Хувирамтгай
хувь заяаны эргүүлэг
Хуурмаг
нийгмийн эрчлээнд
Хараагийн
мөрдөнгийн камераас
Хан уулын ар
хормой руу шидэгдлээ
Авилгатай
тэмцэхийн байцаагчтан
Ачлал гийгүүлэн, санаа тавихдаа
Хоригдох
хугацаа дуусах болов уу гэдэг
Хоосон
горьдлого байсныг батлаад
Тав дахь сараар хорих хугацааг сунгаснаа
Тавлангуй
хэлээд алга болохдоо
Хууль гууль
болоогүй болов уу гэсэн
Хүлээлт,
найдлагыг аваад одлоо
Маргааш
өдөр нь гайхширсан хоригдол би
Манай
өмгөөлөгчгүй шүүх хурал хийсэнг нь мэдлээ
Ардчилсан
Монголын “шудрага” шүүх
Алаг
үзэлтэйн тод жишээг ийнхүү
Арьс
махаараа, бие сэтгэлээрээ мэдрэн
Ардын
хүү мөрдөнгийн хоригдол хэвээр!
Хорин таван
жил хөдөлмөрлөсөн иргэн нь
Хоригдол
болсон өнгөрсөн зун,
намар
Хоёр
мөрдөнгөөр дамжсан нь багадаад
Холоос
ойртуулах халхавчаар хууран
Ганцын
шоронд авчрах замдаа байцаагчтан
Гарт
минь гав зүүж хүчийг үзүүлэв
Холын
замд арын суудалд шигдсэн
Хоёр
гартаа гавтай хоригдол би,
Өнгөрсөн зун, намрын бодолд дарагдан
Өвлийн уулсын
оройг ажин явахдаа
Санаа алдаж
уйтгарт умбаагүй
Саймширч
элдэв яриа дэлгээгүй
Энхрий
хайртаа, элбэрэлт ижийгээ
Эрх
үрсээ эрхгүй санах нь л бэрх байна
Анх
хоригдож эхэлснээсээ хойш
Асар
ихийг эргэцүүлэн
бодсон 125 хоног
Алдсан
оносноо дэнслэн санахад
Алдсан ч, оносон ч, тэдгээр нь хүний биш
Алхам бүр нь
миний л гаргасан мөр!
Амаа барин
харамсах зүйлгүй миний л зам!
Алс
ирээдүйд миний хүүхдүүд
Ааваараа
бахархана гэдэгт би итгэлтэй сууна.Учир
нь:
Хийгээгүй
хэргийн сэжигтэн болоод
Хэлмэгдэл юмыг амсах болов гэвэл
Хийсэн
бүтээсэн нь бусдад илүү үзэгдээд
Хэрэгтэн
болгон намайг ноологсод
Улсын
нэрээр, шүүхийн сүрээр далайлган
Улиг
болсон авилгалын шошиг надад хадагсад
Ухамсартай
амьдралдаа шудрагаар
хөдөлмөрлөж
Уул
мэт бэрхийг даван өдий хүрсэнг минь мэдэхгүй!
Өсөх насандаа
амьдралын хатууг
Өрөөлөөс
харалгүй, өөр дээрээ мэдэрсэн
Хуруу хөдөлж
гэмээ нь ам тостдог хорвоогийн
Хуулийг, би бага байхдаа ухаарсан
Хонхны
баяраараа өмсөх шинэ комтюмгүй
Хонгилд
өдрийн ихэнхийг аваад
Орой
нь ангийнхан дээрээ
Очихдоо
би аргацааж явсан
Хорь хүрэлгүй
аав болоод
Хоёр солих
хувцасгүйдээ адлуулж
Хог шаарнаас
дорд үзэгдэн доромжуулахдаа
Хойчийн нэг
өдөр хүн шиг явна даа гэж өөртөө хэлж явсан
Эрээнтэй
бараантай энэ хорвоод
Эрдэм
сурахгүйгээр хэн ч биш тул
Өнөөг
хүртэл эрдэмд шамдан
Өөрийгөө
дайчлан урагшаа тэмүүлсэн би,
Орох оронгүй,
оочих аягагүй
Оюутан
явахдаа ханьтайгаа учирч
Орчлонг
хамтдаа туулъя
гээд
Олдошгүй
хайранд умбан яваа билээ
Хорвоог
туулах хосгүй хань минь
Хол
ч бай, ойр ч бай сэтгэлийн минь түшиг
Үнэнч
чиний минь ялдам ааль
Үргэлж
зүрэнд минь илч хайрласан гэрэл
Талын нуурын
мандал дахь сувд эрдэнэ
Тансаг бардам
хос хун
Тэнгэрлэг
дурлалын билгэ
тэмдэг
Тэвчээртэйгээр
уран үүрээ сүлждэгтэй адил
Хамтдаа
хоёулаа шантралгүй
Хайраа
дээдлэн амьдралын төлөө зүтгэсээр
Хорин
хоёр жилийг ардаа үлдээсэн ч
Хос
хун адил ижилдэн дасаад, үүрд хамтдаа!
