Улсын төв шоронд аж ахуйн ялтан
Улсын дээд шүүхийн шийдвэрийг
хүлээнэ
Эрхээ хасуулаад таван зуу хонов
Элдвээр цоллуулаад арван
зургаан сар гаран болов.
Хэлмэгдлийн эрхшээлд, засгийн цоожинд
Хийх хүслээр оргилон сууна
Хийморлог үйлс, Монголын ирээдүйг
Хэн ч бидэнд бүтээж өгөхгүй.
Хямрал нөмөрч гарцгүй болсон
Хярамцаг олдохгүй ард олон
зүдэрсэн
Идэшний цагаар хоёрдугаар
ээлжийнхэн
Эрээ цээргүй засагт шүлэнгэтнэ.
Баруун уу, зүүн үү- хэнд хамаатай
Баялаг хуваахад зүг хамаагүй
Балчир уу, настан уу – хэнд хамаатай
“Баялаггүй” заримд нь сургаал хамаагүй
“Баялаггүй” заримд нь сургаал хамаагүй
Зүрхгүй биенд сэтгэл үгүй
Зүг чиг итгэл үнэмшил бүр
хэрэггүй
Зөв буруу, үнэн худал хэнд
хэрэгтэй
Зөөлөн сэнтий, ахиухан цавчаа л
“тэдэнд” хэрэгтэй.
Ямбыг нь эдлэхээс үүргээ умартсан “тэдэнд”
Язгуур эрх ашиг ярьж битгийн төвөг бол гэх
Намчирхан номчирхогсод авралыг авчрав уу
Нарлаг нутгийнхаа хөгжилд хөг нэмэрлэв үү.
Наймаа панзад гаршсан зарим нь
Нам бараадан нарснаас бултсан ч
Сурсан юмыг сураар боож үл
болно
Суу залийг луйвраар
орлуулагсад.
Халаасаа дүүргэх нь хамгаас чухал
Хамаг олны зовлон хэнд хамаатай
Амлалтын сайхнаар хуурчихна түмнийг
Айраг наадмаар молигдчихно төвөггүй.
Хэтэвчээ зузаалах нь бүхнээс
эрхэм
Хийсэн бүтээсэн хэнд хамаатай
Өр зээл хойч ирээдүйн ачаа
Өнөөдрийн асуудал харин огт
ондоо.
Тулга тойрсон цөөнгүй маргаан
Тулаан болон түмнийг минь багалзуурдах вий
Дотоодын самуурал, итгэлийн хомсдол
Дотоодын самуурал, итгэлийн хомсдол
Дов жалга сандал ширээний тэмцэл.
Эзэнгүй мессежүүд үүрэн
холбоогоор түгэж
Эгдүүцсэн олон түшээдийг
сандраахад
Зүгийн муугаар зөвхөн урд зүг
тодорч
Зүйл зүйлээр адлуулж, хараалд
булагдав.
Намрын айлчлалаар найр тавин
Нахилзан бөхөлзөн хамтдаа хөгжих
Гэрэлт ирээдүй зөвхөн биднийх гэцгээсэн
Гэгээрцгээн, ам гарцгаасан түшээд ахин самгардав уу.
Ой той нь ийм дорой юм уу
Орон улсынхаа эрх ашигт ийм
сэтгэлгүй улс уу
Итгэж ядсан зарим нь халаглан
харамсана
Итгэл алдарсан дийлэнх нь
бухимдан цухалдана.
Амандаа орсон шар тосыг тонгочин
Арваад жил хэлээрээ түлхэж цамаархлаа
Ардчилалын шуурганд туугдагсад цөхрөөд
Аргагүй тамирдлаа, элгээрээ хэвтлээ.
Улсын маань хөгжилд өнөөдөр
Уран үгс, хоосон амлалт огт
хэрэггүй
Хагаралдан уралцан цаг бүү
алдаач
Хамаг олон туйлдаж гүйцлээ.
Алтан гадсаар чигээ баригсад
Аргаа барсаар харанхуйд бэдрэнэ
Аргаа барсаар харанхуйд бэдрэнэ
Үүлтэй тэнгэр хар
шуурганаар
Үүрэглэх олныг айдсаар нөмрөнө.
Үүрэглэх олныг айдсаар нөмрөнө.
Холоос эргэсэн эрхэм буцахдаа
Хоёр “найзыг”нанчилдуулж дөнгөв
Гэрээнээс үүдэлтэй хэрүүл
дэгдэж
Гэр дотрох зодоон ширүүсэв.
Өнгөөр ялгадаг нь ужигран даамжраад
Өгсөн авсан, өврийн хормойныхоороо талцацгаав
Өгсөн авсан, өврийн хормойныхоороо талцацгаав
Өөрийн хүний хамаагүй аавынхаар сүрдүүлээд
Өрөөлийн өгөөш болж буйгаа ухаарах сөхөөгүй.
Униар биш утаа татсан намрын
өдөр
Улсын Их Хурал засгаа огцруулав
Хамгийн хамгийн чимэгт тодотгол
Халааг нь авсан эрхэм нэгэндээ
хайрлав.
Эв эвдэгсэд улсыг бутраадаг
Эвтэй түмэн дэлхийд дуурсагддаг
Эвийн мөрөөдөл түмний хүслэн
Эх орны минь хөгжлийн түлхүүр.
Зүдэрсэн олон минь бусдад
найдалтгүй
Зүгээр суугад аврал ирэхгүй
Зөвхөн өөрсдөө мэрийвэл зохино
Зөв бурууг тунгаан урагшилвал
болно.
Түүх давтагддаг юм, давтагдлаа
Түмэн олон үүнийг мэднэ, санана
Түрэмгий санаатан өөрийн зэхсэн
Түнэр харанхуй нүхэнд унана.
Бухимдсан олны буцалсан
зэвүүцэл
Булайг нь дэлгэх түмний түрлэг
Оволзох цагаар “тэд” зугтах нь
ойлгомжтой
Овилгогүй санаандаа “тэд”
ороогдох нь тодорхой.
No comments:
Post a Comment