Би Монгол хүн. Монгол хүн болж төрсөндөө ямагт өөрийгөө азтайд тооцож, Монголын сайхан нутгаараа, Монголын агуу их түүхээрээ, Монгол хэл соёлоороо, зан заншлаараа, Монголтой холбоотой бүхнээр бахархахдаа бахархаж, санаа зовохдоо зовож яваа Монголын эгэл нэгэн иргэн нь.
Хувь заяаны эрхээр эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил маань миний Монголоороо омогшин бахархах үзэл бодол, хүмүүжлийг бэхжүүлэн ирсэн бөгөөд Цагаан Морин жилээс Хөх морин жилийн хооронд нэгэнтээ 25 жилийг өнгөрөөсөн байна. Энэ өнгөрсөн 25 жил эгэл миний хувьд гайхамшигтай он жилүүд байлаа. Эрхэлж буй ажлынхаа ачаар энэ сайхан нутгийнхаа өнцөг булан бүрээр аялах завшаан тохиохын хажуугаар өнөө л эрхэлж буй ажил маань хилийн дээс алхуулж, өрнө дорнын гуч гаруй орноор аялах, тэдгээрийн заримд нь ажиллаж амьдрах, сурч боловсрох боломжуудыг олгосон билээ.
Ийнхүү өнгөрүүлсэн 25 жил Монгол намайг төрөлх нутагт минь улам хайртай болгоод зогсохгүй, энэ сайхан эх орон, энэ саруул нутаг, энэ эгэл түмэн ямар их хувь заяатай гэдгийг улам ухааруулаад зогсохгүй, Монголчууд бид хорвоогийн хаана ч байхгүй боломжуудын түлхүүрийг атгасан ард түмэн юм гэдгийг ойлгуулав. Эдгээр боломжууд нь даяаршсан хорвоо ертөнцөөс Ардчилсан Монголд олдож буй өчүүхэн боломжууд мэт санагдаж ирсэн билээ.
Миний хувьд Монгол орон минь Тэнгэрийн орон. Монголчууд маань Тэнгэрлэг түмэн. Монгол гэдэг эгшиглэнт нэрийг сонссон ямар ч хүнд бөртийх ч үүлгүй хөх тэнгэр, туулж барамгүй тэнэгэр уудам тал нутаг, тэнд амьдрах сүү шиг цагаан сэтгэлтэй нүүдэлчин Монгол түмэн эн тэргүүнд санаанд бууна хэмээн үе үеийн аянчин гийчин өөр өөрсдийн ном сударт тэмдэглэн үлдээсэн буй. Үнэндээ бидний Монголчууд, манай үеийхэн асар их амны хишигтэй улс. Бид одоогоор 3 сая арай хүрэхгүй хэдий ч Азийн цээжнээ орших тусгаар тогтносон Монгол улсын иргэд. Бид эх түүхээрээ омогшин, Монголоо, Монголчуудаа гэсэн сэтгэлээр аливаад хандмаар, Эх нутаг минь юутай сайхан билээ, энд амьдарч буй иргэд нь дийлэнхдээ аз жаргалтай, амар түвшин, эрх чөлөөтөй, энх тунх оршиж байна. Бид өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн энэ сайхан эх орондоо эзэд нь болж төрсөнийх аль болох эх орон маань хөгжөөсэй, энд амьдрах иргэд нь сайхан амьдраасай гэсэн хүслээр хөглөгдөн ирсэн. Ийм учраас миний бие эх нутгийнхаа хөгжилд хөг нэмэх эрхэм зорилготой Монголчуудынхаа эгнээнд нэгдэн ХӨХ ТЭНГЭР ээрээ овоглосон ажил үйлсийг эхлүүлсээр хэдэн жилийн нүүр үзэж буй билээ.
Монгол маань хоёр ах гүрний завсар, далайд гарцгүй орших хэдий ч бидэнд байгаа өчүүхэн боломжуудыг манай үеийхэн ашиглаваас хөгжил тун ойрхон мэт.
