Түүх соёлын
арвин харилцаатай байсан
Түвд орны
Далай ламын сэнтийд
Түмэдийн
Алтан ханы гуч заларч байсан
Түүхийг бид
санан тунгаах учиртай
Арван
Дөрвөн Далай ламын нэг нь
Алтан
ургийн сурвалжит агь байсан нь
Аугаа
их түүхийн хүрднээ өвгөдийн маань эзлэх
Асар
том орон зайн илрэл гэж бодогдоно
Даян дэлхийд
бишрэн хүндлэгдсэн
Далай ламын
цол хэргэмийг
Талын
Монголын мэргэн хаан
Таалан
соёрхсон гэдэг түүх бийг бас бодно
Дээрхийн
гэгээнтэн Улаанбаатарт маань залрахдаа
Дээрээс
заяасан их хувь тавилантай
Монголчууд
гэхдээ
Тусгаар
улс, тулах төртэйг нь бодон айлдсан гэж
Тунгааж бодох
ёстой билээ бид.Тэгвэл
Тусгаар тогтнолоо харьд булаалгасан түмний нэгэн
Тугаа өгөхгүй
гэж унан тусан тэмцэх дүрс
Өрнөдөөр
дамжин дэлхийд түгжээ
Өр
өвдөж, зүрх зүсмээр тэр дүрсийг хараад
Өөрийн
эрхгүй бачууран нулимс унагах Далай ламын бичлэг
Өнөөгийн
бидэнд ихийг ойлгуулах ёстой
Энэ
цагийн Монголын тусгаар тогтнол
Эцэг
өвгөдийн минь цус, хөлс шингэсэн өв
Мянганаар
тоологдох настай төрийн гал голомт
Мятрашгүй чин
зоригт эх орончдын
гэрэлт хөшөө
Хорин хоёр
зууны турш бадарсан энэ гал голомт
Хоёр зууны
уртад гундан бүдгэрэхэд
Тоолж
баршгүй олон эх орончид алтан амиа
Тусгаар
Монголын төлөө өргөсөн билээ
Нарт
энэ хорвоогоос хотгойдын Чингүнжав ванг Манжууд
Наян
нэгэн зоосоор шорлон хөнөөсөнг бид мартахгүй
Харийн хааны
зоогонд залагдсан Ханд вангийн
Хайран
хүүгийнх нь толгойг царан дээр барихад дальдраагүйг нь бид мартахгүй
Харгис гэлэнгийн хэрцгий эрүү шүүлтийг даваад
Хана тулан
босоогоороо ертөнцийг
орхисон Манлай ванг бид мартахгүй
Домогт
ганц л бодол тээж явсан
Тусгаар
Монголын төлөө энэ байгаа биеэ
Тууштай
зориулна гэж зүтгэсэн баатрууд
Хорьдугаар
зуунд Монголын тусгаар тогтнол
Хоёр
дайны турш хутганы ирмэг дээр байсан
Хойд
урдаасаа нутгаасаа ацаглаж байж Монгол улс
Ховхорч
үлдсэн нь түүхэн аз
Даяарчлал түрэх хорвоо дэлхийд
Дайсан
тусгаар Монголд байхгүй
мэт
Өнөө цагийн
Монгол түмэнд
Өрөөлөөс
өнгөлзөх атаатан үгүй мэт.Гэвч,
ӨЩО машин
дэндүү бардахдаа
Оюун санааны тусгаар тогтнолоо гээх вий!
Хэдхэн цөөхөн
Монголчууд маань
Хичнээн нам
эвсэлд хуваагдаж тараа вэ?
Өшөөт
дайсантай тулах мэт
Өөр
хоорондоо тэмцэлдээд байвал
Үймээн
самууны хөлд нэрвэгдэж
Үзээгүйгээ
үзэж, үйлээ эдлэх вий гэж
эмээх юм
Ард түмний маань
эв нэгдэл алтаар сольшгүй
үнэт зүйл!
Аргагүй л
Монголын маань тусгаар тогтнолын баталгаа!
Saihan shuleg baina,unen sain tuuh,soyoloo meddeg mundag zaluu!
ReplyDeleteUneheer saihan shuleg boljee,ug n tsetsn,uils n butemjtei baih boltugai!
ReplyDeleteAjil uils n delgeren devjih boltugai!Sain saihnyg huseye!
ReplyDelete