Эзэн Чингисийн хүндэтгэлийн
талбай
Энэ улсын нийслэлд байхыг
эсэгүүцсэндээ биш
Эх орныхоо туулсан замнал
дурсгалыг
Эрээгүй сүйдлэхээр завдаж буйд
эмзэглэсэндээ
Богд
Чингисийн мэндэлсэн өдрийг
Бүрэн
улсаараа тэмдэглэж буй энэ өдөр
Бодлоо
хэлэн суугаа ардын хүү
Бүүдгэр
мөрдөнгийн камераас саналаа хэлье.
Өвөг дээдсийн цусаа
асгаруулан олсон гавъяаг
Өрөвдөх сэтгэлгүй нулимах мэт
Хөшөө дугсгалтай улайран
тэмцэх нь
Хөөрхий, түүхтэйгээ дайн зарлах
мэт
Их
жанжны хөшөөг буулгана гэхийн хажуугаар
Эзэнт
гүрний тагнуулын хөшөө босгох болж гэнэ
Эрэлхэг
эх орончдын түүх дурсгалыг
Эзэрхэг
хөршийн консулаас доорд үзэх нь юусан билээ?
Эх түүхээ мэдэхгүй гай ингээд
Иргэдийн хурлын тогтоолоос
харагдах юм
Буурал түүхрүүгээ нулимваас
Буцаад түүх өөрийг нь
өршөөдөггүйг
Хөөрхий энэ цагийн эдгээр
түшмэд
Хөлгөн судраас олж хараагүй
болтой.
Аюулт
дайснаас эх орноо хамгаалж
Аймшиггүй
үхлийн амруу цэх шагайн зогссон
Эх
орны үнэнч хөвгүүд охидын адил
Эр
зоригоороо, энэ биеээрээ, эрхэм амиараа дэнчин тавилгүй
Цусаа урсгах нь байгутай
дөнгөж
Цуглаан, хуралдааны шагналд
авсан цолтой
Үхэлтэй тэмцэж олддог баатар
цолны
Үнэ цэнийг яахан ухаархав дээ.
Их
хааны талбай дурсгал гэвэл
Ил
бид түмнээрээ бодох ёстой
Хилийн
цаана эзэн Чингисийн маань онгон шүтээнийг
Хагас
зууны тэртээд байгуулчихсан
Үсэрсэн цус тасарсан махны
маань нэг хэсэг
Өвөр Монголчууд нандигнан
дээдэлж байхад
Халх Монголд бид уймарсаар
Харийн хүний хөшөө босгох гэж
хөөрцөглөсөөр.
Болхи
би, сайн нөхдийн хамтаар
Богд
Чингисийн онгон шүтээнийг
Бурхан
Халдун Хайрханы урд хормойд
Босгох
ёстой хэмээн хэдэн жил мэрийсээр ирлээ.
Бидний Монголчууд эв эеээ
хичээж
Билиг санаа, хүч чадлаа
нэгтгэн
Буурал хааныхаа онгон
шүтээнийг
Буянтай нутаг орондоо
сүндэрлүүлэх ёстой.
Тэгж
чадваас Хөх Тэнгэр биднийг
Тэтгэн
ивээж, өршөөлөө хайрлах болов уу
Хүй
дэлхий хишгээ харамгүй илгээж
Хөгжил
дэвшил нутагт минь ирэх болов уу.
Бөртэ чоно, Гоо Маралын үр
сад бид
Богд Чингисийн захиасыг
чандлан сахиж
Хөх Тэнгэрийн тааллаар
заяасан
Хөрст дэлхийнхээ шимээс
зөвөөр хүртэж
Тулгар улсынхаа голомтыг
бэхжүүлэх
Түүхэн боломжийг бүү
гээгээсэй!
Ихэс
дээдсийн зарим нь урьд өмнө
Эрх
дархандаа ташааран самуурч
Эд
баялагт дэндүү шунан
Эхнэр
хүүхнээ торго сувданд умбуулахдаа
Хүлээсэн үүргээ хэт умартан
Хөнжлийн жаргалыг илт
хөөцөлдөн
Бор дарсанд толгойгоо
мэдүүлэн
Бооцоот тоглоомонд гойд
шимтэхээр
Эгэл
түмэн өр зээлэнд булуулан
Эцэж
туйлдахын дээдийг амсаад
Эргүүтсэн
мал мэт хоосон амлалтын золиос болдог болохоор
Эцэг
Тэнгэрээс авралыг эрэхгүй бол
Дээдэс жаргалдаа хөлчүүрхээд
Дэргэдээс аврал харагдахгүй
нь
Хахир өвлийн хүйтэн мэт
Хатуу цагийн айсуй өнгө
байдаг.
Хэдхэн
зууны тэртээ цөвүүн цагт
Хэдэр
ноёдын арчаагүй авир
Эх орны
минь тусгаар тогтнол
Эрэлхэг
түмний эрх чөлөөний үнэ хүрсэн.
Энэ цагийн дээдсийн мунхаглал
Эх нутгийг минь хөгжүүлэхийн
оронд
Баялагийн Хараалд нэрвүүлэн
Бадар барьсан гуйлгачин
болгох нь.
Асар
их боломжуудыг бидний Монгол
Алдаад
дуусалгүй, сэрээсэй билээ
Алтан
дээр сандайлсан гуйлгачин нэрээ
Арилган
гээж, нутгаа хөгжүүлэхсэн.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй
Үхэр унасан хүнд нохой өштэй
гэгчээр
Өширхөн зэвүүцэхийн оронд
Өнөөгийн байдлыг тунгаан шүүж,
эрхмүүд
Хуй салхинд мэт туугдан,
ядарсан
Хөөрхий түмэн олноо өргөх цаг
биш үү?
Өрнө
Дорнодод дуурсах
Өвөг
дээдсийн сүлд хийморь
Өнөөгийн
биднийг орхиогүй нь лавтай
Өөрсдөө л бид жаахан хичээх хэрэгтэй!
No comments:
Post a Comment