Төрийн
нэр барьсан эрхэм
Түшмэдийн
төөрөгдөл тайлагдахгүй
Харамсалтай
эндүүрлийн бай хэвээр
Хараагийн
мөрдөнгийн хоригдол хэвээр
Зуунмод
Зүүнхараа дамжаад
Зун
намрыг цоожинд өнгөрөөхдөө
Таван
хоригдол залуутай хамт
Гурван
камер дамжиж хоригдлоо.
Боловсролтойгоорооо
гайхуулдаг байсан Моннгол маань
Боловсролын
гүн хямралд орсонг нь энд
Өөрийн
биеэр харан мэдэрч
Өрөөлийн
өмнөөс харамсан сууна.
Хамт
байсан таван залуугийн ганц нь л
Хаа
очиж 8 жил сургуулиар явж
Бусад
дөрөв нь үнэнийг хэлэхэд
Бичиг
үсэгтэй гэж хэлэхэд хэцүү
Гуч
хүрсэн хоёр залуу нь бүр
Гурван
үсэг холбож уншиж мэдэхгүй нь
Сурч
боловсроё гэж өдий хүртэл бодоогүй юу гэж асуухад
Сурахыг
хүсдэг ч мал дээр байгаа бидэнд
Ном
сонин гэх онцын шаардлага юун гэсэн
Ноомой,
сулхан хариу өгөх юм.
Социализмын
үеийн 98 хувийн боловсролын түвшинтэй
Соёлжиж
гэгээрсэн Монголд маань
Ардчилал
хүний эрхээр түрээ барих
Ардын
багш нарлуугаа хүүхдийнхээ толгойг
Өөрсдөө
мэднэ гэж давшилсаар
Үр
хүүхдээ сургуулиас завсардуулдаг
Гэм
биш зан гэхээр болжээ.
Гэтэл
нөгөө талд охин хүүхдээ Монголчууд
Хүнийд
очих юм, заяа нь тэр
Хүүхнээ
номтой болгоё гэж чармайсаар
Энхрий
охидууд нь хот хөдөөгүй
Эрвийх
дэрвйихээрээ ном үзсээр
Соёл
боловсролыг чамгүй хүртэж
Сургууль
номоо нэлээдгүй дүүргэснээр
Боловсрол
мэдлэгтэй бүсгүйчүүд нь нэг талдаа
Боловсрол
мэдлэггүй харчууд нь нөгөө талдаа
Сохор
хүн ч хармаар том
Соёл
сэтгэлгээний ангалтай болчихсон юм байна.
Хөөрхий
тэгээд Монгол залуус ийм байхад
Хүн
тоохгүй их зантай юмнууд
Харийн
новш дагаж завхайраад гэж бүсгүйчүүдээ
Харааж
зүхэх зарим нь нэгийг бодмоор.
Энэ
цагт бид өөр хоорондоо
Эрдэм
соёл ямар хэрэгтэйг ихэд яривч
Хол
яваад хэрэггүй, хоёр алхаад л
Хот
хөдөөгүй манай нийгэм
Ямаршуухан
боловсролын гүн хямралд
Яаж
яваад орчихсноо даруй тунгааж хараад
Соёлын
довтолгоон хот хөдөөгүй
Сохор
мэт бэдрэх заримыгаа адаглаад
Бичиг
үсэгтэй болгоод, араас нь залгах
Бяцхан
үрсийг нь номтой болгох нь чухагийн чухаг.
Алдартай
“Сур, сур бас дахин сур” гэсэн Ильичийн сургааль
Ардчилалтай
хамт мартагдмааргүй юм
Эрдэм
ном сурахад улс төр, үзэл бодол
Эрхчгүй
хамаагүй баймаар
Энэтхэгийн
суут сэтгэгч Нагаржуна
Эрт
дээр, хоёр мянга шахуу жилийн тэртээ
…Ухаан
эрдэм суралгүй дэмий явагч тэр хүн
Угтаа
мал мэт маш тэнэг ажгуу… хэмээн
Айлдан
номолсон алтан сургаалийг
Ахин
нэг санахад илүүдэхгүй.
Бичиг
соёлын арвин түүхтэй
Билэг
төгөлдөр Монгол түмэн
Бидний
үед хагас хугас нь ном эрдэмгүй болвол
Бид
ирээдүй хойчдоо сайнаар дурсагдахгүй болов уу.
Мянган
жилийн бичиг соёлын баян өвтэй
Манай
Монгол энэ дэлхийд бусдаас
Хамгийн
баялаг бичиг соёлын түүхтэйгээрээ
Хамгийн
олон бичиг үсэг хэрэглэж ирснээрээ алдаршсан бусуу.
Хүнлэг
ардчилсан Монгол улс
Хөгжил
дэвшил өөд тэмүүлэх энэ цагт
Эрхэм
залуус маань эрхт төрийн ачаар
Эрдэм
ном сурч боловсроод
Эх
орныхоо хөгжил цэцэглэлд
Ихээхэн
хувь нэмэр оруулаасай гэж хүснэм.
Иргэн
баян бол улс баян гэж
Эрт
дээрнээс ярьж ирсэн нь үнэн хэдий ч
Эрдэм
номын баялаг л
Энэ
хорвоогийн хамгийн эрхэм баялаг билээ.
No comments:
Post a Comment