь уудамд нуугдах
Эрдэс баялагт шунасан хэвээр гэдгийг
бүү март!
Эдийн засаг, оюун санааны
дарангуйлалаар
Боомлино гэдгийг ямагт сана!
Хэдхэн
цөөхөн Монголчууд бид
Хэзээ
эв эеээ хичээж
Монгол
улсаа хөгжил өөд зүглүүлэн
Монгол
түмнээ цэнгэлийн замд оруулах вэ?
Даяарчлал түрсэн өнөө цагт
Даанч их боломж Монголчуудад байна
Суусан газраасаа шороо атгаад, сувд
эрдэнэ болгохгүй ч
Сурч боловсрон, хичээн зүтгэвэл хөгжил
ойрхон байна.
Язгуур
эрх ашгийн маань төлөө
Ягштал
зогсох эх орончдоо
Ард
түмэн хүрээлэн дэмжинэ гэдэгт итгэнэм!
Ардчилал
гуйвахгүй, дайвалзахгүй байгаа гэж залбирнам!
No comments:
Post a Comment