Бид хөгжлийн их замын эхэнд байна. Бид ихийг хийж бүтээх учиртай, туйлын ихээр мэрийн ажиллах ёстой. Зүгээр гараа хумхин суучихаад, бидний Монголчууд тэнгэрлэг заяатай учир бид сайхан амьдрах ёстой хэмээн хэн нэгнээс ачлал авралыг хүлээвээс асар том төөрөгдөл билээ. Үүний хажуугаар, Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан гэдгийг цаг үргэлж сэтгэлдээ тээж явах учиртай. Эс тэгвээс ялих ялихгүй зүйлээс болж талцан эвдрэлцэж, дотооддоо самуурснаар сайныг олж байгаагүйг бидний түүх тодоор харуулсаар, сануулсаар байна.
Өнөөдөр бид хөгжлийнхөө замын хаана зогсож байна, бид хаа хүрэхийг эрмэлзэж байна? Бид олон чухал сонголтуудын өмнө байна. Яагаад бид, манай үеийхэн, энэ сайхан нутагтаа аз жаргалтай, сэтгэл тайван амьдрахын оронд, асар их нийгмийн бухимдалтай тулгаран, болохоосоо болохгүй нь их, зарим нь миний адил эрх чөлөөгөө хасуулаад, төмөр торны цаана хоригдох болов гэх мэтийн түмэн бодол эргэлдэх тул энэ цахим хуудсыг ашиглан өөрийн бодол санаагаа олонтойгоо хуваалцая хэмээн бодлоо хэлхэн үзэл бодлоо илэрхийлж буй нь энэ билээ.
Ардчилсан Монголд амьдарч буй иргэнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллаар олгогдсон иргэн миний эрх. Энэ эрхийнхээ дагуу би зөвхөн Монгол минь Монголоороо улдээсэй гэсэн туйлын хүслээ нэн тэргүүнд хуваалцахыг хүсэж эдгээрийг бичсэн болно. Монгол Монголоороо үлдэнэ, үлдэх ч болно, хөдсөн дээлтэй, хөмөрсөн тогоон доор мэт харанхуй бүдүүлэг, ядуу зүдүү Монгол бус, хөгжиж боловсорсон, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, халуун эх орончдын өлгий нутаг, эдийн засгийн болоод оюун санааны тусгаар тогтнол нь бат бэх, эрх чөлөөт Монголоор үлдээсэй, мөнхөд оршоосой!
Хөх Тэнгэрийн Монгол
Хөх Монголоороо үлдээсэй!
Гэрэл овогт Хүрлээгийн АНХБАЯР
Тэнгэрийн Орон
Хүрлээгийн Анхбаярын шүлгүүд
Нэг ч удаа уулзаж яваагүй нутгийн дүүдээ зовниж бичсэн шүлэг - Хүрлээгийн Анхбаярт
Эхүүн хүйтэн шорон дотор бичсэн
Эгшиглэнт шүлгүүдийг чинь уншиж суухад
Эрх дур зоргоороо тагтаанууд цонхон дор
Энэлэнгийн тарни үглэж олон шөнө хонов.
Хятад
гуанзанд “галууны” дүрд
тоглохоос татгалзаж
Хотын Монголоо бараадан, амиа торгоож явна.
Шувуу хүртэл айдас, шахалт хавчлаганд байдаг
Шударга шинэ нийгэм гэдэг энэ юм байх...!
Одоогийн амьдралын “хавтгай” зурагтай
Ойролцоо ч юм шиг санагдав ... хөөрхий...
Авилга хээл хахууль, алдар хүндийн боолууд
Аалз шиг нэхсэн “сүлжээн” дундаа
таргалж
Ариун “үнэн” бузар булайн
сүүдэрт хиртэж
Атаа хорсол асаж, үнэнийг галдаж байна
Үнэний төлөө гэсэн бүхэн цөхөрч
Үхлээр шагнуулдаг цөвүүн цаг ирчихэж...
Шоронгийн хүйтэн ханыг дарамтгүй нэвтэрдэг нь
Шүлэг, дуу, сэтгэл – гурав л байдаг.
Оюун ухаан “хоригдол” бишийг
нотолж
Оргиж бичсэн шүлгүүдийг чинь уншиж суухад
Эх орноо л гэж байж ядсан сэтгэл чинь
Эмзэг сэтгэлийг минь хөндөхгүй байж чадсангүй!
Арчаагүй нэг нь худлын өмнө сөгдөж
Амиа л аргацааж суудгийм! чи тэгсэнгүй!
