Хэвлэлийнхнээс гуйх хүсэлт

Ардчилалын салхи авчирсан Цагаан морин жил
Асар ихийн үүдийг нээсэнтэй маргаж үл болно
Алдаатай оноотой энэ хорвоод бидний Монгол
Арай л туйлшраад байгаа тул сэтгэл зовном
Нийгэмд үүссэн бухимдал нэг бус олон ужигтай ч
Нийтээр нь турхиран нэг нь нөгөө рүүгээ дайрах
Сонин хэвлэл, радио телевиз, сайтуудын
Сонгуулийн солиорол байв уу гэтэл үгүй нь ойлгомжтой!
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг Ардчилсан нийгэмд
Хэнээр ч хязгаарлуулахгүй дархан эрх
Хэдий тийм ч давс нь ихдээд дарь болвол
Хэнд ч хэрэггүй, хорт хавдар, аймшигт өвчин
Тайван амгалан, талын Монгол
Тамын тогооны, хэрүүлийн Монгол болох нь
Тансаг амьдрал та бидэнд ойрхон хэдий ч
Тамтаггүй олон дайсан цаана чинь байна гэхийг
Олон түмэн орой өглөөгүй сонсоод
Орох гарах, босох суух болгондоо бодолд автан
Онц ихээр зэвүүцэн жигших юм 
Овилгогүй нэг нь устгаад өг, тэднийг гэх юм
Тоогоо алдсан энэ олон дайсанг
Тоочихыг мунгинан оролдвоос,
Хямрал гэж айхтар “дайсан”
Хятад гэж бүүр аймшигтай “дайсан”
Орос гэж овоо дээр “дайсан”
Олон улс гэж найдваргүй “дайсан”
Хөрөнгө оруулагчид гэж хөгийн “дайсан”
Хөдөлмөрч нэг нь авилгатай “дайсан”
Боловсролтой нэг нь буруу номын “дайсан”
Боловсрол багатай нь мундаг “дайсан”
Энэ олон дайсанг бид яах билээ?
Эрлэгт аваачаад, цөөн хэд нь аврагдах уу?
Эрэмбэ дараалан заримд нь хадаг барьж, бадар барих уу?
Эсвэл их цэрэг хөдөлгөж дайлаар мордох уу?
Эвгүй нэгийг нь “аавынд”  нууж болно
Эвтэй нэгтэй нь тохиролцож болно
Эрх ч үгүй 21 зуун болохоор тэднийг
Эрэг ганганд буудаж харин болохгүй ч
Эрүү үүсгээд шалгах нэрээр
Эрүүдэн хорьж болдог цаг юм байна
Гадаад нөхдийг бүрмөсөн айлгачихгүйн тулд
Ганц нэг хуулиа засна гэж амлаж болно
Гайтай нь тэгээд далдрана биз!
Гар нийлж ажиллах нь олдоно гэж цэцэрхэнэ
Даяарчлал давамгайлсан өнөө цагт
Дан ганцаараа бид хаашаа ч явахгүй!
Урд, хойд хөрштэйгээ адаглаад найртай байж
Урагшаа хэд алхахаас өөр замгүй!
Тив дэлхийн хөгжилт зон олныг
Тээр шааж битгий ад үзээч гэж хүснэм!
Хөмөрсөн тогоон доор бид үлдэхгүйн тулд
Хөгжилт дэлхийн эрдмээс суралцах цаг!


Мориндоо мордоод сэлэм эргүүлдэг цаг өнгөрөөд
Мотоцикл унаад малаа эргүүлдэг болсон энэ цагт
Өрөөлийг дайсан гэж харалгүй
Өөр хоорондоо дайсан мэт арсалдалгүй
Өвөг дээдсийн үлдээснийг тараачилгүй
Өрх гэрээ товхинуулах цаг мөнөөс мөн.
Дайсан хайх юм бол бид өөрөө өөрсдийнхөө
Дан ганц дайсан нь мөнөөс мөн болжээ.
Дайн байтугай дажин ч бидэнд хэрэггүй
Даяарчлалын энэ хорвоо дайсагналцах
Мөнгөөр дутахгүй сэтгэл зүрх нь !!!!/энд бас шалга/
Монголынхоо төлөө сэтгүүлч олноос нэгийг хүсэх байна
Соёлт ертөнцөд хариуцлагатай болоод удсан
Сонин хэвлэлийн зарлаагүй дайнаа хязгаарлаач, та минь!

No comments:

Post a Comment