“Тайвнаа “ илтгэх шоронгийн жижүүрийн нойрмог дуунаар
Таамаглаж цагийн баримжаа авах түгшүүрт
нойртой
Үүр цүүрээр сэрээд элдвийг бодон
камераа метрлэн
Үдэш болтол холхих мөрдөнгийн өдөр
хоногууд өнгөрч
Өнөөдөр
эрхчгүй ҮНЭНд гүйцэгдэнэ гэсэн итгэлтэй
Өршөөлт ТӨРийн
сүлд ивээнэ гэсэн горьдлоготой
Өрийн гэснээ торолж
барьсаар ГАНЦын хаалгаар гараад
Өргөн хотын гудмаар хуягласан машинд чихэгдэн шүүхийг
зорьсон өдөр.
Яллагдагч би шүүгдэгчийн дүрд “хувилж”
шүүхийн танхимд
Ялын дүгнэлт уншихыг нь сонсон
зогсохдоо
Яаж энэ “Баялгийн Хараалд” нэрвэгдсэн
төрөлх нутаг минь
Ядуурлын ирмэгээс, бузруудын савраас
сална даа гэсэн бодолд автав.
Харц нь тогтохгүй,
хэл нь ээдрэх
Хатуу цагийн
янтгар элч
Хайран төрийн
нэрийг яарин болгох нь
Харамсмаар ч юм
шиг, жигшмээр ч юм шиг ...
Айдаст автсан араатан эцсийн мөч
хүртлээ
Амиа хаацайлах гэж үсчин цамнах мэт
Аргаа баран үнэнийг гуйвуулах гэж хэт
улайран
Арчаагүйгээр хүн болгон руу архиравч нэмэргүй
Өөрийн булайгаа
нуух гэж ийн
Өрөөлийн хувь заяа, нэр хүндийг булшилах
санаатай
Хүн чанараа хаа
гээснээ умартсан түшмэл
Хүйтэн царайлан, улангасан
дайрах нь зэвүүн
Өндөр Тэнгэрийн өршөөлд багтсан андыг
минь
Өт бээрэндээ баригдсан нийгэм шүүнэ гэнэ, чааваас
Өөрсдийгөө нэг ч бол хөндлөнгөөс
хараасай
Өрлөг түүхийн гэсгээлтээс эмээвээс
өөрсдөд нь ээлтэй
Мөрдөнд
данстай 339 өдөр болсноо
Мөрөөдөл хүслээ
дөнгөлүүлээд өнөөг хүрснээ
“Шудрага
ардчилсан” шүүхээр дэнслүүлэхээр
Шүүхийн энэ
танхимд зогсож буйгаа хэлэхдээ
Иргэнийхээ хувьд өвөрлөж явдаг
Итгэл үнэмшилээ хуваалцахдаа
Цаглашгүй түүхтэй өвөг дээдсийн өлгий
Яндашгүй баян Монгол нутагтаа иргэд нь
Хөгжөөсэй, тайван
амьдраасай, жаргалыг эдлээсэй гэсэн
Хүсэл мөрөөдлөө
нуулгүй дэлгэхдээ
Эмээж, эмзэглэж
явдаг нэгэн айдсаа бас
“Эрхэм” шүүгчдэд
хэлэхгүй байж чадсангүй
“Баялгийг Хараалын” боол нь болоод
Баян
Монгол “хоосрох” вий, бусдын идэш болох вий
Өрөөлийн турхиралтаар цусаа урсган
Өөр хоорондоо алалдах вий гэсэн иргэн
миний айдас.
Төр төмөр нүүртэй
гэдэг ч
Төрийн хуулийг
уландаа гишгэхийг хэлдэггүй байлтай,
Ичих нүүрээ элгэндээ
наагсад
Итгэл хүлээлгэн
сонгосон түмэн рүүгээ ахин нулимав.
Гагцхүү хуулинд захирагдах ёстой “эрхэм” шүүгчид
Ганц Худаг руу намайг ахин цөлөв
Хуульт ёс, шударга шүүх, эрх зүйн соёл
юугаа “умартан”
Хувиа хичээж, довоо шарлуулж, амиа аргацаалаа, өөр юу гэхэв
Хүчтэйн өмнө
хүчгүй нь буруутан хэвээр
“Хүнлэг ардчилсан”
нийгмийн үнэн төрх ийм л байна.
Хувиршгүй үнэнийг
гуйвуулан 3 жилийн ялын тогтоол
Хувисамтгай түшмэл
түгдрэлгүй уншиж, алх дэлсэв.
Өөрийгөө өмгөөлөн, үнэнийг өчих
боломжгүй болсон андыг минь
Өршөөх сэтгэлээ гээгсэд яллахаар яаран
сандран
Нотлох баримтууд цагаатгах баримт гэдгийг үл ойшоон
Ноцтой хэрэг үйлдсэн гэж
талийгчийг яллав.
Хүн төрлөхтний
түүхэнд анх удаа
Хөгжил өөд
тэмүүлэх ардчилсан ертөнцөд тэр тусмаа
Бурхан болоочийг цагаатгахын оронд ял оноосон
Бузар тогтолцооны
амьд гэрч боллоо.
Ялын тогтоол шүүхээс сонссон өдөр
Яамдын сайдын орон тоо бөглөгдөв
Дан дээл, давхар дээлийн хэрүүл
ахин ид өрнөж
Даржин эдийн засаг улам агшсан өдөр
байв.
Хүмүүнлэг, иргэний,
ардчилсан нийгмийг цогцлуулахыг зорих
Хүний биш, чиний,
миний, бидний, өнөөгийн Монгол
Хуурамч Ардчилалд
живж байна, эх орон минь
Худал үнэнийг
дэнслэх өдөр айсуй гэдэгт итгэнэм!
Хайртын минь хацар даган урсах
харууслын нулимс
Харалган төрд хязгааргүй гомдох далай
байв
Энхрий бяцхан үрсдээ ээж нь яаж
Энэ бузар шийдийг дуулгах юм бэ гэж
халаглав
Асгарах нулимсаа
тэвч, хань минь!
Аав нь буруугүй
гэдгийг зоригтой хэл, хүүхдүүд дээ
Ардчилсан төрд
шургалсан, ялзарсан этгээдүүд
Амиа хоохойлох гэж
ядахдаа ийм ял тулгалаа!
Гартаа гавтай шүүхийн байрнаас гарах
агшинд
Ганц хүүг минь яалаа гэж ингэнэв дээ гээд
ээж минь уйлах дотрыг шимшрүүлсэн
Ээж нь хүүгээ хэрэг хийгээгүйг ойлголоо
гэсэн үг харин
Энэ өдөр сонссон хамгийн сайхан үг
байсан...
Гэмгүй хүн хорьж
байгаад аминд нь хүрснээ нуух гэж
Гэмт хэрэгтэн шошгоор бузрууд намайг талийгчийн
хамт тамгалав
Өршөөлт түмэн минь
мэргэн ухаандаа үүнийг тунгааж байгаа!
Өндөр Тэнгэр ч
бүхнийг харагч мэлмийдээ үүнийг бүртгэж байгаа!
Цэлмэг өдрүүдийн дурсамжуудыг
Цээжиндээ нандигнаж явья
Бүрхэг өдрүүдийн дурсамжуудыг
Буцааж тавилан танд өгье
/Орос дуунаас орчуулав/
No comments:
Post a Comment