Цагаан морин жилээс хойш
Цагийн өнгө наашилсан хэдий ч
Ардчилсан төрд шургалсан
цөөнгүй
Аргаа өөрчилсөн бирдүүдийн
шунал тоймгүй.
Хөх тэнгэр, хөрст дэлхийгээр овоглосон, ард гаралтай
Хөгжил өөд тэмүүлэх ажилчны хүү
Эрх чөлөөтэй, чөдөрлүүлэхгүй, алхаад байна
Эрх баригчидад
өргөл өргөхгүй, ажиллаад байна
Цаг алдахгүй дарах хэрэгтэй ч
Цаазалж болохгүй, “ардчилалд”
харш
Ял өгсөн болоод шоронд хатааж
Яргалан тамлахад ахин
өндийхгүй,
Төрийн нэрийг одоо л барьж нухчихгүй бол
Түмэн жигштэл одоо л муулахгүй бол
Шүүхийн нэрээр хориод цээрлүүлэхгүй бол
Шүүсийг нь шахаад эрүүдэн шүүхгүй бол
Ажил нь дэвжээд, гүйцэгдэхээ
байх нь
Ард олон түрээд, түшээд авах
нь
Авлигагүй, бульхаагүй,
зусардахгүй явж болдогийг
Асар тодоор харуулах нь, атаа
нь хөдөлж тэвдээд “тэд”
“Аавынд” цоожиллоо, хэрэг тохлоо
Арван хэдэн сар мөрдөн дамжуулан хорьлоо, үйлийг нь
үзлээ
Авлигачин, луйварчингаар нь цоллож, шар хэвлэлийн
Амыг чилтэл, олныг залхтал, албаны мөнгийг баран
цацлаа.
Алчихмаар байдаг даанч “тэд”
“Авч” амжаагүй тул чадахгүй
Булчихмаар байдаг даанч
“тэдний”
Бульхаа илрэх гээд боломж
гарахгүй
Бузар санаандаа хор найруулсаар
Бурангүй түшмэл хотлоор нь самрана,
Анд болоод атаатнаа ялгахгүй болог гэж
Арван дөрвөн сар хорьж хүчийг үзүүлэв,
Атгаг сэтгэл нь ханашгүй тийрэн
Аваагүйн учир занасаар, хорсолдоо живнэ.
Ард олны ухаан санааг
Айдас хүйдсийн түмэн
хэлхээгээр торлож
Түмэн олны сэтгэл зүрхийг
Түнэр харанхуйн буман
гогцоогоор тушиж
Өрөөлийн бүтээсэнд тачаадан
Өшрөн занаж мэс хурцалсан
Өр зүрхэндээ шунал шивсэн
Өлөн сэтгэлдээ атаа сийлсэн
Атгамалын гарт орсон төрийн алба
Ардчилалыг улдсан мангаа болсон.
Шүүхийн өмнө миний, бидний
буруутайг
Шүүн хэлэлцэхдээ дэндүү
бульхаатай
Ардчилсан Үндсэн Хуулийг
“тэд”
Аргаа барахдаа уландаа
гишгэлэн, гууль болгов.
Зөвийг ичгүүргүй буруутгаж
Зөөлнийг сонжуургүй булшилж
Хуулиас өөрсдийгөө дээгүүрт тооцон андуурч
Хульчгар бусдын гараар огой бариулсан.
Өнөө төрийн нэр зээлсэн
этгээд
Өнгөрсөн цагийн
хэлмэгдүүлэлтийг давтахдаа
Хурц мэс атгасан уу, үгүй
Худал гүтгэлгээр булсан уу,
тийм!
Бусдыг бульхаагаар нь ноолж
Буруу үйлдэлд түлхэн
турхирсан.
Ардчилалын нэрийг барьж тэрээр
Ардчилалыг булшилахаар завдахдаа
Худал үнэнийг ялгая гэж бодсон уу, үгүй
Хулгай дээрэм хийхээр улайрсан уу, тийм!
Хуулийг гууль болгож бярдав
Худлыг “үнэн” болгож бардав.
Цээжиндээ түймэр шатсан ч
утааг хамраараа гаргадаггуй гэдэг
Цэцэн түмнийхээ мэргэн үгийг
санан санан
Өрөөлийг “нүх” рүү түлхээд,
өөрөө гар гэсэн “санаа”
“Өршөөл гийгүүлэх” мэт
хэдэнтээ “тэд” цухалзуулсан ч
Үнэнийг гуйвуулж, худал өчиг өгөөгүй
Өөрийгөө бодож, бусдыг гүтгэж шоронгоос гарахгүй
Үхлээр заналхийлгүүлэн, өвчинд дарлуулсан ч цэх
зогссон
Өндөр Тэнгэр, үнэнч нөхөд үүнийг мэднэ.
Ядсан “тэд”, ялаар сүрдүүлж, доромжлолд хутгалаа
Ясыг нь цайтал “суулгана” чамайг гэж далайлгалаа.
Өөдгүй санаатны гүтгэлгийн
хоронд
Өөрийн зарим нөхдийн минь ой
санамж зэвэрч
Өстөнийг баярлуулж, үнэнд
эргэлзэх
Үнэн сэтгэлийг шархлуулах
шахаж
Шархан дээр давс үрэх мэт
Шаналсан сэтгэлийг улам
эмзэглүүлэв.
Тэглээ гээд би нугарахгүй
Тэнэг бухимдалд нухлуулахгүй
Өчнөөн жилийн нөхөрлөлийн хуяг дуулга
Өрөөлийн тэр хорт суманд дийлдэхгүй.
Өтөнд идэгдэж дотроосоо бид ялзрахгүй
Өстөнийг тэгэж баярлуулахгүй!
Хөдөлшгүй үнэн гэж байдаг юм
Хүйтэн сэтгэлтний айдаг үнэн
гэж байдаг юм
Төрсөн бие минь бие
сэтгэлээрээ тэр ҮНЭНИЙГ нандигнан ирлээ
Төрийн сүлд түмэн мэлмийдээ
цаг нь ирэхээр болгооно гэж итгэнэм.
Даравч далдайна булавч бултайна гэж
Дайсан үнэнийг устгаж чадахгүй
Данагар үнэн хаяанд ирсэн, хаалга тогшиж байна
Сунагар шоронгийн хоногууд дуусах дөхөж, цаг наашилж
байна.
Цаг нь ирэхээр бид цагаадна
Цадиггүй луйварчид бүгд
далдрана!
Цайлган түмний нуруу тэнийнэ
Цайрсан тонуулчид бүгд тонилно!
No comments:
Post a Comment