Миний дурсамжууд өнөөдөр
Миний цорын ганц өмч
Өнгөрснийг сануулах дурсамжууд нь
Үнэндээ алах ч шахна, аврах ч дөхнө
Миний дурсамжуудын орд
харш нь өнөөдөр
Монголын төв шоронгийн
камер
Өөрийн дурсамжуудын орд
харшид
Өрөөлөөс хол, орь
ганцаар, цоожтой
Амьгүй албатуудын хоригдол байгаадаа
Амьсгаа бачууран бухимдалд автахад
Хар бараан дурсамжууд хамжаад
Харанхуй нүхэнд булчих шахах юм
Гэрэл гэгээтэй сайхан
дурсамжууд нь
Гэрт минь хүргээд дотор
онгойлгоно
Гэгэлзсэн сэтгэл бүхнийг
эзэмдээд
Гэргий минь, хүүхдүүд
минь, ээж минь бодогдох юм
Хуурмаг энэ нийгмийн нугачаанд
Хүсэл мөрөөдлийн боол болохгүй юм шүү
Энэ олдсон амьдралдаа харамсах юмгүй
Эр хүн шиг л явах юм шүү, хүсэх л юм энэ
Гутамшиг доромжлолоор “тэд” энд булавч
Гутрахгүй, сөхрөхгүй,
сөгдөхгүй
Дурсамжуудаас цэнэг
авахаас
Дурсамжийн боол болохгүй
юм шүү
Харц
дээгүүр нуруу цэх
Харанхуй цагийн барлаг болохгүй тэмцсээр
Өглөөнөөс үдэш болтол бодлоо захиравч
Үдшээс үүр цайтал (захимдаа) зүүдэндээ дарлуулах нь гачлан
Эргэх хорвоо ирээдүйг
авчирах нь жам
Элэгдсэн дурсамжууд
бүдгэрэх нь ёс
Хүлээснээс тайлагдах
өдөр ирэх нь ирнэ
Хөөрхөн чамдаа очихдоо л
очно
Сайхан дурсамжаар дотроо зогоож
Саруул ирээдүйг хүсэн мөрөөднө
Сайн санааны үзүүрт тос өөх гэсэн ардын маань
цэцэн үг
Санаа сэтгэлд минь дэм болж итгэлийн модыг
услана.
No comments:
Post a Comment