Алтан ургийн
агь Далай ламаар тодорч байсан түүх бий
Алтан ургийн
бас нэгэн агь анхны Богдоор тодрон
Түмэн олон Монголчуудын
шүтээн болж
Төөрөг заяаг
нь дааж явсан билээ
Түүхийн
ээдрээтэй эрчлээг эргэн санахад
Түмний
шүтээн Өндөр Гэгээний хойд дүрүүд
Төрөлх нутгаас минь ахин тодролгүй
Төвдийн
ууланд мэндэлж байсанг ч
бодууштай
Бээжин уншсан
нууц тарни
Бусдын эрхшээлд
хүлээтэй мяндагтангийн амаар дамжин
Төвдийн өндөр
уулсын нэгэн тосгонд
Төрөл олж
амилах вий гэж эмээх юм
Эсвэл
Дилав хутагтын хойд дүр
Ижил
мөрнийг бараадан буусантай адил
Эсрэг
тийшээ давхиад
“Элстэй”-д
мэндлэх вий гэж зовох юм
Алтан ураг замхран
сарнисан ч
Ард Монгол
улс нь оршин тогтнож байна
Аравдугаар
Богдын дүр
Ар Халхаас
минь тодроосой билээ
Энэ
хүсэл, эгэл миний мухар
сүсэглэлийн үзүүр биш
Эрхт
Монголын оюун санааны тусгаар тогтнолд
Эзлэх
тодорхой орон зай
Ирээдүйн Богд, хаанаас тодрохтой
холбоотой гэж бодном
Mundag bichsen baina,Uragshaa!chinii ajil uils degjin badarch,unen hezeed yalna!
ReplyDeleteSain shuleg baina,yorison ih ajil n buteh boltugai!
ReplyDeletezorison ih ajil n saihnaar buteh bolno oo!
ReplyDelete