Хөх
мөнх тэнгэртэй,
Хөлгөн
судартаа түүхтэй,
Хүчит
бөхчүүд, хурдан хүлэгтэй
Хүний
биш, миний Монголын
Төв аймгийн Зуунмод хотноо
Төөрсөн заяа намайг авчирсан зун
Тулгар төр нь 2222 жилтэй
Тусгаар тогтнол нь 102 настай
Ардын
хувьсгал нь 92 жилийн ойн баяртай
Аймаг
нь өөрөө 90 жилийн
наадамтай
Ардчилсан
ерөнхийлөгчийн
хоёр дахь сонгуультай жил
Аймгийн
мөрдөнд хэд хонох болов.
Энхрий хайртыгаа,
эрх үрсээ
Элбэрэлт ээжийгээ урьд зовоогоогүйгээр зовоон
Элгийг нь эмтэлж, үсэнд нь буурал нэмэж
Элдвийг бодуулах болсон нь юуных вэ?
Боссон
ч, суусан ч
Болхи
би өнгөрснийг эрэгцүүлнэ
Болчимгүй
юм хийсэн бол гэмшихсэн гэж
Бодолдоо
өөртэйгээ хүүрнэнэ
Алтан дэлхийд мэндэлсэн газартаа
Анх хорвоотой танилцсан нутагтаа
Аргагүй л энэ Зуунмод хотноо
Анхаа хүү чинь уригдаж ирсэнгүй.
Хийгээгүй
хэрэгт сэрдэгдэж
Хийхээр
мэрийн байсан ажлуудаа аргагүй орхин
Халуун
зуны сэрүүн нэгэн үдэш
Хар
машины ард энд би хүргэгдэв.
Удам сударт минь надтай адил
Урагшгүй нэгэнд гүтгэгдэн хоригдож
Улсынхаа
төлөө гэсэн сэтгэлээ шархлуулж
Унхиагүй нэгэнд доромжлуулж явсан нагац ах минь
Бусдаас
илүүдээ, боловсролтой, чадалтайдаа
Бузар
санаатны гарт хорлогдож байсан
Бага
насны дурсамж сэтгэл эмзэглүүлэвч
Бас
бахархах, дууриал авах буурлууд надад бий.
Даяар улсаа атаатнаас хамгаалж
Дандар баатартай мөр зэрэгцэн самурайг ниргэсэн
Дайчин алдраа улсдаа дуурсгасан
Далай шиг буянтай Баатар өвөө надад бий.
Улсын
наадмын түрүү аваад
Уугуул
нутагтаа хөлгөө
мөнхөлсөн
Улсад
нэртэй, нутагтаа цуутай
Уяач
өвөө надад бас бий.
Тулгар төрийн түшээ болсон
Түмэн олны хүндлэл хүлээсэн
Төрд шургалсан луйварчидтай
Тууштай тэмцсэн нагац ах ч бас бий.
Ардын
хүүхдэд “А” үсэг заасан
Алдаж
эндэхэд минь сургаалаа
хайрласан
Ачит
буурал ээжийн минь бүүвэйн дуу
Анхаа
хүүг хүн болгосон юм.
Эдгээр буурлуудаараа бахархаж
Эх орныхоо түүхээр омогшин
Эзэн Чингистээ бишрэн мөргөж
Эн нутгийхаа хөгжилд нэмэр болохыг мөрөөдөж
Арван
жилээ, их сургуульдаа,
Алс
хол Австри улсад ч мөн ном шагайж
Аавын
хүүгийн сурдагийг сурч
Ажил
үйлсийн гараагаа эхэлсэн би,
Монгол гэдэг сайхан нутгаа,
Монголчууд хэмээх цайлган олноо,
Москва, Бээжинд, Берлинд
Мадрид, Лондонд, Парист гээд
Зуу
гаруй үзэсгэлэн яармагт оролцон
Зуу
зуун пүүс компанийханд
Зураг
шиг Монголоо магтаж байж
Зочлоорой,
Жуулчлаарай, аялаарай хэмээн
Арав гаруй жил ажиллахдаа
Алс холын улс гүрнүүдээс нутагтаа
Арав гаруй мянган жуулчин
Аялуулж, нутгаа танилцуулсандаа
Хүү
чинь бахархаж, ханаагүй
Хүсэл
мөрөөдөл минь харин жигүүрлэн
Хөгжил
дэвшлийг мөрөөдөн
Хөх, мөнх тэнгэрээр овоглон,
Алийн болгон Монгол түмэн
Алтан дээр сандайлсан гуйлгачин байх юм бэ!
