Эрх чөлөө

Эрх чөлөө гэх эрхэм энэ үгийг
Энүүхэндээ гэхэд би гэдэг хүн
Эрхт төрийнхөө ачаар
Эдлэнхэн, цэнгэнхэн, шуугьж явахдаа
Утгыг нь гүнээ ухааралгүй
Урагшаа тэмүүлэхээс, арагшаа хараагүй шахам
Алхаж явжээ, би
Айсуй энэ цөвүүн цагийг,
Өрөөс!!!!/эх шүлгээ хар/ надад
Өр нимгэн нэгэн
Өөрт чинь аюул заналхийлж байна хэмээн
Өр авалгын төлбөрт бус
Өршөөл тээсэн сэтгэлээр бус, зүгээр л
Сэрэмжлүүлээд байхад би,
Сэрдхийн нэгийг бодолгүй
Бусдын үгэнд, хэт итгэж
Буруу санах улс биш хэмээн
Тэгээд ч надад
Буруу хийсэн үйл байхгүй тул
Бурууталгүй, цэх явсан юм
Будлиантай, бульхаатай энэ цагийг
Мэдсээр, мэдэрсээр байж
Мэхлэгдэн, хоригдов уу? Бүү мэд!
Цаг нь ирэхээр мэдэх биз
Цаг хугацаа бүхнийг харуулна
Төр төмөр нүүрээ гаргах цагт
(Төр ч биш юм, төрд шургалсан төмөр сэтгэлтэнгүүд)
Төмөр торны цаанаас
Төрсөн хотынхоо барааг харах цагт,
Төмөр рамтай модон наараар гэрээ, дэрээ хийх цагт,
Төмөр хэдэн давхар цоожны цаана орох цагт
Эрх чөлөө гэх
Эрхэм энэ үгийн утгыг
Энүүхэндээ гэхэд би гэдэг хүн одоо л
Мэдрэхийн дээдээр мэдэрч сууна 

No comments:

Post a Comment