Хүйтэн цагийн
зэвүүн салхи
Хүсэл сэтгэлрүү
минь гуниг илгээнэ
Борхон зүрхийг
минь хүнд ачаагаар дөнгөлнө
Бодол санааг минь
төмөр гинжээр тушна
Зуун модноос эхэлсэн мөрдөнгийн
өдрүүд
Зун, намар, өвлийг үдэн хаврыг
авчирлаа
Сайн мэдээ хүлээсээр өдөр хоног
хөврөн
Санаа сэтгэлийн донсолгоонт 222
хоногийг ардаа орхилоо
Хийсэн хэрэггүй
тул үнэндээ
Хилсээр хоригдож
буйдаа бухимдана
Хоригдож
эхэлсэнээсээ хойш яллагдагч би
Хорих анги
гурвантаа сольсон тул элдвийг бодно
Мөрдөн дамжуулан залхаан
цээрлүүлэхээс
Мөглөнд тарчлаадаг цаг нь биш юм
Гамин чандруугийн өмхий
Газар
ухсан харанхуй нүхэн
Гав гинж,
банз шаахай зодууртай
Гаднаа
буутай харуулын цэрэгтэй
Гаслам
шорон энэ биш
Ганц
худаг нэртэй хорих анги
Газар газрын хөвгүүд,
охид
Ганцын шоронд хоригдох юм
Алдаж энэдсэн 900
гаруй хүн
“Аавынд” гэх
улсын төв шоронд цоожтой байна
Хэрэг хийсэн нь ч энд байна
Хэлмэгдээд хоригдож буй нь ч бас
байна
Хэн нь ямар хэргээр
Хэцүү нэртэй газар хоригдсоныг
Ялгаж салгадаг нь
би биш/харин/
Яалт ч үгүй бид
бүгд зовлон нэгтэнгүүд
Агаарын
бохирдолтой тэмцэх сангийнхан
Агаарын
довтолгооноос хамгаалахын генерал
Урагшлах хөгжилд
хөг нэмэхээр
Уралдан хөдөлмөрлөж
явсан баялаг бүтээгч
Уул ус, гол
мөрнөө хэмээхдээ
Улсынхаа нийслэлд
дуулиан дэгдээсэн хөдөлгөөнийхөн гээд
Шинээр танилцсан
олон хүн
Ширүүн цагийн
амтыг мэдрэхийн дунд
Цэргийн
сургуулийн сонсогчоос генерал хүртэл зүтгэхдээ
Цэлмэг тэнгэрээ
харийн дайснаас хамгаалахаар зогссон
Буурал эх оронч
тушаал зөрчин
Буруу үйлдэл
хийсэн гэдэгт яавч итгэхгүй!
Төр зүтгэсэн
хүнээ хайрлахгүй
Төмөр нударгаар
нухалж байгаад
Хэрэгцээ нь
өнгөрөхөөр залгидаг гэдэг
Хэлц үг аргагүй
санагдах юм
Хэрэгт орооцолдон
үйлээ үзэж
Хэцүү газрын
зовлон нэгтэй ихэнх залуусын
Дийлэнх олон нь
савнаасаа хальсан сархдад
Дийлдсэнээсээ
болоод энд цоожлогдсон нь харуусам...
Суурь хүмүүжил
сул дорой, итгэл үнэмшил нимгэн
Сургуульд суусан
ч сурсан нь маруухан олон
Хайран залуус
болчимгүй үйлдлээр
Хатуу газрын
хаалга нэгэнтээ татмагцаа
Засан хүмүүжнэ
гэдэг үлгэр болж
Замаа алдахын
суурийг тавих нь харамсмаар
Энд хоригдож буй зовсон олны
Ихэнх нь
засангийнхныг дайснаа гэж бодно
Үнэндээ
эдгээр идэр залуус
Өөрөө
өөрсөддөө дайсан болсон байх нь хайран!
Харгалзаж буй
албан хаагчид
Хахир цагийн
ширүүн хуулийн
Хатуу цаазыг
биелүүлэх үүрэгтэй
Харийн атаатан
биш эгэл Монголчууд!
Албан хаагчид
бидний адил
Амьдралаа
залгуулахаар мэрийх энгийн иргэд!
