РАХ МОNGOLICA Монголын энх цаг

Өрнөдийн соёлын нөлөө их амссан
Өнөө цагийн бидний Монголчууд
Өвгөдийн түүхийг өвлөн сахих
Үлэмжийн чухаг үүрэгтэй билээ
Хорвоогийн түүхэнд урьд нь байгаагүй
Хойчид давтагдаагүй их гүрэн байгуулсанг нь бид мэдэхээс
Хоёр тивийн хөгжлийг холбон тэтгэсэн
Хоёр зууныг түүхэнд үлдээсэнг мартах дөхжээ
Монгол хэмээх нэр ертөнцийг донсолгож
Монголын хаад хорвоод хүчирхэг байсан
Хоёр зуун жил түүхэнд үлдэхдээ
Хосгүй мөр татуулан “Монголын энх цаг” гэж алдаршсанг
Тив дэлхийн түүхчид дуу нэгтэйгээр
Тийм гэж баталснаар Монголчууд бид
Омогшин цээжээ дэлдэхгүй ч
Ойлгон ухаарч хойч үедээ захих учиртай
Өрнөд Дорнодыг холбосон энэхүү
Өгөөжөө үлдээсэн энх цагийн энэ гүүр
Даяарчлалын суурийг найман зууны тэртээ
Дамжиггүй чавхдсыг нь хатгасан нь түүхэн үнэн
Өнөөгийн бидний хэрэглэж заншсан
Өрнөдийнх байх хэмээн бодон хэвшсэн
Цаасан мөнгө, ном хэвлэх
Цахилгаан мэт буухиа шуудан, дарь гээд
Тоолж барамгүй олон нээлт бүтээл
Торгон замаар өрнөдөд хүрсэн цаг үе
Дуурсах Монголын эх цагийн
Дурсгал болон хорвоог чимжээ
Өрнөдийг нөмөрсөн Монголчуудын шуурга
Өмнө үзээгүй айдас тэдэнд авчирсан нь үнэн ч
Холын морьтончууд нутаг буцсанаар
Хоёр зуун жилийн Монголын энх цаг эхэлсэн юм
Хойд их хөршийн салангид вант улсуудыг
Холбоот Орос гүрэн болохын анхны суурь
Холын Монголчуудын хоёр зууны засаглалтай
Холбохоос өөр аргагүй билээ
Александр Невскийгээс авахуулаад домогт жанжид нь
Алтан ургийн хөвгүүдтэй хамт өсөж
Талын Монголын төр цэргийн ухаанд
Танилцан, эрдэм сурсан түүх мартагдахгүй
Цог жавхлант Сүн улсыг номхотгож
Цогц Дундад улсын эзний сэнтийд заларсан
Их Юань гүрний анхны эзэн хаан Хубилай
Эзэн богд Чингисийн ач хүү байсанг бид мэднэ
Домог болсон Венецийн худалдаачин Марко Поло
Дорнын их Монгол хааны нийслэлд нь мөргөн бараалхаад
Дотны шадар нь болсон гэж номондоо
Долоон зууны тэртээ бичсэн билээ
Хаан Балгасаас Византи хүртэл
Харилцаа,  худалдаа цэцэглэсэн үе
Дундад эртний Европын хөгжил
Дуулиант сэргэн мандалтын суурийг тавьсан түүхэн үнэн

Их гүрнүүд 19 зуунд өргөжин томорч
Эзэнт улсынхаа хил хязгааруудыг тэлэхдээ
Ил далдаар түүхийг гуйвуулж эрдэмтэд нь
Эзэддээ зусардах болсон нь
Эзэнт гүрнүүдийн түрэмгий хаадад таалагдаж
Энэ зэрэгцэх гүрэн улс түүхэнд ч хүртэл байлгахгүй гэж
Эрдэмтэн мэргэддээ ахин зарлиг буулгаж
Эргэх түүхийг засварлах лүндэн айлдсан гэдэг
            Тэдгээр лүндэн буухаас өмнө хорвоод
Тэнэгэр Монголын буурал хааныг
Тэнгэр заяат Чингис хаан хэмээн
Таалан биширч шагшран магтаж байсан юм
Үнэндээ манай эзэн богд Чингисийн удам
Өрөөлд шашнаа тулгаж байгаагүй
Өв соёлыг нь бузарлаж байгаагүй
Өштөн дайснаа л номхотгоод, ертөнцийн талыг эзэлсэн юм.Гэтэл,
Энэ хорвоо хоёр наран дор оршихгүйтэй адил
Эртний Монголын түүхийг засварлан гуйвуулж
Талын Монголчууд зандалчид болон хувирч
Тамтаггүй бузар мангас лугаа адил адлагдсан юм
Их хоёр хөршийнхөө төрт улсын нэгдлийн
Эхэнд нь дэм болоогүй ч очийг нь өгсөн Монгол
Илтэд омогшин бардамнах ёсгүй ч
Эцэг өвгөдийн чадлаар бахархах ёстой түмэн
Өрнөдийн үсрэнгүй хөгжлийн суурь
Өвөг дээдсийн маань аян дайнтай салшгүй холбоотой
Богд Чингисийн шавыг нь тавьсан даяарчлал
Буцалтгүй Монголд маань ирсэн энэ цагт
Өөр хоорондоо арсалдан тэмцэлдэлгүй
Өрөөлөөс авралыг бас эрэлгүй
Өүлэн эхийн сургаалыг ганц удаа ч болов санаад
Эв эеэ хичээн Эх орноо хөгжүүлэхсэн!

1 comment:

  1. Uneheer mundag zaluu baina.Sanasan bolgon chin setgelchlen buteh boltugai

    ReplyDelete