Хүний гарт орсон
бүргэднээс
Хүрэн шоргоолж ч
жаргалтай
Хүрээний шоронд
хорьж болохгүй намайг
Хараагийн мөрдөнд
цоожлоод удаж байна
Амьтны
хүрээлэнгийн арслангаас
Агаарт
дүүлэх хараацай хүчтэй
Алсад биш
ч Хараагийн мөрдөнгийн камер
Амьтны
хүрээлэнгийн торноос харанхуй бөгөөд хүйтэн
Өрөөлийн эрхэнд
цатгалан явснаас
Өөрийн эрхээр
өлөн явсан нь дээр
Өмхий камерт
үнэгүй шөл цэрийтлээ идэснээс
Өөрийн гэртээ,
өмсөх эдлэх хамаагүй, эрх чөлөөтэй суухсан
Хэлмэгдэл
гээч аймшгийн талаар өчнөөн уншсан ч
Хилс
хэрэгт ороогдоно гэж хар дарж зүүдэлж ч үзээгүй
Хийгээгүй
хэрэгт гүтгэгдсэн ардын хүү би
Хэлмэгдлийн
амтыг 108 хоног амсаж сууна
Хохирол хэнд ч
учруулаагүй мөртлөө
Хоригдол болсон
би бээр
Хууль гууль
болоогүй гэж горилсоор
Хугацаа явсаар,
нэг зуун найм хонолоо.
Мөглөнд
суугаа аавын хүү
Мөнх
тэнгэртээ сүсэглэх юм
Долоо
хоногт хоёр удаа л
Доор нь
зогсож тэнгэртээ залбирах юм
Эрх чөлөөгөө
алдсан ээжийн хүү
Элбэрэлт ээж
таныгаа, энхрий хонгор үрсээ санах юм
Ээдрээтэй энэ
цагийг туулах чадал
Эзэн тэнгэр минь
наддаа илгээгээч!
Хараагийн
мөрдөнгийн өдрийн уртыг
Хайрын
дээд ханиа гэсээр өнгөрөөх юм
Хагацлын
урт шөнийн хүйтнийг
Хайрын
чинь халуун илч дулаацуулах юм
Харах нүд минь
чамайгаа эрэлхийлж
Хайрлах сэтгэл
минь чамайгаа л хүсэх юм
Хатуу энэ цагийг
давах тэнхээ
Хан хурмаст минь
наддаа хайрлаач!
Харанхуй
бүдүүлэг эрт цагт
Хар
нүхэнд хоригдлоо хийгээд
Хас
тэрэгний дугуйгаар нүхний амыг нь дарчихаад
Хажууд нь
харуулын цэрэг зогсоодог байсан гэдэг
Бас нилээн дээх
нь цагт Хүрээнд
Бат гүн гэдэг
айхтар гянданд
Хоригдсон нь
эргээд нар үзэлгүй
Хорвоог орхидог
байсан гэлцдэг
Одоо
цагийн шорон гэдэг
Оосор
бүчтэй хар гэр мэдээж биш
Орох
гарах, босох суух бүх хөдөлгөөн
Орчин
цагийн камерын бичлэгэнд бүртгэлтэй
Давахын аргагүй
өндөр хашаа
Дээгүүрээ төмөр
утсан өргөст тортой
Дээр үеийнх шиг
эрүү шүүлтгүй ч/дэггүй нь заримдаа дөнгөтэй/
Дэнслэх сэтгэлийн
цоожтой хар там
Арван
нэгэн квадрат камер нь
Агааргүй,
бүгчим, чийгтэй, сэрүүн
Алтан
нарны цацраг байтугай
Агаар
орох гэгээвч үгүй нүх
Гадаа хуцах ноход
хүзүүндээ уяатай
Гарахдаа хоригдол
би гарандаа гавтай
Гаслам энэ байдал
зүүд биш, гашуун үнэн
Гагцхүү энд
гансран, гуниглах явдал өчүүхэн ч үгүй
Хөдлөх
бие минь мөрдөнгийн камерт цоожтой ч
Хүсэл
сэтгэл минь хайрт чам руу минь тэмүүлнэ
Амраг
чиний минь хайр миний тэнгэрийн жигүүр болоод
Аюулт энэ
хагацлыг гэтлэх хүч өгч байна.
