Улаан
залаатай хөх Монгол
Улсынхаа
далбаан дээр Соёмбо юунд залаа вэ?
Учир
нь юунд оршдог юм бол?
Утга
нь хаанаас эхлэлтэй билээ?
Хорин хоёр зууны тэртээгээс
Хүннү гүрний сүрлэг дайчин эрс
Хүчит онгодоо дуудан мөргөөд
Хөх тэнгэртээ залбирч, замаа засаад
Наран,
саран хэлбэртэй сүлд тугаа атган
Наншад
улсыг дайлдаг байсан түүх бий
Тэр
цагаас улбаатай тулгар улсын гал голомт
Тэнгэрлэг
Монголчуудад тусгаар тогтнол болон
Ертөнцөд юугаар ч сольшгүй
Ерөөлөөр заяасан эрх чөлөө олгосон
Мянганаар тоологдох баян түүхтэй
Мятаршгүй зоригтой
Монголын баатрууд
Өвөг
дээдсээс заяасан энэ нутгаа
Өр
зүрхнээсээ илүүд нандигнан ирсэн
Халхын
Цогт хун тайж,
Хатан
зоригт эх оронч
Харийн
бурангуй дайснаас тусгаар тогтнолоо
Халдалдан
тэмцэж хамгаалахдаа
Алтан соёмбын туг хиуртай мордсон
Агуу түүхийг бид санаж явах учиртай
Анхны Богд аргагүй эрхэнд
Ахыгаа дагаж өмнө зүг чиглэсэн ч
Түмний
шүтээн Өндөр Гэгээн
Төр
улс маань самуурсан цагт
Харийн
нутаг, хүний эрхэнд
Хамаг
түмнийхээ хойчийг билгэдэж
Улс орон минь одоо хүчин мөхөс ч
Удахгүй ирэх гэрэлт нэгэн цагт
Эзэн Чингисийн гал голомтыг ахин бадрааж
Эрхт Монгол улс эргэн мандахыг зөгнөж,
Манж
дайчин улсын бичиг үсэг
Манай
түмэнд харийн тул
Олон
үедээ захиас болгон
Оюун
санаагаа тусгаар байлгахаар
Эртний соёлт Энэтхэг орны
Эрдэм тээсэн санскрит хэлнээс
“Үүрд оршин тогтнох”
гэсэн утга билгэдсэн
үгээс эх аван
Өвөрмөц дуудлагатай “СОЁНБА” гэсэн бичгийг
Нүүдэлчин Монголын бичиг соёлын санд
Нөр их хандив болгон үлдээсэн билээ
Идүүлсэн
толгой ногоорч
Идсэн
эрүү хувхайрна гэгчээр
Манжууд
шиг уусан алга болоогүй маань
Мадаггүй
үүнтэй холбоотой байж таараа
Башир аргат Манжид 200 жил дарлагдсан
Бардам Монголын угсаат үр сад
Оройн дээд Богд Гэгээнээ хаанд
залж
Олноо өргөгдсөн тооллыг эхлүүлсэн
Цагаагчин
гахай жилийн хувьсгал
Цагийг
эргүүлж, тусгаар тогтнолыг сэргээсэн
Омогшин
догдолсон Монголчууд
Оволзон
босож, улс гэрээ засахдаа
Алтан соёмбот тугийн дор жагсан
Ар, Өвөр Халхыг
нэгтгэхээр зорихдоо
Эзэн Чингисийн голомтыг ахин бадрааж
Их Монгол улсаа сэргээх эрмэлзэлтэй байсан
Дарлагдан
зовсон өвөрлөгч хошуудаа
Даруй
хар Хятадаас чөлөөлөхөөр цэрэглэн
Домогт
Манлай Ван, дайчин Тогтох тайж тэргүүтэй монгол цэрэг
Долнуур,
Чуулалт хаалга, Хөх хот гээд олон хотыг чөлөөлж
Түрэмгий хар цэргийг бут ниргэн
Түмэн газрын хэрмэнд шахсан юм
Нүүдэлчин аймгуудын түрлэгийг зогсоох гэж
Нангиад хаад, иргэдээ
зовоон байж
Түүхэн
хил хязгаараа олон зууны өмнө
Түмэн
газрын цагаан хэрмээр тогтоосон байдаг
Эгзэгтэй
энэ цагт их гүрнүүд сандралдан
Эрэлхэг
Монголчуудын нэгдлээс эмээхдээ
Тусгаар тогтнолыг маань боомилон базаж
Тулгар улсыг автономитаар багалзуурдсан.
Цөвүүн цаг үүгээр зогссонгүй
Цөөвөр царайт гамин
Сюй генерал
Харгис
цэргээ турхиран давшилж
Халх
түмнийг тарчлаан зовоосон цаг
Одон
уулын ууртай ноён
Оросоор
бол барон Унгерн фон Штернберг
Оройн дээд Богд гэгээнийг
Олзноос суллав гэж дээдсээр таалуулсан ч
Шашин төрийг аврагч нэр зүүсэн түүнийг
Шар торгон дээлээр мянга гоёод ч
Нутгаасаа
хөөгдсөн зандалчин
Нүүргүй
болсон тонуулчинг нь Монголчууд таниад
Харийн
түрэмгийлэгчдийн эсрэг
Халх
түмний ардын
журамт цэрэг
Эх орон, эрх чөлөөгөө хамгаалахаар
Эрэлхэг зоригийн гайхамшгийг үзүүлж
Алтан соёмбот тугаа өндөрт өргөн
Ариун улаан цусаа урсган
Алтан амиа үл хайрлан
Ардын хувьсгалаа Монголдоо мандуулсан
Заналт
самурай өдөөн хатгаж
Зах
хязгаар нутаг руу
өнгөлзөн дайрахад
Халхын
гол, Хамар даваанд
Хатан
зоригт өвөг дээдэс маань
Алтан соёмбот улаан тугийнхаа дор
Ахан дүүс Зөвлөлтийн баатруудын хамт
Алга дарам газрын төлөө алалдан тулалдаж
Атаат дайснаа бут ниргэсэн түүхтэй.
Алтан
ургын хөвүүн, анхны Богдын адистай
Ариун
энэ Соёмбо тэмдэг
Энхийн
цагт ч Монгол түмний маань
Эрхт
улсын төрийн далбаан дээр залаастай
Эрхэм дээд Соёмбо тэмдэг
Эрх чөлөөний билгэ
тэмдэг
Тун нандин Соёмбо тэмдэг
Тусгаар тогтнолын билэг тэмдэг
Өлзий бүрэн Соёмбо тэмдэг
Өвөг дээдсээс өвлүүлсэн гэрэлт тэмдэг
тул
Чамин
шилтэй сархадын нэр байх ёсгүй!
Чадалтай
дуучны толгой дээр шивээс байх ёсгүй!
Эрх
чөлөө, тусгаар тогтнолын сүлд тэмдгээ
Эзэд
нь болсон бид дээдлэхгүй бол
Энэ
чинь юу юм бэ гэж нэг нь асуух
Эмгэнэлт
өдөр айсуй гэж эмээх тул
Үеийн үедээ Монголчууд бид
Үнэлж баршгүй энэ өвөө
Үр саддаа захин үлдээж
Үүрд нандигнан шүтэх учиртай!
Mash saihan shuleg baina,Eh ornoo,ih tuuhee ingej sain meddeg iim sain zaluugyn ajil uil n uudlun degjih bolno oo!Uragshaa!
ReplyDelete