Ээжтэйгээ яриад урссан нулимс

Ачит ээжийн минь хоолой утасны цаана
Аргагүй биеэ барин чичирхийлэхийг сонсоод
“Аавынд”  хоригдсоноосоо хойш гараагүй нулимс
Асгаран урсахад би зогсоож чадсангүй...
            Уйлсан би, өнөөдөр уйлсан
            Утасны цаанаас ээжийн минь дуу дуулдахад
            Уртаар амьсгаа аваад ч нэмэргүй...
            Урсах нулимсыг тэвчих гээд дийлсэнгүй!
Хорвоод ганц хүү нь ээжийгээ
Хар багаасаа өдий болтол зовоогоогүй мөртлөө
Хоригдол болон зовоож буйдаа багтрах сэтгэл
Хоёр нүдийг минь нулимсаар дүүргээд авсан
            Элбэрэлт ээжийгээ шоронд орж тарчлаан
            Эрхээ хасуулан “хилс хэрэгт” гүтгэгдсэн би
            Хайр ивээлийг тань хариулахын оронд
            Харанхуй нүхэнд шидэгдсэндээ бухимдан сууна
Элгийг тань эмтлэн ээжийгээ шаналуулан
Өчнөөн нулимсыг тань урсгаж байгаадаа хүү нь харамсаж байна
Өөрийн хийсэн хэрэггүй, “хардлагын золиос” болон
Өрөөлийн эрхэнд хүү нь таниасаа алс байна
            Ханиа алдаад харуусах
Хагацлын нулимс хатаж амжаагүй байхад нь
Харанхуй шоронд хүү нь орсонд
Хайрт ээж минь та хүүгээ өршөөгөөрэй!
Дөрвөн сар хагас хоригдохдоо гараагүй нулимс
Дөнгөж ээжийн минь дуунаар юунд ч захирагдалгүй
Хажуу дахь байцаагчид муугаа үзүүлэхгүй гэсэн бодлыг минь хайхралгүй
Хацрыг минь даган урсах нулимс хайрт ээжийгээ өрөвдөх нулимс байлаа...
Гурван жилийн өмнө энгэрт нь гялалзах
Ардын багшийн хөдөлмөрийг нь үнэлэн олгосон
Гутгаар удаа төрийн шагнал авсан тэр л өдөр
Асгарсан нулимс “баярынх” байсан юм...
Том болж данхайсан төр нь ухаалаг болоод
Торноос суллагдах өдөр ирнэ,ээж минь!
Хөгжил нутагтаа авчиралцахаар зүтгэсэнг нь та мэднэ
Хүү тань “гэмгүй” гэдгийг та мэднэ, ээж минь!
            “Ажил! ажил! гэсээр ээж таньтайгаа би
            Аяга цай ч тайван уулгүй олон жил явжээ хүү нь, уучлаарай! Ээж минь!
            Аргадаж таныгаа тайтгаруулах цаг удахгүй ирнэ
            Ач буяныг тань хариулж барахгүй ч, асарч таныгаа өргөнө өө ээж минь!

1 comment:

  1. Minii huu!chi min eejiigee yur zovooj baigaagui e!eejdee zoriulj helsen ugnuudiig chin,shulgiig chin unshin elgee devteen,"Unen yalah" ter udriig huleegeed l suuj baina,unseye!eej n,Humuus ee!hairt huud min chin setgeleesee tuslaarai!

    ReplyDelete