Бүрхэг өдрийн дүнсгэр үүлэнд нухлагдан, гунихарч суухаар
Бүртийх ч үүлгүй өдрүүдийн дурсамжаар сэтгэлээ хөгөлсөн минь
дээр
Харанхуйд өнгөрөөсөн хоног саруудыг тоолсноос
Хайрттайгаа уулзах өдрийг угтан тоолсон минь дээр.
Уулзах өдөр ирэхэд,
Уулзах өдөр ирэхэд,
Хатуу цагийн урт ганг тайлж
Хайр минь нялх цэцэгсээр цэцэглэнэ
Харанхуй цагийн бэрх зудыг давж
Хайр минь ариухан дэлбээгээр дэлбээлнэ
Тэр нялх цэцэгсийн анхилуун үнэрт согтон
Тэргэл сарны бүдэгхэн гэрэлд чамайгаа
Тэврэнхэн, энхрийлэнхэн, бүхнийг умартана!
No comments:
Post a Comment