Гунигт бодолд
автсан би
Гурав дахь шөнөө нойр муу хонолоо.
Гэмгүй хэрнээ сэтгэл тавгүй
Гэрээсээ хол,
Хараагийн мөрдөнд
Төмөр
хаалганы люкны цаана
Төөлөөд
хэмжвэл хорин төөний цаана
Бяцхан
гэгээвчээр гэрэл бүүдийнэ
Багцаалдаж
таавал өглөө айсуй болтой.
Хашаанд
уяатай нохой гиншинэ
Хараагийн
вокзалын чанга яригч паржигнана
Хажуугийн
залуу дутахгүй хурхирна
Харанхуй шөнө
дуусах дөхөж буй заа
Мөрдөнгийн
өдрийн уртаас би
Мэгдэж,
эмээж буй юм алга
Хорихын
хоног тоолсоор харин
Хоёр
сар хагас илүүтэй авлаа
Орохдоо
байсан биеэ эс чангалавч
Оюун санаа
юугаа чангална
Бие минь энд,
мөрдөнд хориотой ч
Бодол (билиг)
санаа минь хүссэн газартаа тэмүүлнэ
Будлиантай
нийгмийн бурангуй түшмэл
Будлиад
биш, занаад намайг хориулав уу?
Буян
амалж, бузар үйлдэгч бууны сум бэлдэн
Бусдаас
өшөө авахаар зэхэхдээ намайг хорив уу?
Хурц мэсний
шөвх үзүүр
Хуяг дуулгагүй, хүзүүн дээр 81 хоног далайгаастай
Худал ярьж
чадахгүй би, гэхдээ
Хувьсганаж, нэрээ баастахгүй нь лавтай
Хардаад
байгаа хэрэгт нь
Хамаагүй
гэдгээ батлахын тулд
Худал
ярьсныг илрүүлдэг машин
Худалдаж
аваад ч хамаагүй эдэнд өгөх юмсан.
Гэхдээ,
Өрөвдөл, аргадлын аль нь ч
надад хэрэггүй
Үнэн мөн л
зөвхөн надад хэрэгтэй
Үнэмшихгүй
байгаа үгийг минь
Үхэл ч
өөрчлөхгүйг, би
баттай хэлнэ
Эрүүл
нь ганц ордог, эргүү нь хоёр ордог
Энэ
айхтар зартай мөрдөнд
Эрүүл
нь ч бай, эргүү нь бай ч
Эр
хүний сүр сүлдээ алддаг юм гэж зарим нь номловч:
Өрөөлийн
эрхэнд 81 хонохдоо
Өөрийгөө би
ахин олох мэт боллоо
Дөчин дөрвөн
насан дээр хүрч байж
Дөнгөж амьдралын сайхныг ухаарлаа
Хорвоог харах
үзэл бодол
Холдсонгүй,
харин ч улам ойртлоо
Хүний чанар
нимгэрсэн
Хөөрхий
энэ нийгэмд үхэх
төрөх хоёр үнэн юм
Үнэнч ханийн
сэтгэл үнэн юм
Хэмжээлшгүй
миний ертөнцийн
Хэнд ч
урвахгүй эзэн нь хань минь юм
Өрөөлийн биш,
зөвхөн миний хорвоогийн
Өв
залгамжлагчид нь энхрий үрс минь юм.
Төрөөгүй
л болохоос, бид хоёр чинь
Төрснөөс
өөрцгүй гээд уйлаад тэвэрч суусан
Зуурдын
зуун граммын ах сураггүй болж
Зүсээ
буруулан, завгүй дүр эсгэх
нь өрөвдмөөр!
Бусадтай адил
худлаа ярьж, хуурамчаар инээж
Будлиулахыг
бодоогүй ахан дүүс, андууд минь
Туслахыг
хичнээн хүсэвч, хүчин мөхөс
Туйлдан,
аргаа барж байгааг би мэдэж байна
Ажил
ажил, ахиад ажил гэсээр
Арван
найман наснаасаа хойш зүтгэсэн би,
Алдсан
оносон хоёроо дэнсэлж
Алгуур
холхихдоо элдвийг бодно
Уулгалж би одоо л явахгүй бол
Уул
нурж, ус үерлэх
гэж байгаа мэт загинан
Хоёр,
гурав, дээд тал нь хорь хоногоор
Хонгорхон
та хэдийгээ орхиод морддог байсан
Гэхдээ би
тэнэж яваагүйг чи мэднэ
Гэрээсээ хол
доншуучлаагүй гэдгийг чи минь мэднэ
Төрөлх
нутгийнхаа хөгжилд хөг нэмэх
Түмэнтэй хөл
нийлье гэж мэрийсэнг
мэднэ
Харанхуй
харын орос Анхаагаас
Хараагийн
мөрдөнгийн нэгийн Анхаа хүртэл
Туулсан
зам минь дардан байгаагүй ч
Туг
ч бариагүй, тугал ч хариулаагүй
Хийсэн
бүтээсэн минь хэдий их биш ч
Хийхээр, бүтээхээр зорьж буй минь асар их
Хүний хүрдэгт
хүрч л таарна!
Хүсэл
мөрөөдлөө хэнээр ч боолгохгүй!
Эхэлсэн
ажлаа дуусгаж эс чадваас
Эзэнгүй, яавч үйлс минь гандан мартагдахгүй!
Энхрий
үрс минь цаашаа түрнэ!
Эх
орныхоо хөгжилд эгнэшгүй дэм болно.
Хийсэн хэрэг
байхгүйгээс хойш
Хэдий болтол
намайг хорьж цагдав гэж!
Хараагийн
мөрдөнгөөс гарсан өдөр
Ханиа гээд
гэртээ хүрнэ.
Хайрт
чамтайгаа эргэн уулзаад
Хамгаас
хайртай үрсээ хамтдаа энхрийлэн
Хүн
шиг хүмүүс болон өсөхийг нь харахыг
Хүсэхийн дээдээр хүсэж
суунам би!
No comments:
Post a Comment