Уг нь би
бичгийн хүн биш
Угтаа яруу
найрагч бүр ч биш
Угаасаа би
уншиж, мэдэхийг л
Утгыг нь олж, тунгаахыг эрхэмлэсэн нэгэн
Хараагийн
мөрдөнгийн харанхуй камерт
Хагас
галзуурч, бухимдан, багтрахгүйн тулд
Харамсал
гунигт дарлуулахгүйн тулд
Хайртаа
санан, бодлоо хэлхэн сууна
Хорин хоёр
жилийн өмнө
Хорин хоёр
настай байхдаа
Хонгорхон
чамтайгаа төөргөөр эргэн учирч
Хосгүй
хайранд умбасан билээ.
Тэгэхэд
чи минь хорьтой,
Тэнгэрийн
дагина мэт үзэсгэлэнтэй,
Тэгш
төгөлдөр ааль, тунгалаг хархан нүдэнд чинь
Тэсэлгүй
би бүхнийг умартан дурласан
Балчир
томоогүй насандаа
Багын
чамтайгаа анх танилцаж
Багагүй
цагийг хамт өнгөрөөсөн
Баясгалант
дурсамжуудаас эргэн санахад
Хандгайтын
пионерийн зуслангийн тайзнаа
Хамаг
хүмүүсийн анхаарлын төвд чи минь
Цоглог
аялгууг цангинуулан дуулсан
Цовоохон
дурсамж нүдэнд харагдах юм
Хүүхэд
байхдаа хөтлөлцөж гүйсэн бид хоёр
Хичнээн олон
ном солилцож уншсан
билээ
Хөгжилтэй,
хөгтэй тэр дурсамжууд
Хүйтэн эдгээр
өдөр хоногийг дулаацуулах юм
Хамгийн
сүүлд гэрээсээ гарснаас хойш
Харилгүй
би, 90 хоног хоригдлоо
Харамсалтай
эндүүрлийн бай болсон хэвээр
Хараагийн
мөрдөнд ирээд 30 хоночихлоо
Цагдан хорио
минь 90 хоногоор дуусахгүйг
Цалгиж явах
насандаа наргиж явсан анд өөрөө хэллээ
Царай алдаж
би эднээс гуйхгүй юм шүү хэмээн
Царайгаа
хувиргалгүй сэтгэлээ барин би үлдлээ
Хувь
заяа ингэж багын нөхөр бид хоёрыг
Хуурмаг
нийгмийн их урсгал дунд
Ширээний
хоёр талд, байцаагчийн өрөөнд
Шидэн, ийнхүү учруулах гэж…
Андад гэхдээ
гомдох юм алга
Ард нь байгаа
улсууд бүхнийг
Алсаас
захиалж, чиглүүлэн шийдэх тул
Аргагүй ажлаа
хийж яваа нь энэ гэж бодном!
Эрх
чөлөөгөө хасуулсан 90 хоног
Эвдэж
намайг өчүүхэн ч өөрчлөөгүй, хайрт минь!
Энхрий
чамайгаа, эрх үрсээ цаг ямагт бодон сууна
Эвий
минь, чамайгаа их зовоож байна даа хань минь!
Чи минь миний
төлөө нойргүй хонож,
Чин
зүрхнээсээ уйтгарлан шаналж,
Чилтлээ
түшмэлийн үүд сахиж,
Чичрэнхэн
нулимс унаган суугааг чинь хайрт нь мэдэрч байна.
Аавыг
яагаад хорьчихов гэсэн үрийнхээ
Айдас,
түгшүүртэй, хэцүүхэн асуултанд
Аав
нь гэмгүй, удахгүй ирнэ гэж
Аргаданхан
учирлаж байгааг чинь хань нь сонсож сууна.
Намайг
хоригдсон сургаар, найзуудын тар нь танигдана, танигдаж ч байгаа
Найзыг нь
мөнгөний мод гэж харсан
зарим нь
Навчис нь уначихлаа
гэсэн шиг өөр мод хайхдаа
Намрын
салхитай хамт хийсээд арилна.
Халуунд
нь халж, хүйтэнд нь хөрч
явсан
Хүнлэг
зарим нь торойгоод
үлдэнэ
Хараагийн
мөрдөнгөөс гарах цагт
Хаттай сэтгэлтэй тэдэнтэйгээ хамтдаа
хоёулаа золгоно
Зуун мод руу энэ зунжингаа
Зүүн хараа руу энэ намаржингаа
Заяаны чамайгаа
чилтэл явуулсан
Замын уртыг,
уйтгарыг чамтайгаа
Хуваалцан
нимгэлэхийг үнэхээр
Хүсэхийн
дээдээр хүссэн билээ!
Хувь
заяаны энэ хатуу сорилтын
Хүлээсийг
хэрхэн тайлах билээ!
Тулгаж байгаа
хэрэг нь хэрэг биш
Туйлдаа
хүрсэн ч хийгээгүй хэрэг хүлээхгүй би!
Турхирч
байгаа эзэд нь юу хүсэж байгааг
Тунгааж
ойлгох тэнхээ надад байна!
Авьяас билиг чадал хамаагүй энэ
Арын
хаалга давамгайлсан нийгэмд
Албан
тушаал ав, ажил хий гэхэд нь
Адаар
аашилж авахгүй гэдэг над мэт нь цөөн байх!
Тэглээ гээд
огт буруудаагүй би,
Тэнгэрээр
овоглосон ажил үйлсээ
Тэнэгэр уудам
нутагтаа
Тээсээр яваа
эгэл нэгэн билээ
Өөрсдийнхөө
бүтээсэн бүхнийг
Өрөөлийн
энэ халдлагаас хамгаалахын тулд
Өвдөг
сөхрөн, гуньж
гутралгүй
Өөрийнхөөрөө
тэмцэх л болно.
Хорин таван
жилийн хөдөлмөрийг
Хорон
санаатан нурааж чадах ч
Өөрийн
толгойд шингээсэн эрдмийг
Өстөн хэзээ ч
арилгаж үл чаднам!
Yamar hetsuu horvoo ve?gehdee hezee negen tsagt UNEN YALNA AA!
ReplyDelete