Хорьдугаар
тогтоол гаргаж
Хотол олныхоо
хураасныг хагаслахдаа
Хоёр халаасаа
хэтэвчийнхээ хамт түнтийлгэхдээ
Хомхой сэтгэлээ
хугаслаагүй түшээ ИЧИГ
Их, бага
хувьчлалын бусгаанд
Энэ улсын
үйлдвэр, аж ахуй, аль өөдтэйг нь
Эрээн
цаас, эрх мэдэлтнүүдийн дэмтэй
Эрээгүй, өөрийн болгосон бизнес ИЧИГ
Өнчин хүүгийн
цэцэлсэн шашдирыг
Өсөх насандаа
уншсан хэдий ч
Сархад савнаасаа
бусдыг дийлдэг гэдгийг
Санах сөхөөгүй
болсон архичин ИЧИГ
Эхээс
төрсөн энэхэн биеэ
Эрчүүдийн
зугааны оромж болгон
Өөрөөр
амьдрах аргагүй гэж дотроо зогоох
Өнгө
мөнгөний донтой садар эм ИЧИГ
Саахалтын байсан
ч цэрвэхгүй
Садангийн байсан
ч цээрлэхгүй
Эв нь таарвал
эцэг эхээсээ хүртэл хумслах
Эрээгээ алдсан
хулгайч ИЧИГ
Хулгайн
байсан ч болгоно
Хуурамч
байсан ч гулгуулна
Олз ашиг
л харагдвал бусад нь падгүй
Ороо
бусгаа цагийн ченж ИЧИГ
Эх орон, элгэн
нутгаа умартан
Эрх мэдэл, эд
баялагт шунан
Төрийн албыг
хувийн бизнес мэт цамнах
Түшмэлд “ хувилсан”
луйварчин ИЧИГ
Арвин
амлавч, сэтгэл дутмаг
Ард олноо
хуурч ханаагүй
Итгэл, үнэмшил
огт хамаагүй
Их хурлын
гишүүд ИЧИГ
Ашиг хайж нам
дагадаг
Аюул нүүрлэвэл
хаяад зугтдаг
Журмын нөхдөө
эвтэйхэн ацаглачихдаг
Жудаггүй улс
төрчид ИЧИГ, ИЧИГ!
Эмгэгийг
анагаах, эрдэмд сургах
Эрхэм
зорилго, өндөр хариуцлагатай ч
Авдаг
цалин нь хаана ч хүрэхгүй
Арай л
гуйлгачин болчихоогүй эмч, багш нар ЭВИЙ
Эх орны хишиг
хүртмэгцээ
Эрээний новш,
илчгүй хүнсээр
Энхрий бяцхан
үрсээ өсгөх гэж мэрийх
Энэрэлт Монгол эх
ЭВИЙ
Найр
наадмаар омогшин догдлох
Намар
өвөлдөө бодлогошрон гэлдрэх
Савангийн
дууриар тархиа угаалгаж
Сонгуулийн
сурталчилгаанд хууртаж ханахгүй ард түмэн ЭВИЙ
Өсгөж өндийлгөх
эцэг эхгүй
Өмөг түшиг болох
ах дүүгүй
Өрөөлийн аясаар
өсөх гэж чармайх
Өнчин бяцхан
хүүхэд ЭВИЙ
Хийгээгүй
хэрэгт сэрдэгдэн
Хэдэн
сараар хоригдох эр нөхрөө
Хууль
гууль болоогүй гэдэгт залбиран
Хүлээн
суугаа журамт хань ЭВИЙ
Төрүүлсэн үр нь
харийг зориод ирэхгүй
Төрөөс олгох
тэтгэвэр нь аманд ч үгүй, хамарт ч үгүй
Өдөр хоногийг
өлмөн зэлмэн өнгөрөөх
Өндөр настан
буурал ЭВИЙ
Хоёрхон
хялгасанд ертөнцийн өнгө аясыг шингээн
Хорвоод
гайхуулан, хотлыг баясган явсан ч
Харийн
бодлого, хатуу цагийн эрхээр
Хавчигдан
шахагдах өв соёл минь ЭВИЙ
Хилийн дээс нь
хэвээрээ ч
Хийрхүү, хэнэггүй
түшээдийн балгаар
Эрх чөлөө,
тусгаар тогтнолоосоо ямх ямхаар алдах
Элгэн нутаг, эх
орон минь ЭВИЙ
Алд биеэ
алтан нутгийнхаа төлөө
Амь насаа
хайрлалгүй эх орныхоо төлөө гэж яваад
Харийн
зандалчид, нутгийн урвагчдад хөнөөгдсөн
Хайран үе
үеийн эх орончид ЭВИЙ,ЭВИЙ!
Эрээнтэй
бараантай энэ хорвоод, эгэл би
Эндэж, оносон нь
бишгүй, түмэн мэднэ
Энд дурдсан ИЧИГ,
ЭВИЙгийн
“ЭВИЙГ” нь түшиж,
“ИЧИГийг” нь жигшиж явах минь
Yostoi unen zuiliig mash sain,uran durslel saitaigaar shuleglesen baina,"UNEN YALNA AA"
ReplyDelete