Тэсэж үнэнийг хүлээ! гэж
чамд хэлээд яахав?
Тэвчээр чамд буй!
Ухаантай байгаарай! гэж
чамд хэлээд яахав?
Ухаан чамд буй!
Ганцхан чам дээр буусан үйлийн үр бишээ!
Гай, гүтгэлгэ, атаа жөтөө “жижигхэн”
байдаггүй юм.
Үнэн чамайг мартаагүй гэдэгт итгэе!
Үүр цайж нар мандана... дүү минь!
МУ-ын төрийн шагналт,
Ардын уран Зохиолч,
Соёлын гавьяат зүтгэлтэн,
Яруу найрагч
Бавуугийн Лхагвасүрэн
Эвийн мөрөөдөл түмний хүслэн
Улсын төв шоронд аж ахуйн ялтан
Улсын дээд шүүхийн шийдвэрийг
хүлээнэ
Эрхээ хасуулаад таван зуу хонов
Элдвээр цоллуулаад арван
зургаан сар гаран болов.
Хэлмэгдлийн эрхшээлд, засгийн цоожинд
Хийх хүслээр оргилон сууна
Хийморлог үйлс, Монголын ирээдүйг
Хэн ч бидэнд бүтээж өгөхгүй.
Хямрал нөмөрч гарцгүй болсон
Хярамцаг олдохгүй ард олон
зүдэрсэн
Идэшний цагаар хоёрдугаар
ээлжийнхэн
Эрээ цээргүй засагт шүлэнгэтнэ.
Баруун уу, зүүн үү- хэнд хамаатай
Баялаг хуваахад зүг хамаагүй
Балчир уу, настан уу – хэнд хамаатай
“Баялаггүй” заримд нь сургаал хамаагүй
“Баялаггүй” заримд нь сургаал хамаагүй
Зүрхгүй биенд сэтгэл үгүй
Зүг чиг итгэл үнэмшил бүр
хэрэггүй
Зөв буруу, үнэн худал хэнд
хэрэгтэй
Зөөлөн сэнтий, ахиухан цавчаа л
“тэдэнд” хэрэгтэй.
Ямбыг нь эдлэхээс үүргээ умартсан “тэдэнд”
Язгуур эрх ашиг ярьж битгийн төвөг бол гэх
Намчирхан номчирхогсод авралыг авчрав уу
Нарлаг нутгийнхаа хөгжилд хөг нэмэрлэв үү.
Наймаа панзад гаршсан зарим нь
Нам бараадан нарснаас бултсан ч
Сурсан юмыг сураар боож үл
болно
Суу залийг луйвраар
орлуулагсад.
Халаасаа дүүргэх нь хамгаас чухал
Хамаг олны зовлон хэнд хамаатай
Амлалтын сайхнаар хуурчихна түмнийг
Айраг наадмаар молигдчихно төвөггүй.
Хэтэвчээ зузаалах нь бүхнээс
эрхэм
Хийсэн бүтээсэн хэнд хамаатай
Өр зээл хойч ирээдүйн ачаа
Өнөөдрийн асуудал харин огт
ондоо.
Тулга тойрсон цөөнгүй маргаан
Тулаан болон түмнийг минь багалзуурдах вий
Дотоодын самуурал, итгэлийн хомсдол
Дотоодын самуурал, итгэлийн хомсдол
Дов жалга сандал ширээний тэмцэл.
Эзэнгүй мессежүүд үүрэн
холбоогоор түгэж
Эгдүүцсэн олон түшээдийг
сандраахад
Зүгийн муугаар зөвхөн урд зүг
тодорч
Зүйл зүйлээр адлуулж, хараалд
булагдав.
Намрын айлчлалаар найр тавин
Нахилзан бөхөлзөн хамтдаа хөгжих
Гэрэлт ирээдүй зөвхөн биднийх гэцгээсэн
Гэгээрцгээн, ам гарцгаасан түшээд ахин самгардав уу.
Ой той нь ийм дорой юм уу
Орон улсынхаа эрх ашигт ийм
сэтгэлгүй улс уу
Итгэж ядсан зарим нь халаглан
харамсана
Итгэл алдарсан дийлэнх нь
бухимдан цухалдана.