Хоёр идэхгүй ч
хоосон хонохгүй
Хоног өдрийг
өнгөрөөж буй нь их
Олны дотор овилгогүй онгироо нь ч бий
Олхио муутайд нь дээрэнгүй загнах нь
мэр сэр!
Нарныхаас тэс ондоо
Нарсны
хууль гэж
Нарийн
дэглэмтэй бичигдээгүй дүрэм
Нас
харгалзахгүй энд үйлчилнэ
Шоронгийн
хана нь хүртэл чихтэй гэх нь
Шоронжсон
хоосон яриа биш!
Хяналтын
камер, харгалзагч нараас гадна
Хажууд
шургалдаг “нохой” гэж айхтар юм бий
Засгаас
олгосон 11 квадратдаа
Засангийн
жан, захиалгат хоол хамаагүй хуваагаад идэвч
Хоёрхон
ширхэг тамхины үнэтэй
Холбиромтгой
“ноён нуруу” энд элбэг
Өршөөлийн хууль, хуулийн тэгшитгэл
хүлээсэн
Өчнөөн олон хоригдогч сураг чимээ
чагнана
Өнгөрсөн хавар эхэлсэн энэ хүлээлт
Өмнөх олон хүсэлтийн адил сураггүй замхрах вий!
Арчилсан Монгол
оронд
Ардчилсан хууль
харамсалтай нь
Ардын хүүхдэд
үйлчлэхгүй байгааг,
Айдас хүйдэст
автсан амраг ханиа тарчлаан
Алаг хонгор
үрсээсээ алсад,
Ачит буурал ээжийгээ
зовоон
Аавынд хоригдож
буйгаа
Авилгатай тэмцэх
газрын
Асуулга хяналтын
өрөөнд
Ард түмнээс
сонгогдсон түшээд
Авраач, туслаач
гэсэндээ бус
Аргагүй бодлоо
хэллээ
Үнэнийг нууж
чадахгүйн учир
Өөрийн санаагаа
шуудхан өчлөө
Хар толгой цайх
нь огт хамаагүй
Хайран ажил
зогсоод байгаад би харуусна
Халуун зунаар
эхэлсэн мөшгөлт, шалгалт
Хавартай золгосон
ч ахиц үгүйд гаслана
Өөдгүй санаатан
өнөөдөр дийлж байна гэж санавч
Өршөөлийг! “ буруугүй” тул гуйхгүй, өрөөлийн өмнө сөгдөхгүй!
Үнэнд тэд
гүйцэгдэнэ гэсэн итгэл үнэмшил минь
Өчүүхэн төдий ч
агшаагүй, багасахгүй!
Хийсэн
хэрэгтэйсэн бол гэмшихсэн!
Хэний өмнө
буруутай гэдгээ мэдэхсэн!
Амиа хоохойлох
гэсэн түшмэдийн
Арчаагүй
тайлбараас үнэндээ залхаж байна!
Амраг хайртай ханиа бодон
Алаг хонгор үрсээ бодон
Ачит
энэрэлт ээжийгээ бодон
Айдас
хүйдэс сэтгэлийг бүрхэхээс
Алдаж
эндсэн зүйл үгүй, хууль огт зөрчөөгүй
Амаа
барьж харамсах юм үгүй, ёсыг ямагт сахисан
Айж эмээн,
мэгдэн сандрах юм үгүй
Алсдаа
“ҮНЭН” ялна, эргэлзэх зүйл алга!
Өшсөн
сэтгэлийн харанхуйд яавч дийлдэхгүй!
Түшсэн
заяаг тэгэж бузарлахгүй!
Үнэн
мөнийн төлөө гэх сэтгэлийн үгээ
Түмэндээ
хүргэхээс хэзээ ч ухрахгүй!
Yostoi doo!henii ch huuhed bugd adil!!!Hiigeegui hergiin tuluu ingej arai ch bolohgui gedgiig erhem yurunhiilugch Elbegdorj ta bolgoon harj,unen muniig olj uguuch!Ali ve?ard tumnees songogdson,ardyn tuluu gedeg chin unen l yum bol odoo terniigee haruulmaar baina shuu!!!
ReplyDeleteSaihan tsag irne ee!!!Ehelsen ajil uils chin dahin urgeljilj,Mongol ornoo delhiin busad orontoi hul niiluulen hugjuuleh ih husel,temuulel tani bielne ee
ReplyDelete