Ардчилсан
хөдөлгөөн, эвсэл, холбоо
Ард Монголд үүсч
хөгжсөний 24 жилийн баяртай
Өвлийн дунд сарын
энэ өдөр, нийслэлийн шоронд
Өрөөлийн
эрхэнд, цоожны цаана
Барзгар ханатай, төмөр тортой
Баргар өдрүүд үргэлжлэн хөвөрсөөр...
Утаа тоосонд хучигдсан хотын
Урд нь Хан уул хааяа л үзэгдэнэ...
Дур хүслийн
ачлалт
Дурлалт чамаасаа
алсад
Амьдралын
гашууныг амсаж
Алаг үрсээ
эрхлүүлэх эрхгүй
Хэрэг хийгээгүй
мөртлөө хоригдол хэвээр
Хэлмэгдлийн
золиос, хилс хэргийн бай хэвээр
Эргэлтийн өдөр
ирэхээр сэтгэл догдлон
Энхрий чамайгаа
хараад баярлана
Хорин минут
хүрэхтэй үгүйтэй хугацаанд
Хонгорхон
чинийхээ хэлсэн болгоныг сэтгэлдээ шингээнэ
Хайрт минь мишээл
тодруулан
Хар үс чинь
бууралтаад, нүүр нь үрчлээтсэнээс
Хар бага ,
залуугийн төрх чинь харагдах юм гэв
Харанхуй нүхэнд
хоригдсоноос хойш 20 кг хассан, аргагүй биз дээ
Зуун модны шоронд
хоригдож эхэлсэн
Зуны тэр үдшээс
хойш цаг хугацаа урссаар
Зусардаж
зулгуйдаж чадахгүй учир
Зургаа дахь сарын
хорионы нүүр үздэг байж...
Хараагийн
мөрдөнгийн камерыг Ганцынхаар сольсноор
Хан уулын дээгүүр
наран мандахыг
Харан зогсох
цорын ганц ахицтай!
Харалган
түшмэдийн “төөрөгдөл” хэвээр
Харалган ч гэж
дээ, ажлаа хийж буй тэрээр
Хатуу даргын
тушаалд чөдөрлүүлсэн нь илт
Төр төмөр нүүртэй гэж хэлцдэг ч
Төмөр шоронд надад хурц аранга л
заналхийлнэ
Ороо бусгаа холбиромтгой энэ цагт
Орон шоронд хоригдож нэр сэвтэхэд
Олон эрхэлсэн ажил маань цалгардаж
Ойр дотнын хэд маань шаналах нь бэрх!
Нарсанд хоригдож,
эрхээ хасуулахад
Найзуудын тар
танигдаж янз бүр болно
Нөр их хөдөлмөр
талаар болон
Нөхдийн мөн чанар
тодорч байна
Аавынд цоожлогдон хэрэгт ороогдоход
Андуудын нүүр үнэн төрхөө харуулна
Амиа
бодон арилах нь олон ч
Аргагүй
чанар заан үлдсэн нь цөөнгүй
Дөрөө
хоршиж, сэтгэл нийлэн явсан андууд минь
Дөнгөнд
ороход санаа буруулаагүй гэж найднам
Төрийн нэр барин
цамаан загнах зарим нь
Түүхээ эргэн
харахгүй бол юутай харуусам...
Ная хүрэхгүй жилийн өмнө манай улсад
Наран
улсын тагнуултай тэмцэх нэрийн дор
Найз
нөхөд, төрөл садан хамаагүй
Настнаас
нялхсыг хүртэл орхилгүй хэлмэгдүүлсэн
Монгол нь Монголоо
хоосон хардлагаар
Москвагаас ирсэн
зөвлөхийн заавраар
Ардын дайснаас
ангижрах аян дайнд
Аймшигтайгаар
уулгалан орсон харанхуй цагаар
Гучин долоон оны ногоон малгайтнууд
Гурван үеэр нь айлуудын голомтыг
самарсан
Гутамшигт, гунигт түүхийн хар үүл
замхраагүй байхад
Гуравхан үеийн дараа биднийг нөмрөх
нь энэ үү!