Австрали, Канад, Норвегиос
Альнаас нь ч дутахгүй гэдэгт итгэлтэй,
Туршлага
байхгүй ч, эрмэлзэл дүүрэн
Туслах
хүнгүй ч, андуудаа түшин
Түншийн
сайныг эрэлхийлэн байж
Түмний
хөгжилд нэмэр болохоор
Ихийг эхлүүлэн явахдаа,
Эх нутагт
минь хөгжил удахгүй ирнэ гэж урамшин алхахдаа,
Ийнхүү нутгийнхаа мөрдөнд
Энэ зуныг өнгөрөөнө гэж даанч санасангүй!
Алаг
үрсээсээ хол,
Амраг
ханиасаа алсад,
Асралт
ээжийгээ гуниглуулан,
Арван
таван квадратад холхихдоо
Төрөлх нутгийнхаа төрхийг би
Төмөр торын цаанаас харан зогсоход,
Дуниартан цэнхэрлэх алсыг ширтэн байхад,
Дур булаасан харцыг чинь би санан
Дуулах хүслээр оргилох юм хайрт минь!
Дурлалт чи минь намайг амилуулах юм!
Сайхан
чиний минь нандин үгс
Санааг
минь эгээ л тэтгэх юм.
Саруул
орчлонд гэгээ татуулан
Саарал
камерыг бүлээсгэх юм.
Заяаны хань чинийхээ хайранд умбаж
Замбуулинг чамтайгаа туулна
Зуун модны
мөрдөнгөөс
гарахдаа л гарна!
Зусардахгүй,
зуйрдахгүйгээр үнэнийг олно!
Хосгүй
чамайгаа мөрөөдөн санахдаа
Хоног
өдрийг тоолон суугаа энэ зун
Хорвоод
ганц олдсон “Оюун” эрдэнээ
Холихгүй,
гээхгүй, хайрлана, нандигнана гэж өөртөө ахин хэлсээн!
Гурван сайхан үрийн минь заяа хишиг
Гудайлгахгүй
намайг, гутраахгүй
намайг
Гучин гурван говийг туулах хүч хайрлана
Гунихарсан сэтгэлийн ганг ч бас тайлна
Уудам
хорвоогийн хөлгүй эрдэмд шамдах
“Ундрам” эрдэнэ минь аавдаа баясал (мишээл) авчирна.
Ухаан
нь тэлсэн Оюундэлгэр минь
Урам
хайрлаж биднийгээ түшнэ
Дэлхий шиг данагар “Далай” хүү минь
Дэргэд минь үгүй ч, сэтгэлд минь хамт
Дээдсээс заяасан их үйлсийг, их замыг
Дэгтэй, журамтай эмхлэн гүйцээнэ гэдэгт
Итгэлтэй байна би, эргэлзэхгүй байна би!
Атаат
дайсанд олзлогдоогүй би,
Анхиагүй
түшмэлийн бэхний үзүүрт ороолгууллаа.
Арчаагүйдээ
би мөрдөнд ороогүй,
Ардчилалыг урвуулагчидад би олзлогдлоо.
Хэдий тийм ч,
Хурмаст надаа аврал илгээнэ.
Хууль гууль болоогүй бол би эндээс гарна.
Хилс хэрэгтэй
зузаан хавтас тэгэхэд
Хэнд ч хэрэггүй тоосонд дарагдана.
Ерэн
жилээр нь мөрдөнд байсан хүү чинь
Эргээд
нэг инээгээд ирнэ ээ!
Ирэхдээ
би дуутай, хууртай ирнэ ээ!
Эгэл
олноо баярлуулаад ирнэ ээ!
Эр
хүн зорьсондоо гэдэг
Эмээлт
морь харайсандаа гэдэг
Ирэхдээ л би ирнэ ээ!
Эргэх цаг үүнийг харуулна!
Unen yalj,sain tsag irne ee! Itgeltei,huchtei,tevcheertei baigaarai!
ReplyDeleteMinii huu!unen hezeed yalj,tursun gazar,nutag usandaa yostoi ineed huur,bayar bayasal,ajil amjiltaar duuren ochih ter saihan udur irne ee!Huugee hairlan hairlan unseye!Huugiin min shulguudiig unshij yamar hun gedgiig n medej avtsgaagaarai!Humuus ee!!
ReplyDeleteHezee negen gerelt saihan udur tursun nutagtaa sain saihnaar irne ee!Harin hurdhan l irehiig huseye!
ReplyDeleteGegeen gerelt udur udahgui irne ee,itgeltei,taivan baigaarai!buh yum sain saihan bolno oo!
ReplyDelete