Өлссөн хүн өөх тос яриад
хэрэггүй
Өөрийгөө зовоохын нэмэр
хэмээн
Өрөөлийн эрхэнд тарчилсан их
найрагч
Өчнөөн жилийн өмнө бичсэн
байдаг…
Өнөөдөр би Ганцын шоронд
Өлсөж цангаагүй ч “өлссөөр” байна,
Өр зүрхнээсээ “эрх чөлөөг” хүлээн
Өдөр бүр, цаг тутам “өлсөж” байна
Өнөөдөр би Ганцын шоронд
Өлсөж цангаагүй ч “өлссөөр” байна,
Өр зүрхнээсээ “эрх чөлөөг” хүлээн
Өдөр бүр, цаг тутам “өлсөж” байна
Өмхий шоронд цүдийтлээ идэх
хоол байвч
Үмх талх хоолой давахгүй
“өлсөх” юм
Цэвэр агаар, тал нутгаараа
“өлсөх” юм
Цэнгэг устай гол мөрнөөрөө
“өлсөх” юм
Чинийхээ хайр, нандин үгээр
чинь “өлсөх” юм
Чихэр шиг амттай уруул юугаар чинь “өлсөх” юм
No comments:
Post a Comment