Ардчилсан төр
өнөөдөр нийгмээ аюулт өвчнөөс
Авилгалаас цэвэрлэхээр
эрмэлзэж буй нь зөв ч
Данхайсан түшмэд
нь энэ шуурганаар
Даанч олныг
хэлмэгдүүлж буй нь аюул!
Хэлмэгдэл ганц нэгээр нь ниргэдэг
бус
Хэрэг дээрээ олныг доргиодог хар
мөртэй!
Шударга/царайлах/ дүр эсгэх балиар
аргатнууд
Шуналдаа хөтлөгдөн улайрах нь юутай
нүгэлтэй!
Ганцын шоронгийн
шалган дээр
Гал Үндэстэн холбооны
тэргүүнтэй дахин таарлаа
Зүүн хараад хамт
хоригдож байсан тэрээр
Зөв бодолтой
монгол эр санагдсан
Гал Үндэстэн хөдөлгөөнийхөн
туйлширлаа гэж бодовч
Гарцаагүй, өөр замгүй гэсэн өчлийг
нь сонсоод
Эрх баригчидтай эвлэрэхгүй тэмцэж
буй зориг
Элгэн нутгаа
гэсэн халуун сэтгэл юуг нь үнэлнэм
Өмнө нь
шүүмжлэлтэй хандаж байснаа нуухгүй
Өөр аргаар тэмцэж
болоогүй юм уу гэж асууж үзсэн
Тэнгэр үзлээ сэргээн бадрааваас
Тэнүүн нутаг, зон олон маань таалах
болов уу
Газар шороо гэж бид санаа тавих
ёстой
Гаднынхныг тэглээ гээд хэт адлаад
хэрэггүй
Хөгжихийн тулд бид баялгаа
ашиглахгүй байваас
Хөөрхийлөлтэй
хоцрогдсон буурай хэвээр үлдэх нь ойлгомжтой
Эх нутгийн маань
хэвлий дэх
Эрдэнэс алт юуг
аргадан гуйж ашиглахын учир
Эх орондоо хөгжил
дэвшил авчирахын сацуу
Эрдэм номыг дэлгэрүүлэх
түмэн сайн үйлсийг зоримой
Гурван сая хүрэхгүй өнөөгийн
Монголчууд
Гурав
дахь хөршийн эрэлд мордоод нэгэн зууны нүүр үзлээ
Хоёр их
хөршийн нөлөөнөөс гарах амаргүй ч
Хоорондоо
ая алдахгүй бол улс маань алзахгүй!
Гэгээнтэн багш
маань их үйлсийг бүтээх замд
Гэтлэх ёстой саад
барцад бишгүйг туулах нь
Гэмгүй хэдий ч
амьдралын гашууныг амсах нь
Гэрэлтэй
сүүдэртэй энэ хорвоогийн төөрөг гэсэн билээ
Хэрэгт ороогдон шоронд хоригдож
Хэлмэгдэж байна гэж санаашрах юмгүй
Нугаршгүй
занг дээдсээсээ хүсье!
Нухацтай
бодлыг өвгөдөөсөө эрьэ!
Бурууг
хийсэн бол алдаа нь хүнийх биш минийх
Бууж өгч
байгаадаа бус гэхдээ тэдэнд!
Бусдаас
өө хайлтгүй, өс санах ч хэрэггүй!
Буян
үйлдэж эс чадавч, нүгэл үйлдэхгүй л явъя!
Saihan shuleg baina,zuv bodjee.bas zuv bodoltoi,sain huu shuu!
ReplyDeleteSain uils yalj,saihan tsag irne ee!
ReplyDeleteUnen yalna aa!Itgeerei!
ReplyDelete