Хүн хүнээ хайрлахгүй байж
Хүнлэг ардчилсан нийгэм
байгуулах
Хөөргөн яриа, сэрүүн
зүүднээсэээ
Ховхорч Монголчууд минь
сэрээсэй билээ
Төрийн албанд зүтгэх гэж
Төлбөр төлснөөрөө шалгарагсад
Төр түмэндээ хүчээ өгөх нь
Төөрсөн зүүднээс өөрцгүй
билээ.
Сонгогдохын өмнө хонь мэт
номхон
Сонгогдохоороо чоно мэт
догшин
Хоёр нүүртэй гишүүдийн
Хоосон амлалт нь савангйн
хөөс.
Авлига цэцгэлсэн нийгэмд
Баялаг бүтээгсэдээ цоожилж
байж
Ажил хөдөлмөрийнх нь шимийг
сорох
Башир аргаар зэвсэглэсэн
зарим нь
Ямар ч гүтгэлэгээс цээрлэхгүй
Яахаас ч буцахгүй улайран
Хуулийг уландаа гишгэлэн
Худраггүй цамнах нь аймшиг.
Хүний эрх, эрх чөлөөг
дээдэлдэг
Хуулийн засаглалыг эрхэмлэдэг
хэмээн
Орон даяараа, олон улсад
Онц бахархалтайгаар зарлах
боловч
Бодит амьдрал үнэндээ хүнд
Бохир, будилаантай, хэцүү
байгаа.
Хөөрхий Монголчууд өөр
хоорондоо
Хөдөө хотгүй шаагилдах боллоо
Ашиг хайж нам дагагсад
Ард түмнийхээ эрх ашгийг
хөсөр хаягсад
Хэрэгцээ нь арилахаар
ичгүүргүй
Хэнэггүй намаа солигсод
Суудал дээрээ үгнээсээ
буцагсад
Сурамгай гэгч нь зүсээ
хувиргагсад
Овилгогүй олныг турхирагсад
Олзонд дэндүү шунагсад
Итгэл үнэмшилгүй ийм хоёр
нүүртэнгүүд
Эрээгүй ашиг хонжоо хайгсад
бүгд
Монголчуудаа хуурахаа
зогсоосой!
Монголын ЗА андгай байсныг санаасай!
No comments:
Post a Comment