Уудам
тал нутаг шигээ
Уужуу
тайван сэтгэлтэй,
Тэнгэр
баганадсан уулс шигээ
Тэнүүн
дөлгөөн ааштай,
Уртын сайхан дуу шигээ
Уяхан санаа нь гэгээтэй,
Сайн санааны үзүүрт тос өөх гэх
Санаа сайтай цэцэн үгтэй,
Өрөөлд
сэтгэл харамгүй
Ерөөлөө
өргөдөг Монгол зан,
Сүүгээ
газар дусаачихаараа
Сүйд
болж адис авдаг атлаа
Зочноо үдэн аян замд нь мордуулахдаа
Зорьсон
хэрэг, ганзагийг нь мялааж сүүгээ өргөхдөө харамгүй
“Үйлс нь бүтэг” гэсэн сайхан сэтгэл
Үнэхээр сүүнийх нь дусал бүрт шингэсэн
байдаг.
Нүүдлийн
бараанаар цай цүй болдог
Нүүдэлчин
Монголын буянтай уламжлал,
Мянга
мянган жилийн угшилтай
Миний
Монголын сайхан заншил,
Хар санана гэж огт мэдэхгүй
Халуун дулаан сэтгэлтэй олны зарим нь
Зах зээл, хувьчлалын салхинд
Замаа алдаж, зангаа хувиргаж
Түмэн
олны сэтгэлд багтамгүй,
Төвд
өссөн хотыхны ч санаанд оромгүй,
Монголоо
алдсан нүгэлт үйлдлээр,
Монгол
түмнээ жигшээх боллоо.
Морьтон Монгол хэмээн хорвоод алдаршсан
Морин дээрээ өсөөд, морин дээрээ өтөлж
ирсэн олны
Сод хийморь соёолон хурднаасаа адис авч
чадаагүй бол
Соёлонгийн тоосонд орчиход л болно
гэцгээдэг байтал
Хар
атааанд идэгдсэн буруу санаатан
Хайран
соёлонгийн түрүү магнай хурдыг
Адис
авах олны бужигнаанд дунд
Амийг
нь хорлох тариа тарьсан гэлцэх юм.
Ад чөтгөр шүгэлсэн ямар нь энэ
Аймшгийн санаа өвөрлөдөг байна аа?
Сэтгэл цагаан түмний минь дунд
Сэвтэй,
хорон санаат ганц нэг л болов уу гэтэл
Харамсалтай
нь сүүлийн жилүүдэд
Хар
атаархал газар авсан ажээ.
Жигшүүрт
ийм явдал жил бүр шахуу
Жирийн
үзэгдэл мэт хаа сайгүй болох болсон гэнэ.
Хүн хүнээ хайрлахгүй болсон байхад
Хөөрхий адгуус гээд нэмэргүй гэх
Сэтгэл сэрдхийм хариу нэгнээс нь ирж
Итгэл зүсэн, дотор харлуулав.
Үнэндээ
бидний цөөн Монголчууд
Үнэхээр
Монголоо алдаж байгаа нь энэ үү?
Хээгүй
цайлган ард олон маань
Хэзээ
ийм хорт хавдарт идэгдчихэв дээ?
Нүгэл буян хоёр эзнээ олж ирнэ
Нүдгүй ч гэсэн шоргоолж нүхээ олж ирнэ
гэдэг
Ардынхаа цэцэн
үгийг
Адаглаад санаасай билээ гэж бодном.
Хүүхэд
байхад бидний хөдөлгөөнтэй заримыг нь
Хүмүүжилгүй
гэж том хүн зэмлэхэд нь
Ах
зах хүний үгэнд ордог байлаа,
Айхгүй
ч гэлээ аягүй гээд эмээдэг байлаа.
“Айл нэг бол амь
нэг” гэсэн
Ардын минь мэргэн ухааныг дагадаг
байлаа.
Өнөөдөр сайн санаад залуучуудыг
зэмлэвэл
“Өөдөөс ална
шүү, ах хүү, замаа бод” гэдэг болж!
Өөрийн
өрөөлийн гэсэн зааг задраад
Үүр
шөнөөр саахалтаасаа хулгай хийдэг болж!
Орос
улсыг даган далан жил
Нийгэм
журмыг байгуулахаар зүтгэхдээ
Оносон алдсан нь
их хэдий ч, арай ч
Нэгэндээ атаархах сэтгэлээр
Улсынхаа түрүү магнай азаргыг
Улаан цайм машинаар
дайрч байгаагүй!
Улсынхаа төрийг барих нь тодорхой
болсон нэгнээ
Улаан цусанд нь хутган гэрт нь хороож
байгаагүй!
Хорь
гаруйхан жилийн дотор бидний Монголчууд
Холливуудын
нөлөөнд ингэтлээ ороо гэж үү?
Хорсол
харгислалын хар үүл
Хоёр
сая гаруйхан биднийг нөмрөх нь энэ үү?
Итгэх бэрх ч, гашуун үнэн
Ийм л нийгэмд бид амьдарч байна.
Өр нимгэн Монгол түмэн хэдий болтол
Өөр хоорондоо жөтөөрхөж явах юм бэ?
Дэндүү
цөөхүүлээ бидний Монголчууд уг нь
Дэлхийд
данстай тэнгэрлэг түмэн билээ
Сүү
шиг цагаан Монгол сэтгэлийн илч,
Сүр
жавхлант өвөг дээдсийн зүтгэлийн хүч,
Түмэн
олны маань саруул ухаан,
Төрийн
минь сүлд, хийморь бүгд биднийг ивээнэ гэдэгт
итгэнэм!
Монгол
минь! Монголоороо үлдээсэй!
Морьтойгоо,
дуутайгаа, наадамтайгаа!
No comments:
Post a Comment