Түүхтэй соёлтой нүүдэлчин
Монголын
Түмний нэг болон мэндэлсэн би
Буурлын буянаар чамтайгаа
учирсан юм
Булбрай чамтайгаа ижилдэн
өссөн юм
Түшээт
ханы өргөөнд мэндэлсэн
Туургат
Монголын анхны Богд
Өндөр
гэгээн мэндэлсэн өдрийг
Өвөрхангайчууд
өргөнөөр даншиглан наадсан тэр өдөр
Зуутын боржигин овогтой
Зургаан сайхан эгч дүүтэй
Зураг шиг үзэсгэлэнт
чамтайгаа
Заяагаа холбон хурималсан энэ
өдөр
Тоонот
гэрийн хос хоёр багана шиг
Тойромдоо
цэнгэх хос хоёр хун шиг
Тоостой
энэ хорвоогийн жаргал зовлонг
Торохгүй
хамтдаа туулая гэж хоёулаа
Ачит буурал аав ээж нараасаа
ивээлтэй
Ахан дүүс анд найз нар
цугларсан
Аялгуу сайхан дуутай хууртай
Амьдралаа холбон хурималсан
энэ өдөр
Эргэх
цагийн эрчлээнд
Элэгдээгүй
гандаагүй харин ч улам
Тодоор
гялялзан өнгө нэмэж
Торгон
дурсамжуудыг дагуулсан билээ.
Амраг чамтайгаа ханилан
Айл болон голомтоо асааснаас
хойш
Арван найман жил жигүүрлэн
одохдоо
Арван найман хайрын шигтгээ
болон ирлээ
Энэхүү
арван найман хайрын шигтгээ нь
Эрээд
олддоггүй эрдэнэсээс үнэтэй
Эрхэм
нандин чиний минь бэлэг
Ирээдүйд
нэмэгдэн арвижих ариун сан.
Амьдралаа холбосон бидэн хоёр
Ачигч байхад чинь нийлсэн нь
үнэн хэмээн
Алдаатай шийд гаргах шахан
мунгинан будилахад
Ая эвээр зөвийг сонгуулсан
нэгэн шигтгээ.
Үрийн
зулай анх үнэрлэн
Ундрам
охиноо бүүвэйлэн зогсохдоо
Үнэгчлэн
нойрсоход нь даган инээж байсан
Үүрд
гялалзах бас нэгэн шигтгээ.
Хөгшин Европын цээжнээ орших
Хөдөлмөрч Германы нийслэл
Берлинд
Айл болон тохинон цэгцэрэхийг
эрмэлзэн
Ажилдаа шамдан байсан нэгэн
шигтгээ.
Баруун
Европын хэдэн орноор
Бяцхан
охиноо дагуулаад чамтайгаа
Гайхамшигт
Монголоо магтан дуулж
Гар
нийлэн ажиллаж явсан нэгэн шигтгээ.
Мянган солигдох тэр нэгэн жил
Манайд нуган үр заяаж
Магнай тэнийсэн баяр авчирсан
Далай хүү минь
Мартагдашгүй нэгэн шигтгээ
болсон.
Сайхан
сэтгэлт энхрий чи минь
Саруул
уужим ухаанаа дэлбээлүүлж
Оргилох
амьдралд хөг нэмэн
Оюундэлгэр
охин маань шигтгээ болсон.
Иберийн хагас арлын баруун
урд үзүүрт
Энхрий чамтайгаа хөтөлцөн
алхсан
Гайхамшигт Андалузын дэгжин
толгод
Гандахгүй дурсамж үлдээсэн
нэгэн шигтгээ.
Оюутан
байхдаа нийлсэн бидэн хоёр
Олны
хэлдгээр орох оронгүй шухуу байсан нь үнэн
Амьдралаа
дэвжээх гэж хамтдаа мэрийсэн
Ам
Шпаргельфелд-д нүүн орсон зун нэгэн шигтгээ.
Гурван бяцхан үрээ дагуулаад
Газрын дундад тэнгисийн
эргийг зорин
Түүхийн баялаг хөшөө
дурсгалтай
Түркээр аялсан бас нэгэн
шигтгээ.
