Цагдан хорих төв байр, олонд бол Ганц
худаг
Цахилгаан гүйлгэсэн торон хашаатай
Цаагуур нь бас бетонон ханатай
Цаахна нь хатан Туул жирэлзэн урсана
Энэ талд нь
цоожтой хоригдолд цонхоор
Эрх чөлөө энүүхэнд
харагдавч баригдахгүй
Энэ бие нь чийгтэй
камерт хориотой ч
Эрхэм хүсэл нь
хашааны цаана, эрх чөлөөтэй
Ороо бусгаа цагийн хар шуурга
Орон улсыг минь нөмөрсөн хэвээр
Олз хайгсдын шуналыг хөдөлгөснөөсөө
болж би
Орон шоронд 11 сар хоригдлоо, 336 хоног.
Итгэл үнэмшлийнхээ
төлөө
Илжирсэн шоронгийн
камерт ч
Мөрөөдөл
хүслийнхээ төлөө
Мөглөнгийн
харанхуй нүхэнд ч
Үзэл бодлынхоо
төлөө
Өмхий гяндангийн
нарлагааны торонд ч
“Тууварт”
туугдан мөрдөнгөөс шалган хүрэх замд ч
Тун ч ихийг бодох
юм, туйлдсан ч бодсоор л байна.
Аалзны тороор олныг
Арваад жил айлган жигшээв
Араас нь авилгад дайн зарлаад
Ард түмнээ чичрээж байна!
Номхон тэмээ
ноолоход амар
Новшнуудтай нийлж
хуйвалдаагүй тул
Но-гүй байх нь
огтхон ч хамаагүй
Ноцтой хэрэг
үүсгээд, балбахад хаачив гэж гээд
Хийсэн хийгээгүй нь хэнд хамаатай юм бэ?
Хэдэн зүйл ангиар хэрэг үүсгэж шалгаад
Хэцүү нэртэд цоожтой байлгаж байхад
Хэн бидгээс өр нэхэх юм бэ, хэцс л биз
дээ...
Хөдөлмөрлөж олсон
баялаг ухаалаг зарцуулагддаг
Хөлсөө урсгаж байж
авсан цалин хүнд өгөөжөө өгдгийг
Мэдрэх сөхөөгүй
луйварчид ганцхан бодолтой
Мэдээж тэр нь
төрийн нэрээр хийх тонуул.
Хөгжлийн төлөө зүтгэсэн над мэтэд нь
Хүйтэн сэтгэлтэнд өгдөг өргөл нь үгүй
Хөлсөө урсган байж босгосон бүхнийг нь
булаахыг завдахаас тэд
Хуулинд захирагдах ёстойгоо умартах нь
зэвүүн.
Ламын гэгээний
нэгэн гүр дуулал, айлдварт 200 жилийн тэртээгээс
Лай үүрч ханахгүй
түмний тавилан заяаг
Яг л харсан мэт
дүрслэн үлдээсэнг нь
Ял тулгуулан
мөрдөнд хориотой би олж уншлаа.
Нам дагасан итгэл үнэмшилгүй олз хайгсад
Намгийн мэлхий мэт хий хоосон
гуаглагсад
Түймэрт нэрвэгдсэн ойг ахин галдан
түйвээж
Түмэн олны зовлонгоор цангаагаа
тайлагсад
Өвчин зовлонд үй
олноор нь нэрвэгдүүлэх юм
Өс хонзонд
умбуулан хотлоор нь сөхрүүлэх юм
Модоо барьсан
Монгол түмэн туйлдаа хүрэх цагаар
Мохсон харцтайд нь
тэнгэрээс мэт “авралыг” түгээх юм.
Элгэн түмэндээ жаргалыг авчирна
Эх орондоо хөгжлийг цогцлуулна гэж
Эцэг хуулиндаа тунхагласан атлаа
Эрээгүй авирлан эрх мэдэлд шүлэнгэтэх
тэдний
Цуу яриа, хоосон
амлалт нь
Цус нулимсанд ханахгүй
шунал нь
Олныг турхирсан
хийрхэл нь
Олзонд хориотой
надад хамаагүй.
Шүүх хурал гурвантаа хойшиллоо
Шүүсийг чинь шахаад өгнөө чиний
гэх мэт
Ширүүн харцтай яллагч өстөнөө занах мэт
Шийдэмгийн царайлавч, дотроо айдастай
гурвантаа улайрав.
Үг хэлэх эрхгүй, шүүх
хурал гурвантаа хойшиллоо
Үйл хөдөлгөөнөөрөө
эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр замгүй
Үйлс мөрөөдлийг
минь тэд булаан түрэмгийлэвч
Үйлийн үрээс тэд
хэзээ ч бултаж чадахгүй.
Хуульд
л захирагдана гэж тангараг өргөсөн
Хууль сахиулах эрхэм үүрэгтэй шүүгчид
хурал болгоноор
Яллах гэж яарч буй нь илт, ичээсэй
Яасан гэж, юу хийсэн гэж тэднээс айх билээ.
Ялаар айлгаж сүрдүүлээд бүтэлгүйтвэл
Яадгаа байсан
галзуу гээд Шар хаданд чихэж мэднэ
Ямар ч үнээр
хамаагүй эрх чөлөөг нь хязгаарла
Яадаг ч байсан наранд
бүү гарга гэж хэн нэгэн лүндэгнэсэн болтой.
Нээлттэй нийгэмд мөрөөрөө амьдрах
эрхгүй
Нэр сүрээ гутаалгасан иргэн нь
Ямар хэрэгтэйгээ түмэнтэй бодовч
Яаж ч бодоод хариу нь ганцхан
Мөрөөрөө явахад
минь дарлахаар завдах тул
Мөрдөнд хилсээр
хорьж цагдах тул
Мөрөөдөл хүслийг
минь булаахаар заналхийлэх тул
Мөр толгой хоёр
салаагүй цагт санаснаа хэлнэ, сэдсэнээ хийнэ
Сэг болоогүй цагт урагшаа тэмүүлнэ
Сэрэх цаг болсон гэж түмнээ уриална
Тэнгэрээр овоглосон их үйлс маань
бөхөхгүй
Тэнэгэр нутгийнхаа хөгжлийг хамт
бүтээлцэнэ!
Хэдий болтлоо
цөөхөн Монголчууд
Хилс хэргээр
нэгнийгээ гэсгээн мууг нь үзэх юм бэ?
Атаа жөтөөний
торноосоо хэзээ нэг мултарч
Ард олны нуруу нь
тэнийж, нүүрэнд нь гэрэл гийх юм бол?
Өнгөрснийг төнхөж цагаа баралгүй,
бушуухан
Өрөөлөөс аврал эрж царай алдалгүй, түргэхэн
Үгээр бишээ, ард түмэн сөхөрлөө цаана
чинь
Үйлсээрээ үлгэрлэмээр, амлалтаар ахин
хуурах гэж бүү завд!
No comments:
Post a Comment