Итгэл үнэмшлээ
гээгээд удаж буй түмний
Эгэл иргэн нь
мөрдөнд хоригдсоноосоо хойш
Эргэцүүлж ихийг
бодох юм, хэрэндээ
Ээдрээний
сэжүүрээс адаглаад атгахсан гэж мэрийх юм
Атеизм
гэж далан жил номлох цагт
Ачлал
аврал бүхэн нам төрийн хишиг байж
Ард олон
хөгжлийн зам энэ мөн гэж итгэж зүтгээд
Алдсан нь
ч их, олсон нь ч мөн их, маргаангүй!
Буурал их түүхийн
хүрднээ далан жил
Бусгаа ихтэй ч
өчүүхэн орон зай юм
Буянтай өвөг
дээдсийн хамгаалж чадсан хишиг нь харин
Бусдаас тусгаар
Монгол улсын гал голомт юм
Ардчилал
салхилсан хорин гурван жил
Ард
Монголд асар их боломж олгосонтой хэн ч маргахгүй
Арчаагүй
дов жалганы үзэл нам болгон талцуулж харамсалтай нь! Айл хөрш
орнуудын хөгжлөөс нутаг минь хоцрох нь харуусмаар! Сүсэг бишрэл
чөлөөтэй энэ цагт
Сүм дугана олноор
нээгдэж, сургаал ном арвин элбэг ч
Суурь боловсрол,
итгэл нимгэн зарим нь
Сүрхий төөрөгдөн,
самуурч байна даа, та минь!
Өөрийгөө
гээсэн зарим нь энэ бусгаанд
Өрөөлөөс
аврал эрэхдээ хажуу дахаа мэрсээр
Үнэн мөн
тэдэнд хэрэггүй, зөвхөн эд баялаг, эрх мэдэл
Өрөөлийн
байсан ч хамаагүй, түрэмгийлж тэд чадна.
Эрх мэдэлтэй нэг
нь төрийн нэрээр лантуудна
Эрх мэдэлгүй
нөгөө нь түмний нэрээр бусниулна
Буруутай, буруугүй нь огт хамаагүй
“Буян” үйлдэж буй шинэ цагийн “шилийн эрчүүд”
Өрнөдөд
үйлдлээ эвтэйхэн тайлбарлачихна
Өт
бээрнээс нь бид улсаа цэвэрлэж байна гэж саймширна
Хэвлэл
мэдээллийг тэд дураараа захиран, түмнээ молигдоно
Хир
буртаггүй, ариун дүр эсгэн, маадгар алхацгаана
Хөөрхий Монгол
минь тэвчээртэй юм
Хөх Тэнгэртээ
сүсэглэх Монголчууд хүлцэнгүй юм
Ёс бусыг харсан ч
хараагүй мэт
“Ёр бузар маниас
хол байг!” хэмээн ихэнх нь наминчилна
Өрөвдөлтэй
энэ зураг хэзээ
Өөрчлөгдөх
юм бол хэмээн бачууравч
Өндөр
Тэнгэрийн аврал, энэрэл
Өршөөлт
нутгийг минь хэзээ гийгүүлэх нь
Өрөөлөөс
ирэхгүй нь лавтай
Өөрсдөөс
маань л шалтгаална, энэ бол БАТТАЙ!
Yamar aimaar tur zasag,yamar aimaar ATG ve?Zugeer yavaa huniig ingej baih gej!Ter aimaar ard tumnii hurungu iddeg,tusuv,tuslin mungu ddeg humuusee ingeech!!!Ankhbayar min zorigtoi baigaarai!Unen hezee d yalna!
ReplyDelete