Энхрий
бяцхан үрсээ эрхлүүлэхээр
Эцэг
эхчүүд урвайсан ч эргэн тойрон хүүхдүүд баяссан
Цуутай
Парисын дэгжин Диснейлендэд
Цуварч
зогсоод хүлээж байсан нэгэн шигтгээ.
Дундад улсын арвин түүхтэй
Домогт Эмэй ууланд мөргөөд
Ляньшаны Буддааг гайхан
бишрээд
Лянхуа цэцэгс хамтдаа ширтэн
зогссон шигтгээ.
Өрнө
дорнын соёлыг шингээж
Өргөжин
хөгжсөн Хонг Конг арлын
Тунг
Чунгийн Буддааг дөрвүүлээ тойрон алхсан
Тунч
сайхан дурсамж нэгэн шигтгээ.
Тегелийн нуурын хөвөөнд
суугаад
Тэртээд гялалзах Александрын
цамхагийг харан
Дурлалт чамтайгаа бодлоо
хуваалцан хүүрнэсэн
Дурсамж тодхон нэгэн шигтгээ.
Бар
хотын дэвшингүй хөгжилтэй
Бага
ч гэсэн Монголоос минь их хүнтэй
Арал
улсыг бидэн зорихдоо
Алаг
үрсийнхээ ирээдүйг бодсон шигтгээ.
Эртний соёлт Сиамын дурсгал
Энэтхэг Хятадын хойгийн чимэг
Анкор Ватын хөшөө дурсгалыг
Амраг чамтайгаа биширсэн
нэгэн шигтгээ.
Борнео
арлын шүрэн эргээр
Бондгор
охинтойгоо хясаа түүн алхахдаа
Усанд
шумбах хүүгээ хараад
Уулга
алдан зогссон нэгэн шигтгээ.
Богд эзэн Чингисээс эхлэн
шүтсэн
Бурхан Халдун хайрханд
мөргөхөөр зорихдоо
Журамтай чамайгаа сэтгэлдээ
тээн
Жирэлзэх Хэрлэнгийн хөвөөнөө
үлдээгээд
Тэнгэр бурхандаа сүсэглэн
залбирсан
Тэр намарын бодол нүдэнд
илхэн нэгэн шигтгээ.
Цаст
буурал Отгонтэнгэрийн
Цалин
цагаан мөнгөн титэм нь гялалзаж
Оройн
дээд Очирваанийн аварлыг
Огторгуйн
ивээлийн хамт эрэлхийлж
Үзэсгэлэнт
чамтайгаа зорисон
Өнгөрсөн
зуны дурсамж сэтгэлд ойрхон нэгэн шигтгээ.
Заяаны хань чинийхээ
Замбуулинд ховор аалинд чинь
дасан
Цайлган цагаан сэтгэлд чинь
уяран
Цал буурал хорвоог хамтдаа
туулна.
Хорвоод
хосгүй хайраа дээдлэн
Хонгор
үрсээ энхрийлэн өсгөсөн
Он
жил цаг хугацаа эргэн хөврөхдөө
Оюун
эрдэнэ чамайг минь улам чимсэн.
Хүнээр ярьвал арван найм
хүрсэн нэгэн
Хүүхэд насаа үдэн хөгжөөд
Амьдралын сайхныг танин
мэдэрч
Аялгуут хорвоог амталхыг
хүсэмжилдэг жамтай.
Цоглог
нас арван найман нас
Цоморлигоо
дэлгэж буй анхилуун цэцэг шиг 18 шигтгээ
Үлэмжийн
сайхан өнгө юугаараа гайхуулан
Өсөх
ирээдүйг бэлэгдэн чимэг болох юм.
Уулын тунгалаг горхи яаран
урсахдаа
Уянгат орчлонд эгшиг нэмсээр
Уужим дэлгэр мөрөн голд
нийлэн
Уудам хорвоогийн тэнгис
далайд цутгадагтай адил
Ханийн минь бэлэглэсэн 18
хайрын шигтгээ
Хорвоо дэлхий нараа тойрон
эргэх бүрт
Нүд гялбан гялалзах шигтгээ
нэгийг авчирахдаа
Нүүрэнд минь мишээл хайрлан, сэтгэлд минь
дурсамж нэмнэ.
No comments:
Post a Comment