Гүтгэлэг

Төрийн нэрээр ял тулгаж шалгахдаа
Төмөр торны цаана хийсэн нь багадаад
Эрхэс нэртэй сэтгүүлийн нийтлэлд
Элдвээр гүжирдэж эхэллээ.
Залуу цэг ком цахим хуудас дэндүү эрээгүй
Заваан гүтгэлэг ичихгүй нийтэлжээ.
Хариуцлагатай сэтгүүлчид нь хайчсан юм бол?
Хайран чөлөөт хэвлэлийн нэр нүүр!
Очиж очиж гүжирдэх юм олдохгүй
Оюу толгойн нэг амыг зарсан гэж цацлаа.
Овилгогүй, жудаггүй, “сэтгүүлч”  нэртэн
Осолдохгүй нэрийг минь л зөв бичиж, бусад нь бүгд худал!
Хилсээр гүтгэж, нэрийг минь сэвтүүлж ханахгүй,
Хэвлэлээр балбаж, дээрээс нь доромжлохоор санаархахдаа,
Хийсэн бүтээснийг минь сөнөөхөөр завдагсад
Хэт улайран шүлэнгэтэж байгаагаа харууллаа.
Бульхайтай улс төрийн бусгаан дунд төрсөн
Бузар гүтгэлэг нь ганцхан зорилготой
Олныг турхиран үймүүлэх
Олиггүй хорон сэдэлтэй нь олйгомжтой!
Шорон дамжуулаад санасандаа хүрэхгүй тул
Шоглохын тулд давхар дарамт үзүүлж буй нь энэ!
Дөрвөн сар хагас хорьсны дараах
Дэндүү арчаагүй, хямдхан халдлага !
Хүний эрхийг дээдлэн эрхэмлэдэг
Хүнлэг ардчилсан нийгэмд
Чөлөөт хэвлэл нь бусдын захиалгаар
Чөтгөртэй нөхцөн иргэнээ дарлаж байна.
Хийсэн хэрэггүй хэрнээ хэлмэгдэж байна.
Хичээл зүтгэл рүүгээ нулимуулж байна.
Ханийг минь хүртэл энэ гүтгэлэгтээ
Хавчуулан заналхийлэхээсээ ичихгүй юм.
Энэ нутгийнхаа хөгжилд хөг нэмэхээр зорьсон
Эрмэлзэл, тэмүүлэл, хөдөлмөр минь ариун!
Харийнханд эх нутгийнхаа газар шорооноос  “сөөм”-ийг ч зараагүй!
Халуун эх орончийн сэтгэлийг тэд нугалахгүй!

1 comment:

  1. Ene niigem chin yachihsan niigem be?unen yum ugui!Zorigtoi baigaarai!

    ReplyDelete