Амандаа орсон шар тосыг тонгочин
Арваад жил хэлээрээ түлхэж цамаархлаа
Ардчилалын шуурганд туугдагсад цөхрөөд
Аргагүй тамирдлаа, элгээрээ хэвтлээ.
Улсын маань хөгжилд өнөөдөр
Уран үгс, хоосон амлалт огт
хэрэггүй
Хагаралдан уралцан цаг бүү
алдаач
Хамаг олон туйлдаж гүйцлээ.
Алтан гадсаар чигээ баригсад
Аргаа барсаар харанхуйд бэдрэнэ
Аргаа барсаар харанхуйд бэдрэнэ
Үүлтэй тэнгэр хар
шуурганаар
Үүрэглэх олныг айдсаар нөмрөнө.
Үүрэглэх олныг айдсаар нөмрөнө.
Холоос эргэсэн эрхэм буцахдаа
Хоёр “найзыг”нанчилдуулж дөнгөв
Гэрээнээс үүдэлтэй хэрүүл
дэгдэж
Гэр дотрох зодоон ширүүсэв.
Өнгөөр ялгадаг нь ужигран даамжраад
Өгсөн авсан, өврийн хормойныхоороо талцацгаав
Өгсөн авсан, өврийн хормойныхоороо талцацгаав
Өөрийн хүний хамаагүй аавынхаар сүрдүүлээд
Өрөөлийн өгөөш болж буйгаа ухаарах сөхөөгүй.
Униар биш утаа татсан намрын
өдөр
Улсын Их Хурал засгаа огцруулав
Хамгийн хамгийн чимэгт тодотгол
Халааг нь авсан эрхэм нэгэндээ
хайрлав.
Эв эвдэгсэд улсыг бутраадаг
Эвтэй түмэн дэлхийд дуурсагддаг
Эвийн мөрөөдөл түмний хүслэн
Эх орны минь хөгжлийн түлхүүр.
Зүдэрсэн олон минь бусдад
найдалтгүй
Зүгээр суугад аврал ирэхгүй
Зөвхөн өөрсдөө мэрийвэл зохино
Зөв бурууг тунгаан урагшилвал
болно.
Түүх давтагддаг юм, давтагдлаа
Түмэн олон үүнийг мэднэ, санана
Түрэмгий санаатан өөрийн зэхсэн
Түнэр харанхуй нүхэнд унана.
Бухимдсан олны буцалсан
зэвүүцэл
Булайг нь дэлгэх түмний түрлэг
Оволзох цагаар “тэд” зугтах нь
ойлгомжтой
Овилгогүй санаандаа “тэд”
ороогдох нь тодорхой.
Морьтой түмэн
Урд хөрш хэзээ ч
Монголын эзэн сууж байсангүй
Угсаа гарал бид
хэзээ ч хамт байгаагүй
Нангиад улсын
эзэн суусан Манжууд
Нарийн ов залиар
эрхшээлээ тогтоож байснаас
Эр цэрэг ирт
зэвсгийн хүчээр
Эрэлхэг Монголыг
сөхрүүлж хэн ч яваагүй
Эрх дархаа
булаалдсан урагшгүй ноёдын
Эргүүтсэн бодлого
цуст тэмцлийн уршгаар сөгдсөн.
Тэглээ гээд бид Манжууд шиг уусаагүй
Тэсэж Монгол дарангуйллыг давсан
Тэрсэлж өвгөд маань эрх чөлөөгөө олсон
Тэнэгэр нутагтаа тусгаар тогтнолыг залсан.
Монгол нэгнийх нь
төөрсөн хүү нь биш
Монгол нөгөөгийнх
нь өнчирсөн дүү нь биш
Монгол хэний ч
төмөр тэргэнд суух учиргүй
Монгол хэнээс ч
гуйхгүй морьтой түмэн!
Есийн билэгдэл Монгол
Есөн өрлөг нь богд Чингисийг даган
хорвоод дуурссан
Есөн үедээ дархлагдаж байсан цэгц
баатруудтай
Есөн эрдэнийн орныг буурал найрагч
магтан дуулсан.