Ачигчаас нь
эхлээд захирлыг нь хүртэл
Аялал
жуулчлалын салбарт олон жил ажиллахдаа
Эх нутгийнхаа
үзэсгэлэнт байгалиар
Эцэг өвгөдийн түүх соёлоор бахархан явсан
Газар
газрын гийчдэд нутгаа үзүүлэхдээ
Гайхуулан,
сайхнаар нь улам омогшин
Дэлхийн
талыг эзэгнэсэн түмний
Дээдэс
богдод сүслэн биширсэн
Найман зууны
тэртээ Монголчууд
Нартад эв
эеийн хүчийг гайхуулж
Багц ус шиг
бат чанга байж
Багаар ихийг,
цөөнөөр олныг дагуулан
Тэнгэрийн
зарлигийг омог бардам
Тэнгисээс
тэнгис хүртэл тээсэн түүхтэй ч
Өнөөгийн
бид өрлөг түүхээ умартан
Өчүүхэн
зүйлээр бие биендээ жөтөөрөн уралцана
Умард
өрнөдийн их хөршүүд нь
Улсыг маань
хөгжөөсэй гэж тэвдэхгүй
Уудам
нутагтаа малаа дагаад Монголчууд
Урьдынх шигээ
үлдэг гэсэн санаагаа нуухгүй
Нүүдэлчин
түмэн төрөлх нутагтаа
Нөр
их баялгаа ашиглахгүй бол харийнхан,
Эв
нь таараад, өөрсдөд нь ашигтай бол
Эх
нутгийг минь хоорондоо наймаалцчихна
Эзэд нь болсон бид л цаг алдалгүй
Эв эеэ хичээн
хөгжил өөд тэмүүлэх ёстой
Унаган
нутгийнхаа хөгжилд
хөг нэмэхээр
Урагшаа зорьсон сүүлийн хэдэн жил
Их
бүтээн байгуулалтын зах зухыг
Эргэлт
буцалтгүй тал нутагтаа
авчирсан ч
Үржил
шимтэй хөрсөнд нь цацсан
Үр
тарианы дээжээс хүртэж амжаагүй байхад
Хорон
санаатны захиалгаар өнгөрсөн зунаас хойш
Хоригдол
болоод мөрдөнгөөр хэслээ
Эрх чөлөөгүй
хоригдол хэдий ч
Эргэцүүлэн, бодол санаагаа хурцлахыг минь,
Эхээс төрсөн
бие сэтгэлээ чангалахыг минь,
Эрхтэн
дархтан хорьж яавч чадахгүй!
Алдсан ч,
оносон ч өнгөрсөн он жилүүдийн
Алхам бүр нь
миний сонгосон
жим!
Амаа барин харамсах зүйлгүй миний л зам!
Амьдрал хаа
хүрэхийг минь харуулах болно.
Uuchlaarai!hairt huu min!eej n ajil ajil gej henhegleed huduu tomiloltoor yavahdaa honhny bayaraar umsuh kostyumyg n ug n zahialaad yavsan cin tsagt n oyoj duusgalgui huug min tiim baidald hurgej baij bilee....
ReplyDelete