Ам ажил хоёр нь
Алд дэлэм зөрөх
нь
Авилгачид
“авилгачид”- тай тэмцэх нь
Ард түмэн маань
Аль зүгээс
Авралыг эрж
Ач тусыг /хайх/
хүлээх билээ?
Хээрийн
боохойгоор
Хонио
мануулчихааад
Хэнз
хурга ч үлдсэнгүй гээд
Хэнэггүй
толгойгоо маажих
Хэн бэ
гуайнх ч билээ дээ
Хэнз
хүүгийнх нь
Хэрэггүй
“үлгэртэй” агаар нэг бусуу?Хэрэг
дээрээ,
Хулгайчаар
“хулгайч” бариулах гэж
Хутган
үймүүлэхдээ гаргууд мэргэшсэн
Хуурамч амлалтаар
өвч зэвсэглэсэн
Худрагагүй,
жудаггүй
Хувирамтгай зарим
нь
Хуулийг гууль
болгон
Хуй салхи
дэгдээн, түмнээ түгшээж байна
Цаг нь
ирэхээр эдгээр
Цадигаа
алдсан,
Цадахаа
больсон,
Цамнагчид,
самрагчид, цухалдсан түмэндээ
Царайгаа
таниулаад
Цаламдуулаад,
цулбуурдуулаад
Цаашаа
далд ороод өгнө өө, эргэж ирэхгүй!
Yag unen,tsag n ireheer ed nar hiisen zuildee hariutslaga huleej,eh huu,duu,etseg urs,ehner huuhdiig unchruun zovooson uiliin uree uzne ee
ReplyDelete