Хараагийн
мөрдөнгийн камерын
Хатуу банзан
нааран дээр
Ганцаардах бодолд дарагдан
Гадаа орох
борооны чимээ чагнан сууна
Цагдан
хоригдсон өдрөөс хүйш
Цаг агаар үнэндээ мишээсэнгүй
Зуны наадамтай, найртай өдрүүдийг
Зүсрээ бороо алгассангүй
Зунжингаа орсон
тэр бороо
Зуун модонд
төрөөд, Зуун модонд хоригдсон миний
Гутраагүй ч, гунигтай сэтгэлийг илбэх мэт
Гандсан толгодыг
хурын дуслаараа шившсэн
Наадмын уухай аргагүй холдож
Намрын сэрүүн гадаа иржээ
Шиврээ бороо одоо дээвэр тогшивч
Шинэхэн цас шөнөдөө бүрхэх байхдаа
Хурмаст тэнгэр
ийнхүү гунигийг минь хуваалцсаар
Хурын дуслаа
цасан ширхэгээр солих нь
Аргагүй л
хорвоогийн жам
Айсуй өвлийн
анхны мэнд
Алагтай эрээнтэй хорвоод
Аавын хүүхдүүд алдаж онодог жамтай
Аргагүй эндээд буруудсан нэгэн
байхад
Алуурчин болохоос хулгайч биш гэх
нэгэн байх...
Хорин хэдэн
настай ч
Хорин жилийн
ялтай
“Амь” нэгийг авсан юм ахиад нэгийг авахад
Арван хэдэн жил л
нэмнэ биз, яадаг юм
Айдгийгаа
авдрандаа хийсэн юм чинь
Ар Халхын шоронд алзахгүй
гэж цамнаж байхад
Агтны сайныг унан
Аав ээжийн буянд
Адууны дэлэн дээр дарцаглаж
Айл хунараар буун суун, айргийн
сайхныг ууж
Ар Халхаар шуугинхан дууланхан явсан
нэгэн
Шуналд бус харин
дэврүүн занд хөтлөгдөн
Шударга бус ч
шилийн эр болж байна гэж хөөрцөглөн
Саахалтаасаа
шахуу мал гулгуулж
Санаа муут ченжид
чадуулсандаа
Мөрдөнд сар гаруй
хоригдож
Мухардан, цөхрөн,
толгойгоо шаан хажууд сууна
Гэнэн цагаанхан 16 настан хажуугийн
камерт
Гэмт хэрэг хийж байгаагаа ухааралгүй
Бусдын юмыг булаан зугтсан
Болчимгүй үйлдлээрээ ороогдон
Мөрдөн байцаагч,
прокурор, шүүх гэдгийн
Мөн чанартай нүүр
тулан хоригдож суухдаа
Шоронгоор гэрээ
хийж догширсон
Шөвөг шиг
санаатай нэгэнд дээрэлхүүлж
Босож суухаа,
идэж уухаа хүртэл цагдуулж
Бор хоног өнгөрөөх
нь өрөвдмөөр...
Ховдог нэг нь
хоолыг нь булаах юм
Хомхой нэг нь
хувцсыг нь сорчлох юм
Хурдан “шоронж”,
ингэж л амь тээнэ гэж
Хуурамчаар хэн
нэг нь ухуулах юм
Энэ
хайран гэнэн залуу
Энд засран хүмүүжих нь юу л бол!
Ялгүй салвал аз нь байх
Яахыг өнөө би хэрхэн мэдэх билээ...
Будлиантай бусгаа
цагийн эрхээр
Буруугүй хэрнээ
хоригдсон би
Хийсэн хэрэггүй
юм чинь сэтгэл тайван
Хэзээ учир нь
олдох бол хэмээн суухдаа
Бухимдал хорсолд автаагүй ээ!
Буруутгаж хэн нэгэнд гомдоогүй ээ!
Төрийн түшмэд харин ийм удаан
Төөрөгдлөөс гарахгүй байгаад нь
бачуурах юм
Сахал үсэндээ
баригдсан ч
Санаашран
шанаагаа тулж суугаагүй ээ!
Бодол санаандаа
харин хөтлөгдөн
Босон сууж алхах
нь их байх
Бодолдоо би,
Эрх танхил үрсээ
өхөөрдөнө
Энхрий хонгор ханиа
хайрлана
Элбэрэлт ачтай ээжийгээ
тайтгаруулна
Эрдэмд шамдах дүүгээ
санагалзана
Бодолдоо би,
Наалинхай ааштай хайртаа
хөтлөн
Навчис шаргалтсан намрын
цэцэрлэгийн
Нарийхан жимээр
хүүрнэнхэн алхахдаа
Нандин үгсийг шивнээд
ирнэ
Бодолдоо би,
Хөвсгөл далайн цэнгэг
уснаас
Хүртэхдээ магнайгаа
норгоод ирнэ
Бодончийн хавцалаар
өгсөөд
Буурал Алтайтайгаа
золгоод ирнэ
Бодолдоо би,
Хан Тэнгэр уулын
Хажуу хормойд хүрээд
буцна
Босгын давааг даваад
Бурхан Халдун хайрхандаа
мөргөнө
Бодолдоо би,
Уншсан, сурсан эрдмээ
эмхэлнэ
Уужим тал, ой хөвчөөр
аялснаа дурсана
Уудам нутгийнхаа
сайхнаар бахдана
Удам сайт өвгөдөөрөө
бахархана
Бодолдоо би,
Бусдын баялагт хомхойрон
шунагчдаас жийрхэнэ
Бузар санаат түшмэдийг
жигшинэ
Бульхайтай улс төрчдөд
зэвүүцнэ
Буян амлавч, бузар
үйлдэгч мяндагтанд гутарна
Бодолдоо би,
Бэлэн зэлэнгийн араас
хэзээ ч хөөцөлдөөгүй тул
Бэрх цагт зориг
шантрахгүй, хүчин мохохгүй !
Буурал түүхээрээ үргэлж
омогшин
Бүүр ихийг хийхээр ямагт
эрмэлзэнэ
Бодолдоо би,
Өнөөг хүртэл хийсэн,
туулсандаа
Өчүүхэн төдий ч
харамсаагүй ээ!
Өвдөг сөхрөн хэзээ ч
гэмшихгүй ээ!
Өрөөлөөс “аврал”
яавч эрэхгүй ээ!
Бодолдоо би,
Хийхээр зорьсон үйлсээ
цэгцлэнэ
Хичээл, зүтгэл юугаа
хурцална
Хосгүй сайхан энэ Монгол
түмэнд
Хоёргүй сэтгэлээр зүтгэнэ
гээ андгайлна!
Yamar mundag,uhaantai huuhed ve?Yalat chin udahgui ee!AMJILT!!!
ReplyDelete