Есийн билэгдэлт Монгол түмнийг нухчих
гэсэн Чин улсын
Есөн эрүү шүүлтийн хар цагийг давсан
шилийн эрсийнхээ араас
Есөн цагаанаар өргөл бариулах харийн
дарангуйлалыг эрслэн боссон
Есөн хүсэлдэ эрх чөлөө, тусгаар
тогтнолоо тамгалсан
Есөн аймаг нь халх дөрөв, шавь тав,
Ховд Урианхайн хязгаартай
Есөн Богд Жавзандамба хутагтуудын
адистай өнөөдрийн Монгол
Есөн хар сүлдээ цэрэг эрсээрээ чанд
сахиулсан
Есөн цагаан сүлдээ төрийнхөө ордонд
нандигнан залсан
Ертөнцөд гайхагдсан тусгаар Монгол улс!
Ерөөл арвин, сэтгэл цайлган Монгол
түмэн
Есийн тоог дээдэлж ирсэн нь учиртай
Есөн сарын еснийг угтан ханьдаа зориулж бодлоо тэрлэв.
Есөн сарын еснийг угтан ханьдаа зориулж бодлоо тэрлэв.
Үгэнд итгэх итгэл
Хичнээн сараар хэлмэгдэн хоригдсон би
Хэзээд үнэнийг олох нэгэн гэрэлт хором
Гарцаагүй ирнэ гэдэгт бат итгэлтэй
Ганцын хоног өдрийг элээж сууна.
Харанхуй камерт сэрүү татан, жихүүцэм зэврүүн
Хан уулын ар хормой шаргалтана, намар ирж дээ...
Хорионы хоног тоолсоор дөрвөн зуун хорин тав хонов
Хоригдол би бодлоо хэлхэсээр 14 сарыг өнгөрөөв.
Улс төрийн хоригдол арай биш ч
Улсаас хумсалсан луйварчин бас биш ч
Улс амьтан залилан тоносон нь бүр биш ч
Улсын төв хориход “хүлээлгэнд” бүртгэлтэй
Хэрэг хийгээгүй хэдий ч, хэрэгтэн шошигтой
Гай тариагүй ч, Ганцын шоронд данстай
Улс төрөөр хөөцөлдөөгүй ч, улс төрийн хэргийн “хөшигтэй”
Үнэн хэрэг дээрээ дэндүү эрээгүй дээрмийн хохирогч,
Эргэлтээр ирсэн ханьтайгаа хэдэн минут уулзчихаад
Эргээд мөрдөнрүү “туугдаад” гарахдаа
Эртний нөхөр Бат инженертэй шалганы үүднээ
Эгц урд урдаасаа нүүр тулан учирлаа
Эхлээд би түүнийг таньсангүй, ийм газар уулзана чинээ
санасангүй
Энэ чинь Анхаа юу даа? гэх дуунаар нь зог туслаа
Хөгшин Европоор Монголоо сурталчилан
Хөлсөө урсгаж, амаа цангатал ярьж явсан үеийн
Нисэхийн хуучцуулын нэг аргагүй мөн байв
Нээрээ бид бэрх цагт тоос хөдөлгөж явна даа...
Хийсэн хэрэггүй мөртөө би хоригдоод өчнөөн сар болсон бол
Хэлсэн, жиргэснээсээ болоод нэг нөхөр маань хоригдож
байна.
Ардчилсан Монгол авлигатай “дайн”
зарлаад
Алаг үзлийн хорт хавдарт нэрвэгдсэн нь даамжирч
Үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг нугаслахын тулд
Үйлийг нь үзэхээр 100 хоногоор цоожлов.
Салбарын сайд нь шүгэл үлээгчидтэй “дайн” зарлан
Салам “жиргэсэн” ч дийлдээд
ирэхээрээ
Ялан дийлж, нухчин дарахын занганд ховсдуулаад
Ямбаа эдлэхийн тулд инженерийг яллуулав.
Сайхан Монголдоо зочин гийчдийг аялаач хэмээн
Салахгүй МИАТ-ынхантай олон үзэсгэлэн яармагт оролцсон
Арваад жил дөрөө харшуулан эх орноо магтаж явсан улстай
“Аавынд” ээлж
дараалан таарах болсон гашуун тавилан.
