Дэнхгэр хүү минь
өнөөдөр 14 нас хүрлээ
Дэргэд нь аав нь
байхгүйдээ харамсаж сууна
Алсад хүү минь
эрдэм сурахаар мэрийнэ
“Аавынд” цоожтой
аав нь хүүгээ санана
Ажил,
ажил гээд гэрийн бараа хардаггүй байсан ч
Алаг
үрсийнхээ төрсөн өдрөөр аав нь гэртээ байдаг байсан
Аргагүй
хүний эрхэнд цоожтой учир
Анх удаа
төрсөн өдрийг нь алгасаж байна
Хорвоод анх
мэндлэхэд нь аав нь
Хосгүй баярыг
бэлэглэн ирсэн хүүгээ
Хүний ертөнцөд
угтан авахдаа
Хүйн холбоог нь
салган угтсан билээ
Тэр
мөчөөс эхлэн бяцхан үрээ
Тэвэрч
өсгөсөн ээж аав хоёр нь
Өнөөдөр
хүүгэээ өргөөд дийлэхээргүй том болж
/Өсөж дээ
хүү минь, том болж үр минь/
Өвөр
дээрээ түр суулгахад хүртэл чилэхээр болжээ
Алаг хорвоод
мэндэлсэнээс нь хойш
Анх удаа аав ээж
хоёр нь , төрсөн өдрөөр нь
Бяцхан үрдээ баяр
хүргэж, баярын
Бялуугаа хуваахад
нь хажууд нь байсангүй
Будлиан
самуунтай цагийн эрхээр
Буруу
үйлдэл хийсэндээ бус
Бусдын
атаархал хорсолд хүлэгдэн
Буруутан
хэмээн цоллуулан ийн сууна аав нь
Ирэх жилийн энэ
өдрийг
Инээд хөөр, баяр баясалтайгаар
угтана
Элгэн халуун
бүлээрээ хамтдаа
Энхрий үрийнхээ
баярыг тэмдэглэнэ
Saihan tsag irj ta bugd az jargalaar duuren,ineed bayaslaar byalhana aa!
ReplyDelete