Цахилах гөрөөс
мэт дээшээ хөнгөхөн
Цасан дээр мөр
татуулан алхах чинийхээ
Ард чинь хол
хоцрохгүйг хичээн
Амьсгаагаа дарж
ядан өгсөхөд /тэрхэн зуур/
Жалам харыг бүжиж явсан
Жавхаалаг төрх чинь нүднээ
тодхон
Жаахан, улаан бүчтэй охин
зуслангийн тайзнаа
Жаргалтай хүүхэд насаа дуулан
зогссон дурсамж тодхон
Жавартай өвлийн тэр өдөр
хоёуулаа уулын өөд алхахад
Заяаны чиний минь ялдам харц
зүрхэнд хөгжим уянгалуулна.
Орой дээрээс
даллаж зогсох чамайгаа хараад
Оргилох сэтгэл
минь хайраар бялхасан
Онцгой чамруугаа
гүйхээрээ хүрээд
Онцын нандин
үгсийг шивнэнхэн зогссон
Уулын бэлд үлдсэн олон дунд
нөхдүүд
Уралдаан сонирхох завсар
чинийхээ хамт
Улсынхаа нийслэлийг алсаас
ширтэн саатсан
Хүйтэн өвлийн
сайхан дурсамж санагдан
Хүний эрхэнд
өнгөрөөх намрын сэрүүн өдрийг дулаацуулав.
No comments:
Post a Comment