Аль өөдтэй нь хэрэг хийгээгүй ч хийсэн бүтээснийхээ төлөө
Арчаагүй бэртэгчингүүд,тонуулчидтай нийлж хуйвалдаагүйн
төлөө
Ая тал засаж, өргөл барьц барин тонголзоогүйн төлөө
Аяа, манай дарга, сайд мундаг гэж шагшран гонгиноогүйн
төлөө
Эрх чөлөөгөө хасуулах болсон Монголын
Энэ олон сэхээтнүүд шоронд тарчилж байна
Харанхуй цагийг тэвчихгүй нь, бухимдаж байна
Хамаг олон минь нойрноосоо сэрээд, нүдээ нээгээч!
Анх би хоригдохдоо хууль гууль болоогүй хэмээн
Ардчилсан төр, шүүх засаглалд итгэлтэй байсан
Цаг хугацаа хөврөн, цагдан хоригдсоор
Цагаан морин жилийн хувьсгалын ололтууд бүүдийсээр...
Үнэнд итгэх итгэл гэхдээ бүүдийхгүй, харин ч
Өчүүхэн төдий ч нимгэрэхгүй, сарнихгүй
Төрд шургалсан
“хүний муу” нь
далдрах цаг ирнэ!
Түмэн олны минь тэнгэр заяа түших цаг ирнэ!
Ардчилсан хувьсгалын үнэт зүйлсийг манай үеийнхэн
Амь хайрлахгүй тэмцэн хамгаална гэдэгт итгэнэм
Ахуу төрийн маань хос багана болсон намууд
Ариун үндэс язгуураараа ялзрахгүй байгаасай гэж найднам.
Сайн санааны үзүүрт сүү
Муу санааны
үзүүрт цус
Саар санааны үзүүрт хор
Шар хэвлэлээр
дүүрэн хов.
Сэтгэл ариун, ухаан уужим түмэн үнэнийг ялгана
Сэрүүн зүүдэлж, сэтэрт шүлэнгэдэгсэдийн тарыг танина
Ээдрээтэй зохиомол хэргүүдийн захиалагчдыг илчлэнэ
“Эрхэм” шүүгчдийн энэрэлгүй шийтгэлүүдийг шударгаар
дэнслэнэ
Хүнд төрийн, хүчит нудрагаар заналхийлэх амилсан
чөтгөрүүд
Хөсөр унан, булайгаа дэлгүүлэн, хуулиас зугтана.
Бийрийг бэхийн зууралд билүүдэн нийлүүлж
Бичиг цааснаа эрдэмтэн мэргэдүүдийн судар шашдираас
Эрт цагийн эрдэмтэн мэргэдүүдийн судар шашдираас
Энэ үеийнхэнд нэмэр болох болов уу хэмээн сургаал юуг
түүж
Оргоо бусгаа цагийн хар дайрлага биднээс өөр
Олныг дайрч бүү зовоогтун гэж сэрэмжлүүлэх
Туйлын ганц хүсэлтэй мөрдөнгийн бодлуудаа бичсэн билээ
Тус усын аль нь болсонг хойчын дүү нар шийдэг.
Өвлийн нэгэн дурсамж
Цахилах гөрөөс
мэт дээшээ хөнгөхөн
Цасан дээр мөр
татуулан алхах чинийхээ
Ард чинь хол
хоцрохгүйг хичээн
Амьсгаагаа дарж
ядан өгсөхөд /тэрхэн зуур/
Жалам харыг бүжиж явсан
Жавхаалаг төрх чинь нүднээ
тодхон
Жаахан, улаан бүчтэй охин
зуслангийн тайзнаа
Жаргалтай хүүхэд насаа дуулан
зогссон дурсамж тодхон
Жавартай өвлийн тэр өдөр
хоёуулаа уулын өөд алхахад
Заяаны чиний минь ялдам харц
зүрхэнд хөгжим уянгалуулна.
Орой дээрээс
даллаж зогсох чамайгаа хараад
Оргилох сэтгэл
минь хайраар бялхасан
Онцгой чамруугаа
гүйхээрээ хүрээд
Онцын нандин
үгсийг шивнэнхэн зогссон
Уулын бэлд үлдсэн олон дунд
нөхдүүд
Уралдаан сонирхох завсар
чинийхээ хамт
Улсынхаа нийслэлийг алсаас
ширтэн саатсан
Хүйтэн өвлийн
сайхан дурсамж санагдан
Хүний эрхэнд
өнгөрөөх намрын сэрүүн өдрийг дулаацуулав.
Subscribe to:
Posts (Atom)