Түмэн олны итгэл хүлээсэн
нэгэн хүчин
Төрийн жолоог авдаг нь
Ардчилсан аливаа нийгмийн
Алтан зарчим билээ
Цантай
жавартай тэр өвлийн
Цагаан
морин жилийн хувьсгал
Бүгд
Найрамдах Монгол улсыг маань
Бүрэн
ардчилсан Монгол улс болгосон билээ
Төрлөх нутагт маань ардчилал
Төгөлдөр нийгэм авчирах нь
гэж
Түмэн олон уухайлан дэмжиж
Төр засаг өөрчлөлт
шинэчлэлээр амьсгалж билээ
Ардчилал
Монголд ихийг өгсөн
Асар
их боложуудыг олгосон
Хөмөрсөн
тогоон дотор мэт будилсан олонд
Хөгжлийн
үүдийг цэлийтэл дэлгэсэн
Ардчилалын
салхи авчирсан ололтуудад
Ард
Монгол талархаад ханамгүй
Чөлөөт хэвлэлийн дуу хоолой
Чөлөөт сонгуулийн өрсөлдөөн
Чөлөөт эдийн засгийн түрлэг
Чөлөөтэй хорвоогоор аялах
боломж
Хувьчлал, хувийн өмч
Худалдаа, зах зээлийг бүгд
нээсэн
Ардчилалаар
амьсгалсан 24 жил
Ард
түмнийхээ итгэлийг хүлээсэн хүчин
Төрийн
жолоог гартаа атган
Төр
улсаа хөгжил өөд залж ирсэн
Хар байна уу, шар байна уу
Хамаагүй, өнөөг хүртэл алаг
үзээгүй Монгол
Анх удаа түүхэндээ бүрэн
утгаараа
Ардчилсан засагтай Монгол
болоод жил болж байна
Айл
гэрээр ярьвал төр барьж байгаа хүчин
Аав
нь гэж бид ойлгож ирсэн
Араас
нь дагасан, өврөөс нь төрсөн хамаагүй
Аав
нь үрээ алаг үзэхгүй байх үүрэгтэй биш үү
Харамсалтай нь сүүлийн нэг
жилийн дотор
Хар мөр татуулсан гэмээр алаг
үзэл
Нэг л өнгийг хэт үзэн ядаж
Нийгэмээ айдас хүйдэсээр
хучаад авлаа
Ард
түмнээсээ итгэлийг нь даана гэж сонгогдсон
Ардчилсан
хүмүүнлэг байна гэсэн аав нар маань
Улс
Монголынхоо байгаа байдлыг
Ухаан
зарж нэг тогтож харууштай
Болохгүй болгон захын хар
гэрийнх гэгчээр
Бодлогын хэмээр явцуу үйлдлүүд
шил дараалсаар
Түмэн олонд түгшүүр
төрүүлсээр
Төр засагтаа итгэх итгэлийг
хумслах нь харуусмаар
Ганц
өнгөний харшилтай болчихсон нь
Газар
авсаар, айдас нэмэгдсээр байх тул,
Ухаарч
нэг бодооч гэж
Түмэн
олныхоо итгэлээр сонгогдсон
Төрийн
түшээдээс хүсмээр байна
No comments:
Post a Comment