Хэлмэгдлийн хар
шуурганаар анд минь
Хийгээгүй хэргийн
гүтгэлгийг үл тэвчин
Билиг танхай,
бардам Монгол эр байсан анд минь
Биднээс түрүүлээд
Тэнгэр өөд одлоо.
Хаврын
адаг сарын шинийн 14-ний гал өдөр
Хавирга
нэвт сийгсэн салхитай өдөр
Харанхуй
шоронгийн чулуун шалан дээр
Хайран
анд минь хорвоогоос халилаа
Арчаагүйдээ
өнөөдөр нулимс унагасангүй
Андыгаа
өрөвдөөд, харуусалд автлаа
Авга дүүгийнх нь
хамт, унасан нөхрийгөө
Аварч чадаагүйдээ
нулимс урсгалаа
Ялын
дүгнэлт атгуулсан өдөр анд минь
Яршигтай
энэ орчлонг орхиод одлоо
Яасан хүний
зовлонд ханадаггүй хорвоо вэ!? гэтэл
Яр
шархандаа баригдсан нийгмийг яллаад явчихлаа анд минь
Арав хоноод
гурвуулаа шоронгоос гарна аа гээд
Анд минь инээж
байсан нь сэтгэлд тодхон
Аймшигт үхэл
гэнэт дайрахад бид хүчин мөхөс
Асгарах нулимсаа
тэвчихийг хичээвч сэтгэл үертэй
Захиж
хэлэх үгээ хэлж амжилгүй
Замбуулинг
орхин одлоо анд минь
Даанч яав
даа гэж чулуун хана балбамаар ч
Дайсны
чинь бах ханана!тэвч! гэсэн бодол
төрнө
Буруугүй байж
сэрдэгдэн шоронд шидэгдсэн
Буурал найз минь
биднийг орхижээ
Бурангуй нийгмийн
бусармаг тогтолцоо
Бузар санаатны
хорт урхиар биднийг олзолжээ
Олон
уулсын оргилд хамтдаа гарсан анд минь
Орон
шоронгийн харанхуй нүхнээс гарч түвдсэнгүй анд минь!
Орчлонгийн
эрээвэр хураавар амьдралд баригдалгүй анд минь
Орхиод
биднийгээ, дүүллээ анд минь!
Олон улс орноор
хамтдаа аялсан анд минь
Орхиод биднийгээ,
тэнгэрийн орныг зорилоо
Ороо бусгаа
цагийн тонгочоог үл тэвчин
“Огт ор үгүй”-г
эрэлхийлэн нөхөр минь мордлоо
Шилийн
Богдын оройд хийморь юугаа сэргээн
Шинэхэн
нарыг угтан золгож зогссоон бид
Алтан
овоо, Дарьганга нутгаар салхи татуулан
Андын
үгийг солилцон санаа нийлж явсан бид
Мөнгөн цагаан
титэмтэй Очирвааний оргил
Мөнх цаст Отгон
тэнгэр хайрхандаа бараалхаж явлаа бид
Мөрөн голыг
гаталж, уулсыг даван довтлохдоо
Монгол эрийн
жавхааг дуулан явсан анд минь
Дорнын
сайхан Говь нутгаар нь бид
Дотнын
андууд бид аялсан билээ, тэр жил
Догшин
хутагт Равжаагийн дуулж явсан талаар бид
Домогт
гэгээнтнийг хүүрнэнхэн шуугьж явлаа.
Бүртийх ганц
үүлгүй цэлмэг тэнгэртэй өдрөөр
Бурхан Халдун
хайрхандаа мөргөж явлаа бид
Буурал эзэн Богдын
онгодод залбиран
Бусдын хийгээгүйг
хийхсэн гэж мөрөөдөж явлаа бид
Ардчилсан
төрийн сүрээр далайлган хорьсон тул
Аргагүй
хүчин мөхөс “хүлцэнгүй” хоригдоно би
Андыгаа
алдсандаа багтрах шахан суувч
Алаг
үзэлтнүүдийн өмнө харин сөхрөхгүй, сөгдөхгүй.
Нотлох баримтанд
тулгуурлан нэрийг тань цэвэрлэнэ
Нойрноосоо,
хулчгар нийгэм хүссэн хүсээгүй сэрнэ
Амьгүй албатууд
бусдад нялзаахыг хичээнэ
Агнистын орноос
анд минь энэ бүгдийг хараад шоолно.
Хууль нь
гууль өнөөгийн нийгмийн
Хувирамтгай
түшмэд үнэнийг гуйвуулсан ч
Үнэний наран нэгэн өдөр мандаж л таарна
Үүр
цайхад харанхуй зугатаж л таарна
Уйлж дуулах
хорвоогоос анд минь явсан ч
Урагшлах хүсэл
зориг тань үргэлж бидэнтэйгээ!
Уйтай орчлонд,
цуутай явсан андынхаа дурсгалд
Урагшаа бид тэмүүлнэ,
удахгүй бид ЯЛНА!
Ene tur zasag,ene huuliinhan,erh barigchid yamar geech helmegduulelt yavuulj baigaagaa ireeduid shuulgeh bolno doo!!!tegeed bas helmegduuleltiig tsagaatgana geed l neg ih yum bolno doo!!!Ter ued denduu hojimdono doo!Aimshgyn ulsuud...
ReplyDelete