Халх дөрвөн аймаг, шавь тав
Ховд Урианхайн баруун хязгаар
нийтээрээ
Харийн түрэмгийлэл, харгис
ноёдын дарангуйлалд
Хавчигдан зовж, мөхлийн
ирмэгт ирсэн
Аймшигтай тэр цагт журмын
нөхөд
Ардын Нам байгуулан улс орноо
Өрөөлийн шуналт савраас
салгаж
Өлөн зэлмэн түмнээ өргөсөн
түүх мартагдахгүй.
Хүн ам нь зүргаан зуун мянга
Хүрээ хийдээр шавилан суух нь
гурван зуун мянга
Хөсөрт хаягдаж, өвдөж,
ядарсан түмнээ
Хөгжил дэвшил өөд хөтөлсөн нь
үнэн.
Эрх ямба, эд баялгаа алдсандаа
Эх орныхоо эрх ашгийг уландаа
хийн
Санаа муут самурайн гар хөл
болсон
Шар хар урвагчдыг дарж нутгаа
хаацайлсан нь үнэн.
Хорон санаа нь бүтэлгүйтэхэд
хорсохдоо
Холын дайсан тусгаар улс руу
маань өнгөлзөн
Хойд ахын тусыг авч улсаа
хамгаалсан нь үнэн.
Социалист бүтээн байгуулалтыг
дэлгэр нутагтаа сүндэрлүүлж
Соёл боловсролыг тэнэгэр
нутагтаа түгээсэн
Сор болсон залуу Бүгд
Найрамдах Монгол
Соёлт ертөнцтэй хөл нийлэн
НҮБ-д элссэн нь үнэн.
Сэхээтэний төөрөгдөлд
авталгүй
Сэргэг байж тусгаар тогтнолоо
хадгалан
Өвгөдөөс өвлүүлсэн эх нутгаа
Өнөөгийн бидэнд залгуулан
өгсөн нь бас үнэн.
Ардын намын туулсан энэ зам
Амар байгаагүй, дардан
байгаагүй
Атаат дайснаас эх нутгаа
хамгаалж
Алга дарам газрын төлөө цусаа
урсгасан
Мянга мянган эх орончдыг
Манлайлан тэргүүлсэн Ардын
Нам
Атарыг эзэмшихээс эхлээд агуу
олон бүтээн байгуулалтуудад
Ард түмнээ уриалахад,
ханцуйгаа шамлан
Түм түмэн идэр залуусын хамт
хөлсөө урсган
Тэргүүлэн хөдөлсөн эх
орончдын цөм.
Ардчилал анх соёолох цагт
Ардын нам түмэн олноо бодон
Цугларсан олныг бусдын адил
нухчин дарж
Цусанд умбуулж нүгэл
үйлдээгүйг сана.
Овилгогүй согтуучуудад
галдуулсан ч
Овсгоотой өрсөлдөгчидөд
өрдүүлсэн ч
Ялсан намын сүрийг үзүүлж
Ял асууж олноо чичрүүлээгүйг
бод.
Ард түмний минь эв нэгдэл
Ардчилсан нийгмийн ноён нуруу
болсон
Ардын намын алдар гавъяаг
Ард түмэн үүрд санах учиртай.
Ууган нам, улсаа авч явсан
багана
Урагшгүй нэгний бодол, ул
шагайсан тэмцлийн гайгаар
Нэрээ солих далимаар самуурч
Нэгдэл, эв эеээ алдан
хуваагдахад
Над мэт нь харуусаад
барсангүй
Найзууд, журмын нөхөд
эвдрэлцэн
Насны өстөн мэт тэмцэх нь
юутай харалган!
Цуварч явсан барнаас
Цуглагч суусан шаазгай дээр
гэсэн
Ардынхаа цэцэн үгийг
Ардын намынхан санах цаг
ирсэн бус уу?
Эвт шаазгай буга барина гэсэн
Эртний мэргэн үгийг эргэн
санаад
Эх орноо гэж зүрх нь цохилох
Энэ цагийнхан эв эеээ хичээх
цаг бус уу?
Эх орныхоо хөгжлийн төлөө
Иргэд олноо эгнээндээ уриалан
нэгтгэх
Эв санаа, нэгдлийн эрүүл хүч
Эрдэм чадал, зориг эрмэлзлийн
бат хүрд энэ намд
Эвдрэлцэн биш эвсэн
Итгэл үнэмшилээрээ нэгдэн
Эх орон, ард түмэндээ
Энэ байгаа насаа зориулая
гэсэн
Эрэлхэг эх оронч хөвгүүд охид
Эгнээг нь тэлэн гарч ирнэ
гэдэгт итгэнэм!
No comments:
Post a Comment